Эртний ромчууд ямар "такси" унадаг байсан бэ?

Эрт цагаас эхлээд томоохон суурингууд нийтийн тээвэр буюу нэг цэгээс нөгөөд хүргэх үйлчилгээ үзүүлж эхэлсэн билээ. Мэдээж хэрэг соёл иргэншлийн төв болж байсан Ром хотод энэ төрлийн салбар сайн хөгжсөн байсан аж. Тэгвэл энэ үеийн "такси" хэрхэн ажилладаг байсан юм бол?

Эртний ромчууд ямар "такси" унадаг байсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

2000 мянган жилийн өмнө амьдарч байсан ромчууд мэдээж тухайн үед хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл буюу сүйх тэргээр явдаг байжээ. Тэд үүнийг "сагс" хэмээн нэрлэдэг байсан бөгөөд тэдгээр боломжийн үнээр явдаг байв. Мэдээж үүний хажуугаар богино зайд аялахад зориулагдсан жууз байсан ч үүнийг язгууртнууд голдуу хэрэглэдэг аж. 

Сонирхолтой нь сүйх тэргийг анх цэвэр цэргийн зориулалтаар ашиглаж байсан аж. Яваандаа суурин газрын иргэд нэмэгдэж хотын цар хүрээ тэлсний нөлөөгөөр тэдгээрийг арай жижиг хэмжээтэй болгон "такси"-ны зориулалтаар ашиглах болжээ. 

Эрт цагт тэгвэл явсан замаа хэрхэн тооцож мөнгөө авдаг байсан юм бол гэж та бодож байж магадгүй. 

Тэгвэл ромчууд үнэхээр цаг үеэсээ түрүүлж сэтгэдэг байсан гэдгийг харуулах бүтээлийг танилцуулъя. Тэд механик аргаар туулсан замыг хэмждэг одометр зохиосон аж. Ерөнхийдөө одометр нь  нэг цэгээс нөгөө цэгт хүрсэн хугацаанаас хамааран хэмжих бус сүйх тэрэгний дугуйн тэнхлэг нэгж хугацаанд хэдэн удаа эргэлдэж байгаагаас хамааран тооцоолдог байжээ. 

Цагтай адилхан зарчмаар ажилладаг энэхүү төхөөрөмж нь тусдаа тэргэн дээр байрладаг байсан бөгөөд явсан замыг маш нарийн тооцоолдог байжээ. Чухамдаа үүний ачаар сүйх тэрэгний жолооч хөлсөө боддог байв. 

Тус одометрийн тооцооллын нарийвчлал нь орчин үеийн автомашиныхаас ердөө 0.4 хувийн зөрүүтэй гэхээр үнэхээр итгэмээргүй санагдана.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()