Рамен гоймонгоор хийж болох амтат хоолны жорууд

2018-04-07, 13:01
9,209

Зарим үед рамэн гоймон идмээр санагддаг шүү дээ. Ингээд та бүхэндээ амралтын өдрөөрөө гэр бүлээрээ хийж идэх, рамен гоймонтой 6 амтад хоолны жорыг танилцуулж байна. 

Рамен гоймонгоор хийж болох амтат хоолны жорууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цөцгийн тос, хавчтай рамэн

"Рамэн гэдэг бол идэж болдог даавуу" хэмээн Лос Анжелес хотын "Hinoki & the Bird" рестораны ахлах тогооч Брандон Кида (Brandon Kida) дурджээ. Тэрээр уг хоолоо хийхийн тулд хавчаа чанаж, хатуу бүрхүүлийг нь салган авдаг бөгөөд зөвхөн гараар татсан гурил ашигладаг байна. Харин бид танд арай хялбарчилсан аргыг хүргэж байна. 

Шөлний орц:

  • Хавчны шөл
  • 4 хуваасан 1 ширхэг сонгино 
  • Шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчсэн 1 ширхэг лууван
  • Луувантай ижил хэмжээтэй хэрчсэн 1 хэсэг селери
  • Давсгүй цөцгийн тос
  • 1 ширхэг лаврын навч
  • 1 халбага хар перц
  • 1 халбага гүнжидийн үр
  • 1 халбага гоньд
  • 5 хумс сармис
  • 1/4 аяганы хэмжээтэй хэрчсэн цагаан гаа
  • 2 халбага цагаан мисо
  • 1/2 аяга бонито загасны нунтаг ширхэг
  • Давс

Хийх аргачлал:

  1. Дээрх бүх орцоо саванд хийж, ус нэмээд бага гал дээр 6 цаг буцалгана.
  2. Гаргасан шөлөө шүүж авна.
  3. Дахин буцалгаад, бага гал дээр халуун хэвээр нь байлгана.

Амтлагчны орц:

  • ½ аяга соё соус 
  • 1 халбага чили тос
  • ½ аяга сармисны нухаш

Хийх аргачлал:

Дээрх бүх орцнуудаа хольж, сайтар хутгана.

Гоймонгоо бэлтгэх:

  • Нэг уут гоймонг зааврын дагуу болгоно
  • Бэлэн хавчны мах 
  • 1 халбага цөцгийн тос

Чимэглэл:

  • Чили
  • Хясаа
  • Нори

Хийх аргачлал: 

  1. Хамгийн эхэнд бэлдсэн шөлөө нэг удаа буцалгана.
  2. Хавчны махаа цөцгийн тосондоо хийж халаана. 
  3. 1 халбага соус аягандаа хийнэ.
  4. Буцалгасан шөлнөөсөө аяганы 2/3-ыг дүүргэнэ.
  5. Халуун гоймонгоо нэмнэ.
  6. Хавчны махаа гоймон дээрээ тавина.
  7. Чили, хясаа, норигоороо чимэглэнэ.

Цөцгийн тос, хавчтай рамэн

2 Загасны соустай, үхрийн шөлтэй гоймон

"Энэхүү шөлний дээр нь юу ч тавьж болно. Гэхдээ үрлэн улаан лооль, эрдэнэ шишний чихэрлэг чанар час хийсэн амт оруулах болно" гэж Фортланд, Олимпиад байрлах "Broth Bar"-ны эзэн, ахлах тогооч Тресса Еллиг (Tressa Yellig) зөвлөжээ. 

