72 настай турк дуучны гоо сайхны нууц

Туркийн алдарт дуучин Ажда Пеккан (Aja Pekkan) инстаграм хуудастаа өөрийн зургаа нийтэлсэн нь олны анхаарлыг ихэд татаад байна. Учир нь түүний гоо үзэсгэлэн, төгс бие галбирыг шүтэн бишрэгчдийн тоо цахим ертөнцөд улам нэмэгдсээр байгаа төдийгүй дуучин эмэгтэйгээс гоо сайхан, эрүүл мэнддээ хэрхэн анхаардгийг асууж маш олон хүн сэтгэгдлээ үлдээжээ. Харин түүний гоо үзэсгэлэнгийн нууцыг та юу гэж бодож байна?

72 настай турк дуучны гоо сайхны нууц

1

71 настай Ажда Пеккан бариу өмдтэй зургаа инстаграмм хуудастаа нийтэлсэн бөгөөд энэхүү зураг түүний төгс галбирыг  тодотгож өгчээ.

“Карьераа ч хөөж, хоолоо ч хийж байна” хэмээх тайлбарыг тэрээр  зургийнхаа доор бичжээ.

2

Тэрээр төгс төгөлдөр бие галбирынхаа нууцыг бусадтай харамгүй хуваалцсан байна. Түүний нууц нь ердөө л зөв хооллолт болон спорт хэмээн товч бөгөөд тодорхой хариулжээ. Мөн "Би ихэвчлэн загас, болон далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг" хэмээн бичсэн байна. Мэдээж тэрээр огтхон ч эффект ашиглаагүй гэвэл худлаа. Гэхдээ л түүний зургийг харахад бахархахгүй байхын аргагүй.

3

Хэдийгээр Аждагийн зураг цахим хуудасны хэрэглэгчдэд маш их таалагдсан ч хэвлэлийнхэн түүний өгзгийг хуурамч хэмээн батлахыг зорьж, хариу үйлдэл үзүүлсэн зураг хүртэл оруулжээ. Үнэн хэрэгтээ тэрээр хиймэл өгзөгтэй хувцас өмссөн байсан аж. Түүний гоо үзэсгэлэнгийн нууц тэгэхээр хиймэл өгзөг болж таарлаа.

4

Дээрх гэрэл зураг хуурамч гэдгийг мэдсэнээс хойш цахим ертөнцөөр алдарт одуудын хөгширсөн үеийн зургийг эвлүүлэг болгож тавих нь ихэссэн байна. Харин тэдгээр эвлүүлгийн доор мөнхийн залуу Аждагийн зургийг ч мөн оруулсан байжээ.

5

Мөнхийн залуу насаа хадгалаж үлдэхийн тулд тэрээр хэд хэдэн удаа гоо сайхны мэс ажилбарт орж байсан нь гарцаагүй юм. Мөн Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг  гоо сайхны мэс засалд хамгийн олон орсон одуудын тоог тэргүүлж байгааг дурдсан байна. 

Жишээ нь: Тэрээр саяхан хөх томруулах хагалгаа хийлгэсэн ажээ.

6

Хэдийгээр Ажда 70 насалсан ч урлагийн тайзнаас буугаагүй бөгөөд өөрийн дуугаараа олныг уярааж, халуухан гэрэл зургууд даруулсаар л байгаа гэнэ.

7 Энэтхэг хосууд 70 насандаа хүүхэдтэй болсон нь түүнд нөлөөлсөн

Түүгээр ч тогтохгүй дахин шинэ амьдрал зохиохыг хүсэж явдаг  төдийгүй ойрын хугацаанд хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаагаа саяхан өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Энэтхэгийн иргэн 70 настай Далджиндер Каур үр шилжүүлэн суулгах мэс заслын ачаар хүүхэдтэй болсон нь түүнийг хүүхэдтэй болох хүслийг төрүүлсэн хэмээн ярьсан байна. Энэтхэг хосуудын хувьд 46 жилийн турш хүүхэдтэй болж чадаагүй байжээ.

Энэтхэг хосууд 70 насандаа хүүхэдтэй болсон нь түүнд нөлөөлсөн

8

Ажда Пеккан аль хэдийнэ энэ талаар мэргэжлийн хүмүүстэй холбогдож, зөвлөгөө авч эхэлсэн бөгөөд үрийн зулай үнэрлэж, ээж болох бодлоо орхихыг хүсэхгүй байгаагаа хэлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()