1
Нойлын цаасаа хэрхэн тавих
Нойлын цаасаа нойлын цаас тогтоогчинд хэрхэн зөв хийх вэ гэсэн сэдэвтэй маргаан нойлын цаас тогтоогчыг хэрэглэх болсон үеэс л гарч эхэлсэн билээ. Харин мэргэжлийн эмч Гилда Карле (Gilda Carle) энэ зуршлаар тань таныг ямаршуухан хүн бэ гэдгийг мэдэж болно хэмээн батлаж байна. Тэрээр 2000 хүнийг хамруулсан судалгаа явуулсан бөгөөд тэднээс хайр дурлалын тал дээр хэр зэрэг өөртөө итгэлтэй байдгийг 1-10 оноогоор дүгнэжээ. Судалгааны үр дүнд, нойлын цаасаа дээрээс нь доош унжуулан өлгөдөг хүмүүс хайр дурлалын харилцааны хувьд илүү давамгайлсан байр суурьтай байдаг бол эсрэгээрээ доороос унжуулан тавьдаг хүмүүс хүлцэнгүй байдаг гэжээ. Зарим давамгайлсан байр суурьтай хүмүүс бүр олон нийтийн бие засах өрөөний нойлын цаасны байрлалыг хүртэл сольж тавьдаг аж. "Хөгжилтэй байдлаар эхэлсэн энэхүү дадал нь зуршил болж, таныг үнэлэх нэг цэнзүүр болжээ. Ярилцах явцад хөгжилтэй мэт санагдах ч ирээдүйд та хоёрыг тохирох эсэхийг ч мэдэх боломжтой" хэмээжээ.
2
Таны гуталны сонголт
"Зан аашны талаар хийсэн судалгаа" хэмээх сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн мэдээллээр, өмссөн гутлаар нь хүнийг таниж мэдэж болдог гэнэ шүү. Хүмүүс сайн дураараа өөрийн өмсөж байгаа гуталынхаа зургийг оруулаад зан ааштай холбоотой санал асуулгыг бөглөсөн байна. Харин тэдний гуталны зургийг өөр хүмүүс хараад гуталны эзний талаар юу гэж бодож байгааг нь асуухад нас, цалин, сэтгэлийн зовиурыг нь хүртэл маш тодорхой хэлж байжээ. Ихэвчлэн тав тухтай, хөлд эвтэйхэн гутал өмсдөг хүмүүс сайхан ааштай, богино түрийтэй гутал өмсдөг хүмүүс харин түрэмгий талдаа байдаг бол хөлд эвтэйхэн биш гутал өмсдөг хүмүүс маш тайван хүмүүс гэжээ. Шинэ загварын, гялтганасан гутлыг харин сандруу эсвэл нойтон хамуу шиг зантай хүмүүс ихэвчлэн өмсдөг байна.
3
Алхаж буй байдал
- Биеийн жингийн таны ихэнхи хувь урагш төвлөрч, хол хол, том зайтай алхдаг бол та маш үр бүтээлтэй, логик сэтгэлгээ өндөртэй нэгэн хэмээжээ.
- Хүмүүс таны энэ чанарыг хүндэлдэг боловч бусдад та хүйтэн хөндий, өрсөлдөгч нэгэн гэж эндүүрэх нь бий.
- Харин цээжээ урагш, мөрөө хойш болгоод, толгойгоо өндөрт өргөн явдаг бол та маш хөгжилтэй, өөртөө итгэлтэй, олон нийтийн дунд байхдаа дуртай боловч заримдаа хэтэрхий олны анхааралд байх гээд байдаг нэгэн аж.
- Хэрвээ та зөөлөн зөөлөн гишгэж, газар руу ширтэж явдаг бол бүрэг ичимхий, эелдэг нэгэн байх өндөр магадлалтай юм.
"Journal of Interpersonal Violence" сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн мэдээллээр, сэтгэцийн өөрчлөлттэй шоронгын хоригдлууд гэмт хэргийнхээ хохирогчыг сонгохдоо хийж буй үйлдэл, алхаа гишгээгээр нь сонгодог байсан гэжээ.
4
Гар барих
"Journal of Personality and Social Psychology" дээрх нийтлэлд хүнтэй гар барихдаа эсрэг хүндээ өөрийгөө таниулах боломж олгодог гэдгийг дурджээ. Судалгаанд оролцсон хүмүүс гар барих үеийн гарын атгалт, температур, хуурай зөөлөн байдал, хүч чадал, хугацаа, арьсны шинж, нүд рүү харж байгаа эсэхэд анхаарал хандуулах хэрэгтэй болжээ. Ингэхэд, хүчтэй лав гар барьдаг хүмүүс сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ нээлттэй, эерэг бодолтой хүмүүс байдаг байна. Харин эсрэг төрлийн буюу сул, зөөлөн атгадаг хүмүүс ичимхий бүрэг зан чанартай ажээ.