Орц:

  • Хатаасан сам хорхой
  • 1 ширхэг лууван
  • 6 хумс сармис
  • Жижиг хэмжээтэй цагаан гаа
  • 2 ногоон сонгино
  • 1 халбага давс
  • 5 халбага загасны соус
  • 500гр давсгүй үхрийн ясны шөл

Хүсвэл эдгээрийг хольж идэж болно:

  • Эрдэнэ шиш
  • Үрлэн улаан лооль
  • Сам хорхой
  • Ногоон сонгино
  • Загасны соус
  • Оливын тос

Хийх аргачлал:

  1. Сам хорхойгоо бага зэрэг шарна.
  2. Шарсан сам хорхой, лууван, сармис, цагаан гаа, ногоон сонгино, давсаа миксердэнэ.
  3. Дээрх нухшиндаа загасны соусаа нэмээд дунд зэргийн гал дээр 5 минут болгоно. 
  4. Ус буцалгана.
  5. Оливын тос бага зэрэг хийж, эрдэнэ шишээ ялимгүй бор шаргал болтол нь хуурна. Чимх давс цацаж өгнө. 
  6. Ясны шөлөө халаана.
  7. Рамэн гоймонгоо 2 минутын турш болгоно.
  8. 2 аяганд тус тусад нь 1/4 аяга луувангын соус, гоймон, эрдэнэ шиш, улаан лооль, сам хорхойгоо хийнэ. Үүн дээрээ 250гр шөл нэмээрэй. Ногоон сонгино, оливын тосоор чимэж, хүссэн хэмжээгээрээ давс, загасны соус нэмж болно.

Загасны соустай, үхрийн шөлтэй гоймон

3 Солонгос маягын гахайн махтай гоймон

"Home Chef" нэвтрүүлгийн энэхүү хоолыг хийхэд 35 минут л хангалттай. Терияаки соусаар амталсан, гахайн мах, ногоон шоштой уг гоймонг уг нэвтрүүлгийн туслах тогооч Жимми Мадла (Jimmy Madla) "Аз жаргалын амт" хэмээн нэрлэжээ. 2 хүнд зориулан бэлтгэх порц.

Орц найрлага:

  • 2 ногоон сонгино
  • 150гр гоймон
  • 10гр гүнжидийн тос
  • Ногоон вандуй
  • 1 ширхэг улаан халуун чинжүү
  • Терияаки соус
  • 1 халбага гочужанг
  • 300гр гахайн цул мах

Хийх аргачлал: 

  1. Гоймонгоо буцалсан усанд хийгээд 4-5 минут болгоно. Усаа шүүж асгаад, гүнжидийн тос хийж холино. 
  2. Ногоон вандуй болон бусад хүнсний ногоогоо угааж цэвэрлээд ижил хэлбэр, хэмжээтэй болгон хэрчинэ.
  3.   ½ аяга усанд терияаки соус болон гочужангаа хийж хутгана. 
  4. Оливын тостой хайруулын тавганд гахайн мах, ногоон вандуйгаа хийж, чимх давсаар амталж хуурна. Сайтар болгохын тулд 7-9 минут шарна. 
  5. Махаа хуурсан хайруулын тавгандаа гоймонгоо хийж, 2-3 минут шарна. 
  6. Гоймон дээрээ мах, соусаа хийн, хүсвэл давс нэмж болно. 

Солонгос маягын гахайн махтай гоймон

4 Цөцгийн тосонд шарсан хясаатай мисо гоймон

"Ихэнхи рамэны шөлийг гарган авахад удаан хугацаа шаарддаг боловч хясаа ашиглан хялбар аргаар шөл гарган авах боломжтой. Учир нь хясаа нь амт хурдан гаргадаг бөгөөд Мисотой маш сайхан зохицдог" хэмээн Сеатл дахь "Kiki Ramen"-ны ахлах тогооч Жэйсон Харрис өгүүлжээ. 

Орц: 

  • 2 уут гоймон
  • Тахианы шөл
  • 50гр цөцгийн тос
  • 50гр нухсан сармис
  • 50гр нухсан цагаан гаа
  • Жууцай
  • Саке эсвэл цагаан дарс
  • 500гр Хясаа
  • 50гр цагаан мисоний нухаш
  • 2 ширхэг чанасан өндөг
  • Ногоон сонгино
  • Хатаасан чинжүү
  • Цагаан перц

Хийх аргачлал: 

