Аль нь ээж нь вэ?

Хэрвээ залуу насны тань гоо үзэсгэлэнг үүрд үлдээх шидэт ус байвал та үүнээс уух уу? Мэдээж хэрэг та уухыг хүсэх нь дамжиггүй. Тэгвэл танд яг л мөнхийн залуу насны шидэт уснаас уусан гэмээр залуу бас үзэсгэлэнтэй, өөрсдийн хүүхдүүдтэйгээ эн чацуу мэт харагддаг гайхалтай бүсгүйчүүдийг танилцуулъя.

Аль нь ээж нь вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Валариа Кампбэлл болон Наоми Кампбэл

Та ээж охин хоёрыг ялгаж байна уу? Валариа Кампбэл 66 настай бөгөөд харин түүний охин Наоми Кампбэл 47 настай юм. Үнэхээр залуухан овор багатай сайхан эмэгтэй юм.

Валариа Кампбэлл болон Наоми Кампбэл

2 Ээж эгч хоёрыг маань хүмүүс үргэлж андуурдаг

Энэ эгч дүү гурвыг хараад танд ямар санагдаж байна даа? Үнэн хэрэгтээ зүүн талын богино үстэй эмэгтэй бол тэдний ээж гэвэл та итгэх үү?

Ээж эгч хоёрыг маань хүмүүс үргэлж андуурдаг

3 Лиу Еэлин

Энэхүү зурган дээрх эмэгтэйг Лиу Еэлин гэдэг бөгөөд тэр үнэхээр залуу харагддаг учраас хүмүүс түүний 22 настай хүүг түүний найз залуу гэж андуурдаг гэнэ. Та Лиу Еэлинийг хэдэн настай гэж бодож байна? Тэгвэл тэрээр 50 настай бөгөөд түүний бие хаа, царай зүс нь яг л залуухан охин шиг ажээ.

Лиу Еэлин

4 Яасмин Лэ Бон болон Амбэр Лэ Бон

Яасмин Лэ Бон 53 настай бөгөөд түүний охин Амбер 28 настай. Тэд яг л эгч дүүс шиг харагдаж байгаа биз. Та ээж, охин хоёрыг ялгаж чадаж байна уу?

Яасмин Лэ Бон болон Амбэр Лэ Бон

5 Аль нь ээж нь вэ?

Мэдээж энэ дундаас ээжийг нь олох үнэхээр хэцүү учир нь тэд яг л ихрүүд шиг харагдаж байгаа биз. Охидын ээж хамгийн доод талд байна. Та зөв тааж чадсан уу? Зүүн талд байгаа бүсгүй бол эдгээр үзэсгэлэнт охидын ээж.

Аль нь ээж нь вэ?

6 Ах дүү хоёр уу?

Үгүй дээ. Энэ зурган дээр ээж хүү хоёр байгаа бөгөөд хүүгийн ээжийг түүний найз охин гэж андуурах явдал олон тохиолддог гэнэ.

Ах дүү хоёр уу?

7 Швета Бачан Нанда болон Наяа Навели Нанда

Энэтхэгийн "Болливүүд"-ийн алдарт жүжигчин Амитаб Бачаны охин 44 настай Швета Бачан Нанда болон түүний охин 21 настай Наяа Навели Нанда.

Швета Бачан Нанда болон Наяа Навели Нанда

8 Рийз Уизерспун болон түүний охин Ава Элизабет Филиппс

Жүжигчин Рийз Уизерспун одоо 47 настай, түүний охин  Ава Элизабет 18 настай юм.

Рийз Уизерспун болон түүний охин Ава Элизабет Филиппс

9 Харин энэ удаад үнэхээр ихэрүүд үү?

Энэ удаад ч мөн ээжтэйгээ зогсох хоёр охиныг та харж байна. Ээж нь  энэ зурган дээр охидынхоо дунд зогсож байна. Харин та тэдний насыг нь тааж чадсан уу? Түүний охид өсвөр насны охид шиг харагдаж байна тэгэхээр 40 хавьцаа байх болов уу? Үгүй дээ. Тэдний ээж 63 настай харин охидууд нь 36, 41 настай гэнэ. Үнэхээр гайхалтай биш гэж үү?

Харин энэ удаад үнэхээр ихэрүүд үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()