5
Цахим захидал илгээх соёл
Хэрвээ та хамт ажилладаг хүнийхээ талаар ямар нэг зүйл мэдэхийг хүсэж байвал бичсэн цахим захидлыг нь сайтар шинжээрэй. Сэтгэл зүйч, Доктор Томас Чаморро-Премюзик (Tomas Chamorro-Premuzic) хэлэхдээ: Тухайн хүнийг и-мэйл бичиж буй байдал болоод хувь хүний зан ааш нь хоорондоо холбоо хамааралтай гэжээ. Өөрөөрөө бахархдаг хүмүүс "Би", "Миний", "Минийх" гэсэн үгнүүдийг олон давтан хэрэглэх шинжтэй байдаг. Ямар ч үг үсгийн алдаагүй бичдэг хүмүүс бол төгс төгөлдөрийг эрхэмлэгч, анхааралтай, оюуны чадамж өндөртэйг илэрхийлдэг. Харин эсрэгээрээ бол мэдээж IQ-ийн болон боловсролын хувьд доод түвшинд байгаагийн нэгэн илрэл ажээ. Хачирхалтай нь, урт хэмжээтэй захидал нь эрч хүчийг мэдрүүлдэг боловч тодорхой хэмжээний анхаарал хэрэгцээтэй байгааг ч мөн илтгэдэг гэжээ.
6
Сандралын зуршил
Та хумсаа мэрдэг үү? Эсвэл арьсаа зулгаадаг уу? Мэргэжлийн үг хэллэгээр үүнийг "Бие махбодод чиглэсэн давтагдсан зан үйл" гэж нэрлэдэг байна. 2015 онд хийгдсэн судалгаагаар хүмүүсийн зан байдлыг ажиглахын тулд, Тэднийг маш хэцүү, уур бухимдал төрүүлэм нөхцөл байдалд оруулаад бичлэг хийж эхэлжээ. Судалгаагаар, үсээ байнга чихнийхээ ардуур хийдэг, хумсаа мэрдэг хүмүүс үргэлж төгс төгөлдөрт тэмүүлдэг бөгөөд энэхүү үйлдэл нь уйдсан, ядарсан, сэтгэл хангалуун бус байх үедээ ихэвчлэн хийдэг зан үйл нь болохыг мэдэж авчээ. Учир нь тэд юу ч хийхгүй байснаас ямар нэг юм хийх хэрэгтэй мэт санагддагт оршино. Иймэрхүү давтамж бүхий зан үйл нь тэдэнд тайван байдлыг үүсгэдэг байна.
7
Цаг барих
Цаг барих гэдэг хүний эерэг зан аашийн илрэл гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Судалгааны үеэр судлаачид оролцогчдод гэртээ хийж гүйцэтгэх даалгавар өгөөд товлосон цагт лабораторит ирж, бүлэг хүмүүсийн судалгаанд ирэхийг хүссэн байна. Оролцогчдын ирсэн цагт анализ хийснээр, цагаа барьдаг хүмүүс үнэнч шударга, сайхан зантай байсныг тогтоожээ. Харин цагаасаа хамаагүй эрт ирдэг хүмүүс сандруу, яаруу шинжтэй байв. Хоцорсон хүмүүс тайван, хэр баргийн зүйлд санаа зовдоггүй, нэлээд хэнэггүй хүмүүс байжээ.
8
Хоол идэх дуршил
Идэж буй зүйлээрээ биеийн галбираа тодорхойлдог гэдэг бол хэрхэн идэж байгаагаараа зан аашаа тодорхойлох боломжтой юм. Сэтгэл судлаачидын хэлж байгаагаар: Хоолоо удаан иддэг хүмүүс ихэвчлэн ямарваа зүйлийг удирдан зохион байгуулж, амьдралдаа сэтгэл хангалуун байх хандлагатай байдаг. Харин хурдан иддэг хүмүүс амбиц өндөртэй, тэвчээргүй хүмүүс байдаг гэжээ. Мөн хоолоо шилж, голж иддэг хүмүүс айдас хүйдэстэй, сэтгэл зовнисон байдалтай байх тохиолдол олон байжээ. Мөн хэрвээ та хоолоо тавган дээрээ төрөл бүрээр нь ялгаж, тусад нь байлгах дуртай бол ямарваа нэг зүйлийг нарийн, анхааралтай хийдэг хүн хэмээжээ.
