Хятадад байдаг хамгийн утгагүй 10 ажил мэргэжил

2015-09-29, 04:24
34,755
Хятадын хөрөнгийн биржээс санал болгодог хэрэггүй ч гэмээр, утгагүй ч гэмээр зарим нэгэн ажил мэргэжил байдаг байна. Хэдий хачирхалтай  сонсогдож байгаа ч нилээд эрэлт хэрэгцээтэй байдаг гэнэ шүү.
Хятадад байдаг хамгийн утгагүй 10 ажил мэргэжил
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хакер
Дэлхийн олон улс оронд хакерчдын үйл ажиллагааг хуулиар нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Хятадын засгийн газар ч гэсэн хакерчдын бүхэл бүтэн багийг хөлслөн, үйл ажиллагаа нь ихэнхдээ АНУ-н эсрэг чиглэгдсэн байдаг ажээ. Жилдээ дунджаар 20 удаа Америкийн гэрээт компаниудын цахим хуудсыг хакерддаг байна.



2. Панда ч гэсэн нэг төрлийн мэргэжилтэн
Пандаг зөвхөн амьтны хүрээлэнд л хүүхдүүдийн эгдүүг хүргээд сууж байдаг гэж бодож байна уу? Тэгвэл Хятадад панда буюу хулсны баавгай нь санхүүгийн томоохон эх үүсвэр болдог гэнэ шүү. Тэднийг амьтны хүрээлэнд байрлуулахдаа жилд 1 сая доллар засгийн газарт төлдөг байна. Мөн түүнчлэн панда үржүүлэхээр шийдвэл 600.000, мөн амьтны хүрээлэнгийн буруугаас болж панда үхвэл 500.000 доллар төлөх ёстой байдаг ажээ.



3. Порно кино шүүмжлэгч
Насанд хүрэгчдийн “халуухан” кинонд дурлагчдад тохирох ажил Хятадад байдаг гэнэ. Тэд долоо хоногт интернэтэд тавигдсан 700 гаруй порно бичлэгийг үзэн, шаардлага хангахгүй байвал интернэтээс устгадаг байна. Энэ ажлын гол шалгуур нь гэрлэсэн байх ёстой гэнэ.



4. Видео тоглоом тоглогчид
Америкийн шоронгийн хоригдлууд хараагүй хүмүүст зориулсан ном хэвлэж цалинждаг бол Хятадын шоронгийн хоригдлууд бүхэл шөнөжин видео тоглоом тоглосныхоо хариуд шоронгийн харуулд 580-700 доллар төлдөг байна. Заримдаа үүнийгээ төлж чадахгүй бол, харуулын “гарын чилээ”-г гаргах нь ч бий.



5. Жагсаал зохион байгуулагч
Хятадын засгийн газар сүүлийн үед жагсаал зохион байгуулагчдыг хөлсөлж авдаг болжээ. Саяхны нэгэн жагсаалын үеэр зохион байгуулсан хүн бүрт 100 доллар өгсөн байна.



6. Интернэт цагдаа
Хятадаас бусад улс оронд цахим гэмт хэргээс сэргийлэх, хүний наймаа зэрэг бурангуй зүйлсийг хянах явдал нь цахим цагдаагийн хийх ажил байдаг. Харин Хятадад бол ямарваа нэгэн сайтад засгийн газрыг муулсан, буруутгасан, шүүмжилсэн хайлт илэрвэл тухайн сайтыг шууд хааж, тэрхүү илэрцийг устгадаг байна.



7.  “Юу ч хийдэггүй ажил”
Юу ч хийхгүй хэрнээ жилд 195.000 долларын цалин авдаг 160.000 гаруй ажилчид манай урд хөршид байдаг гэвэл та итгэх үү? Онцлог нь тэд засгийн газрын үндсэн ажилчдын тоонд ордог байна.



8. Тэрс үзэлтнүүдийг дагагч
Хятадын засгийн газраас зохион байгуулахаар зэхэж буй томоохон үйл ажиллагаа (тухайлбал: Олимп)-ийг эсэргүүцсэн орон орны тэрс үзэлтнүүд цугларах үеэр тэднийг саад учруулж болзошгүй хэмээн сэргийлж, тусгай мэргэжилтнүүд тэдний байрлаж буй зочид буудалд зэргэлдээ өрөөнд байрлаж, хооллож буй ширээнийх нь хажууд сууж өөрөөр хэлбэл хаа байгаа газар нь дагаж явдаг байна. Сэжигтэй санагдвал засгийн газартай холбоо тогтоож, арга хэмжээ авдаг ажээ.



9. Эрхтэн цуглуулагч
Тэрбум гаруй иргэн дундаас эрхтэн шилжүүлэх мэс засалд орох хүн маш олон байдаг нь тодорхой. Жил бүр 300.000 гаруй хүн эрхтэн шилжүүлэх мэс засалд орох шаардлагатай байдаг ч, хүний эрхтэний олдоц хангалттай байдаггүйн улмаас зөвхөн 30 нь л орж чаддаг байна. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд Хятадын засгийн газар 1984 оноос эхлэн цаазын ялтай хүмүүсийн эд эрхтэнийг цуглуулан, эрхтэн солих мэс засалд хадгалдаг болжээ. Ингээд 2004 он гэхэд мэс заслын тоо 13000 болтлоо өссөн байна. Ялтангуудын эрхтнүүдийг цуглуулах ажилд засгийн газраас олон хүнийг жилд томилдог ажээ.



10. Тавин центийн ажилчид
Өмнө дурьдсан интернэт цагдаатай төстэй үүрэгтэй. Хятадын засгийн газар 300.000 гаруй ажилчдыг хөлсөлж, засгийн газрыг магтсан нийтлэл бичих бүрт нь 50 цент төлдөг байна. Тэднийг тролл гэж нэрлэх нь ч бий.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()