1
Санхүү
Эрэгтэй хүүхдийг бага байхаас нь эхлэж чи бол хамгаалагч, гэр бүлээ авч явах ёстой хүн хэмээн зааж сургадаг. Эрчүүд найз охингүй байсан ч өөрийн санхүүгийн байдалд санаа зовдог бөгөөд найз охинтой болсон тохиолдолд хамгийн түрүүнд мөнгө хэрэгтэй гэсэн ойлголт өөрийн эрхгүй бий болдог байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд санхүү чухал ч хайр, халамж илүү чухал байдаг шүү дээ.
2
Өндөр
Эмэгтэйчүүдийн мөрөөдлийн залуу “өндөр” байх хэрэгтэй гэсэн ойлголт бий. Хэрвээ бүсгүйчүүд эрчүүдийн өндрийг төдийлөн анхаардаггүй байсан бол намхан залуучууд боломж ихтэй байх байсан болов уу. Гэхдээ өндөр, намаас илүү зүрх сэтгэл л чухал гэдгийг эрчүүд минь битгий мартаарай.
3
Бусад эрчүүдээс ирсэн сүрдүүлэг
Эрчүүд эмэгтэйчүүдийн адил бардам, өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөртэй байдаг. Та ажлынхаа хамтрагчийн талаар ярьж түүнийг магтах үед найз залуу тань тоогоогүй мэт дүр эсгэж байх магадлалтай ч цаанаа ихээхэн айдастай байдаг гэжээ. Тиймээс энэ талаар ярих үедээ санаа зовох зүйлгүй гэдгийг сануулаарай.
4
Бие галбиртаа санаа зовох
Ихэнх эцэг, эхчүүд охидууддаа бага байхаас нь эхлэн мэдлэг боловсрол, бие галбиртаа илүү анхаарал хандуулж байх хэрэгтэй гэж зааж сургадаг байх. Ингэсэнээр ихэнх охид, бүсгүйчүүд хоолны дэглэм барьж, дасгал сургуулилт хийдэг байх. Хэдийгээр эрчүүдэд энэ төрлийн сургаалийг тэр болгон хэлдэггүй ч тэд ч гэсэн өөрийн бие галбирт санаа нь их зовдог бөгөөд зарим булчинлаг залуусыг хараад өөрийгөө харьцуулж гутардаг байна. Тиймээс тэд тоохгүй явж байгаад хэзээ хойно нь спортоор хичээллэж эхэлцгээдэг байна. Эрчүүд шар айрагны гүзээнд үнэхээр дургүй гэнэ шүү.
5
Эмэгтэй хүнтэй харьцах туршлага муу
Бүсгүйчүүд хөгжилтэй залуучуудад дуртай байдаг учир заримдаа өөртөө таалагдсан бүсгүйдээ таалагдахын тулд бага зэрэг жүжиглэх явдал гардаг байна. Гэхдээ тэд ямар нэг зүйл буруу хийж, алдаа гаргах вий гэхээс маш их айдаг гэжээ. Та хоёрын харилцаатай холбоотой бүхий л асуудлын талаар ярилцахдаа түүнийг дэмжих нь зүйтэй.
6
Үс
Толгойн дээрх болон биен дээрх үс нь эрчүүдийн хувьд үргэлж толгойны өвчин байсаар иржээ. Учир нь цээжин дээрээ бага зэрэг үстэй бол хангалттай эрэгтэйлэг харагдахгүй байх магадлалтай. Хэт их үстэй бол замбараагүй мэт харагдана гэх мэт тэдний санааг нилээдгүй зовоодог гэжээ. Ялангуяа халзрах нь эрчүүдийн хувьд маш том асуудал байдаг учир хэрвээ та найз залуудаа, нөхөртөө хайртай бол энэ талаар бүү яриарай.
7
Хоолны дэглэм
Би хоолны дэглэм барьж байгаа гэж эмэгтэй хүнээс сонсох нь хэвийн үзэгдэл. Харин эрэгтэй хүн хоолны дэглэм барьж байгаа гэж хэлвэл хүн бүр түүн рүү гайхсан, сэжигтэй харцаар харах биз ээ. Гэхдээ эрэгтэй хүмүүс ч гэсэн өөрийн бие галбирт маш их анхаарал хандуулдаг бөгөөд үүнийгээ тэр болгон зарлаад байдаггүйд л бүх учир байдаг юм.
8
Хайртай хүнтэйгээ харьцах харьцаа
Харилцаагаа хэрхэн авч үлдэх вэ гэсэн зөвлөгөө маш олон сэтгүүл дээр байдаг бөгөөд энэ талаарх зөвлөгөөг ихэнхидээ эмэгтэйчүүдэд өгсөн байдаг. Харин эрчүүд энэ талаар ярьж эхэлвэл бид бас л гайхна. Үнэн хэрэгтээ эрчүүд ч гэсэн харилцаагаа сайхан байлгахыг хүсэж санаа нь зовдог байна.
9
Түүнээс өмнө та хэдэн хүнтэй болзож байсан бэ?
Хэрвээ та түүнтэй холбоо тогтоохоос өмнө түүний үерхэж байснаас илүү их хүнтэй үерхэж байсан бол тэрээр таны өнгөрсөнтэй өрсөлдөх болно. Тиймээс өнгөрсөн амьдралыг сөхөхгүй байх тал дээр сайн анхаарал хандуулж ярилцах хэрэгтэй.
10
Сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэх
“Эрэгтэй хүүхэд хэзээ уйлж байсан юм. Нулимсаа арч” хэмээн хөвгүүдийг загнадаг. Эрэгтэй хүүхдүүдийг зоригтой, хамгаалагч болгож өсгөхийн тулд эцэг эхчүүд маш их зүйлийг хориглодог. Харин насанд хүрмэгцээ тэд сул дорой харагдахгүйн тулд сэтгэл хөдлөлөө барих гэж хичээдэг байна. Хэрвээ таны эргэн тойронд хэн нэгэн эрэгтэйн сэтгэл санаа таагүй, тэр уйлсан байвал эрэгтэй хүн зовлонг давж гарах ёстой гэсэн зүйл битгий хэлээрэй. Тэр хэнд ч, юу ч өгөх ёсгүй.