Инстаграм дээрх халуухан бүсгүйчүүдийн үнэн төрх

Инстаграм бусад нийгмийн сүлжээний сайтууд дээр хүмүүс өөрийгөө хүссэнээрээ өөрчилж, хамгийн сайхан гарсан зургаа байршуулдаг. Та бид түүнйг харснаар бодит амьдрал гэгч юу болохыг мартаж, цахим ертөнцөөр л амьдрах эрмэлзэлтэй болдог. Ялангуяа фитнес-блогеруудын зургийг харж, өөрийн бие галбирыг голох нь энгийн үзэгдэл болсон. Инстаграмын алдарт блогер Чесси Кинг (Chessie King) энэхүү ойлголтыг үгүй хийхээр шийдсэн байна. Тэрээр зураг авахуулахад байрлал хамгийн чухал гэдгийг харуулахыг зорьжээ.

Инстаграм дээрх халуухан бүсгүйчүүдийн үнэн төрх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Ихэнхи хүмүүс төгс байдлыг эрхэмлэх болсон учир өөрийгөө маш ихээр голох болжээ. Харин Чесси төгс гэх ойлголт байдаггүй гэдгийг өөрийн Инстаграм хуудсаар харуулахыг зорьсон юм.

2

“Хэдэн жилийн өмнө бол би энэ төрлийн зургийг цахим хуудаснаа оруулж чадахгүй байсан. Учир нь би маш туранхай байхыг хүсдэг байсан бөгөөд үргэлж фитнесст явж, өөрийн идсэн илчлэг бүрийг тоолж байсан” хэмээн Чесси хэлжээ.

3

“Энэ бол миний бие. Зөв байрлал маш чухал гэдгийг та харьцуулан харж болно”

4

Тэрээр өөрийн биеийн галбирыг голж буй эмэгтэйчүүдэд туслахыг хичээж байгаа бөгөөд Инстаграм бол бодит ертөнц биш гэдгийг ойлгуулах хүсэж байгаа гэнэ.

5

“Зөв байрлал, зөв гэрлийн тусгалыг сонгож чадсанаар та зурган дээр гайхалтай галбирлаг харагдаж чадна. Гэхдээ өөрийгөө байгаа чигээр нь хайрлах нь хамгийн жаргалтай зүйл” хэмээн Гринч хэлжээ.  

6

"За ийм л байна дээ бүсгүйчүүдээ... өөрийгөө хайрлаж, эрүүл амьдарцгаая"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()