9
Юм худалдан авах байдал
Шинэхэн найзаа илүү сайн мэдэхийг хүсвэл хамт дэлгүүр ороорой. Хэд хэдэн удаагийн цуврал судалгаа хийсний үр дүнд судлаачид 2 төрлийн худалдан авагч байдгийг тогтоожоо. Үүнд тэдний зан аашийг тодорхойлох гэж оролдсон байна. Ингээд үр дүнд нь 1-рт тасаг дээрх бүх бараа бүтээгдэхүүнийг судлаж, уншиж үзэж байж авдаг худалдан авагч, 2-рт гарт таарсан зүйлээ аваад шууд л гардаг гэж ерөнхийлөн тогтоожээ. 1-р төрлийн хүн бол амьдрах явцдаа бүх зүйлийг маш сайн бодож, нарийн төлөвлөсний үндсэн дээр шийдвэр гаргадаг байхад харин 2-р төрлийн хүн ерөнхий урсгалаараа амьдардаг нэгэн байдаг байна. Чухам аль нь илүү сайн шинж чанар вэ гэх шийдвэрийг уншигч таны гарт үлдээе.
10
Өөрийнхөө зургийг авах байдал
Таны Инстаграм, Фэйсбүк хаяг тань зөвхөн гадаад бус дотоод зан ааш, төлөв байдлыг илэрхийлж байдаг гэдгийг та мэдэх үү? 2015 онд Сингапурын "Наняанг" технологийн их сургуулийн судлаачид Хятадын цахим сүлжээний хуудсуудад нийтлэгдсэн нийт 123 мянган зургийг судалжээ. Ингээд хүн бүрээр судалгаа бөглүүлэн үр дүнг нэгтгэхэд эелдэг сайхан ааштай хүмүүс ихэвчлэн доод өнцгөөс зургаа авдаг гэжээ. Тэгвэл байнга инээмсэглэсэн, инээсэн байдлаар зургаа авдаг хүмүүс шинэ зүйлд үргэлж бэлэн байдаг. Харин уруулаа цорвойлгосон хүмүүс ихэвчлэн сэтгэл санааны хувьд бага зэрэг урвуу дорой байгаагийн шинж гэсэн байна.
11
Бичгийн хэлбэр
Аристотелийн үеэс л графологи буюу бичгийн хэлбэрийг хувь хүний шинж төлөвтэй холбон үздэг шинжлэх ухаан хөгжсөөр ирсэн билээ. Тэгвэл графологич Кати МкНайт (Kathi McKnight) "businessinsider.com"-т нийтлэгдсэн мэдээлэлдээ мэргэжлийн бичгийн хэлбэр шинждэг хүмүүс таны гараараа бичсэн ганцхан зурааснаас 5000 орчим зан төлөв, байдлыг хэлж чадна гэжээ. Жишээ нь: Том том үсэгтэй бичдэг хүмүүс олны дунд ялангуяа олны анхаарлын төвд байх дуртай, харин жижиг бичдэг хүмүүс өөртөө анхаарлаа хандуулдаг, нарийн зүйл дээр ч төвлөрч чаддаг нэгэн аж. Таны бичгийн хэв баруун тийш налуу бол та нөхөрсөг, түргэн зантай, зүүн тийш налуу бол хянамгай, хувь хүн талруугаа шинжтэй нэгэн хэмээжээ. Харин яг эгц дээш бол бүх зүйлийг логик ухаанаар боддог, прагматик нэгэн юм. Мөн үзгээ чанга дардаг бол сэтгэл хөдлөл ихтэй, хариу үйлдэл хурдан нэгэн. Эсрэгээрээ бол харьцахад амар хялбар, нэг газраас нөгөөд шилжихдээ сайн гэжээ.
12
Цүнхээ барих
Ямар цүнх үүрэх вэ гэдгээ л боддог болохоос яаж үүрэх вэ гэж бид нэг ч удаа боддоггүй шүү дээ. Гэтэл энэхүү бодолгүй үйлдэл нь бидний дотоод сэтгэлийн илэрхийлэл болж байдаг байна. Биеийн хэлний мэргэжилтэн хэлэхдээ: Цүнхээ тохой орчимдоо унжуулан үүрдэг бол энэ нь таныг өөртөө болон нийгэмд эзлэх байр сууриндаа их анхаарал хандуулдагийн илрэл юм. Хэрвээ ихэвчлэн мөрөө давуулан биеийнхээ хажууд цүнхээ үүрдэг бол та хамгаалалт, хялбар байдлыг илүүд үздэг нэгэн. Харин үүргэвч үүрдэг хүмүүс бол биеэ даасан бөгөөд эргэн тойрныхоо хүмүүст анхаарал халамж тавихдаа сайн. Мөн цүнхээ гартаа бариад явах дуртай хүмүүс ихэвчлэн нарийн журамтай, эмх цэгцтэй нэгэн байдаг гэжээ.