  1. Цөцгийн тос, сармис, цагаан гаа, жууцайгаа хайруулын тавганд хийж, дунд зэргийн гал дээр 5 минут орчим буцалгана.
  2. Саке эсвэл цагаан дарсаа хийнэ.
  3. Тахианы шөлөө буцалгана.
  4. Галаа багасгаж, 10 минут орчим байлгана.
  5. Хясаагаа хийж таглаад 5 минут буцалгана.
  6. Гаргасан шөлөө шүүж авна.
  7. Хясаагаа онгойгоогүй байгааг нь тусад нь ялгана.
  8. Шөлөө дахин хайруулын тавгандаа хийж, мисо, цагаан перцээ хүссэн хэмжээгээр хийнэ.
  9. Гоймонгоо зааврын дагуу болгоно.
  10. Гоймон дээрээ шөлөө нэмж аягалаад, дээр нь чанасан өндөг, хясаа, ногоон сонгино зэргээ тавиад идээрэй. 

Цөцгийн тосонд шарсан хясаатай мисо гоймон

5 Хурдан болдог сам хорхойтой рамэн

"Сам хорхойг дийлэнхидээ Итали хоолонд хэрэглэдэг ч Ази хоолонд мөн гайхалтай зохицдог гэдгийг харуулах болно. Цөцгийн тос, сармистай сам хорхой нь бэлдхэд тун хялбар бөгөөд маш өвөрмөц амттай болдог" талаар "Foxes Love Lemons" блогны Лори Ейтис (Lori Yates) дурджээ. 

Орц:

  • Сонгино
  • Цагаан лууван
  • Лайм
  • Лууван
  • Өргөст хэмх
  • Буурцагны соёолж
  • Эрдэнэ шиш

Гоймонд амталгаанд:

  • 4 хумс нухсан сармис
  • 8 аяга тос багатай үхрийн шөл
  • 4 халбага цагаан будааны цуу
  • 1 халбага нухсан цагаан гаа
  • 2 халбага соё соус
  • Сам хорхой

Хийх аргачлал:

  1. Том саванд сармис, шөл, цуу, цагаан гаа, соё соусаа хийж буцалган. Үүн дээрээ гоймонгоо хийж болгоно. 
  2. Сам хорхойгоо өөрсдийн аргаар бэлтгэж болгоод гоймон дээрээ хийнэ.
  3. Хүссэн зүйлээ нэмж хийгээд амтархан идээрэй. 

Хурдан болдог сам хорхойтой рамэн

6 Мөөгтэй рамэн

"Манай мөөгтэй рамэн нь уламжлалт тахианы шөлөөр хийдгээрээ алдартай. Энэхүү шөлийг Перуд өглөөний цайндаа ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд өдрийн туршид эрч хүчтэй байхад нь тусладаг гэнэ. Бидний хувьд рамэнд хамгийн чухал нь шөл бөгөөд уураг, хүнсний ногоо, чанасан өндөгтэй байх ёстой" хэмээн Перу дэхь "Qespi Restaurant"-ийн ахлах тогооч Хэйвэл Бэдояа (Heivel Bedoya) хэлжээ.

Орц: 

  • 2 аяга тахианы шөл
  • 100гр тахианы цээж мах
  • Бууцай
  • 1 өндөг
  • 150гр гоймон
  • 10гр хатаасан мөөг
  • 30гр шош
  • 30гр байцаа
  • Ногоон сонгино
  • 10гр гүнжидийн тос
  • Халуун чинжүү, шарсан эрдэнэ шишээр чимэглэнэ

Хийх аргачлал:

  1. Тахианы шөлөө буцалгана.
  2. Тахианы цээж махаа нимгэн давтаж, бууцай тавиад, хуйлж утсаар орооно. Үүнийгээ тахианы шөлөндөө хйиж болгоно.  
  3. Өндгөө 7 минут чанаад, дундуур нь хувааж бэлдэнэ.
  4. Гоймон, мөөг, шош, байцаагаа тахианы шөлөндөө хийж, гоймонгоо зөөлөртөл нь буцалгана. 
  5. Тахианы махан ороомгоо шөлнөөсөө гаргаад, утсаа салгаж авна. 
  6. Гоймонгоо шөлтэйгээ хамт аягалаад дээр нь тахианы махаа зүсэж тавина. Мөн өндөг, ногоон сонгино, гүнжидийн тос хийж өгөөрэй. 

 

Мөөгтэй рамэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()