1
Хятад улс дахь "Одой нарын эзэнт гүрэн"
Одой хүмүүсд энгийн нийгэмд амьдрах нь тийм ч амар байдаггүй.Учир нь зөвхөн тэдэнд зориулсан зүйлс тийм ч их байдаггүй шүү дээ. Харин тэдний энэ асуудлыг шийдэж ид шидийн гэмээр гайхалтай тосгоныг Хятадын Кунмины ойролцоо байгуулжээ. Уг одой нарын эзэнт гүрнийг Чэн Мингжинг хэмээх хятад залуу бүтээсэн бөгөөд газар газраас одой нарыг урьж өдгөө 19 - 48 насны 125 хүн амтай тосгон оршин тогтнож байгаа юм.
Тэд үлгэрт гардаг одой, анаахай, сахиусан тэнгэр, гүнж, баатрууд шиг хувцасладаг бөгөөд тэдний амьдардаг байшингууд нь мөөгний хэлбэртэй байдаг ажээ. Тэд ихэнхдээ бүрэн тавилгаар тохижуулсан дотроо зориулалтын угаалгын өрөөтэй байр сууцанд амьдардаг байна. Тэнд амьдрах маш тааламжтай тухтай бөгөөд тэндхийн одой хүмүүс нэгнийгээ шоолж гомдоолгүй эв найртайгаар амьдардаг байна.
Энд байдаг бүх одой нар өөрсдийн хийдэг ажилтай. Тэд жуулчдад үзүүлбэр үзүүлж тэднийг замчлан хөтөч хийдэг байна. Харин ням гарагт орон гэрээ цэвэрлэж түүгээр ч барахгүй покер, гар бөмбөг тоглож, англи хэлний сургалтанд хүртэл хамрагддаг байна.
Мөн тэд өөр өөр үзэл бодолтой хүмүүс ч өөрсдийн гэсэн ажлын байр, орон гэртэй аз жаргалаар дүүрэн сайхан амьдардаг ажээ. Тэнд сургууль, эмнэлэг, супермаркет, кафе, цэцгийн дэлгүүр гээд л хүний хэрэгцээнд шаардлагатай бүхий л зүйлс байдаг ажээ.
2
"Икариа" 100 хүрсэн настангуудын арал
Икариа дахь оршин суугчдын гурван хүн дутмын нэг нь 90 нас хүрсэн байх бөгөөд ихэнх нь 100-аас дээш насалсан хүмүүс байдаг ажээ. Уг байгалийн гоо үзэсгэлэнт арал нь Эгейн тэнгисд оршдог ба дотроо 8 сувилалын рашаантай цөөн тооны жуулчидтай ажээ. Энэ арал дээр 10.000 орчим найрсаг иргэд маш өөдрөгөөр ганцаардах ч завгүй амьдардаг байна.
Уг арал дээр Альцхеймар (мартах өвчин), өндөр наслалтаас үүдсэн өвчтэй цөөн хэдхэн л хүн байдаг бөгөөд бусад оршин суугчид нь өвчин зовиургүй өөдрөг сайхан амьдардаг аж. Энэхүү зураг дээрх хүнийг Стаматис Морайтис гэдэг бөгөөд тэрээр эмчээс 9 сарын нас өөрт нь үлдсэн гэж сонссоныхоо дараа амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрүүлэхээр уг аралд иржээ. Тэр 1976 онд анх уг аралд гэр бүлийн хамт ирж 37 жил эрүүл энх аз жаргалтай амьдаржээ.
Хүмүүс энд өөрсдийн тариалсан жимсийг идэж, уулруу авиран өөрсдийн чадлын хирээр хөдөлмөрлөж аз жаргалтай амьдардаг байна. Аралын хүмүүс оливын тос, исгэсэн талх, ямааны сүү, ургамлын цай зэрэгт их дуртай бөгөөд оройн цагийг хөршүүдтэйгээ дарс уун өнгөрүүлдэг ажээ. Тэндэхийн 101 настай оршин суугчаас та бүхний энэ гайхалтай амьдралын нууц юунд оршдог вэ? гэж асуухад "Бид зүгээр л үхлийн талаар мартчихсан юм." гэж хошигнон хэлжээ.
3
"Пираха" дэлхийн хамгийн аз жаргалтай омог
Бразил улсын Амазоны ширэнгэн ойд амьдардаг хамгийн аз жаргалтай Пираха омог. Тэд тоо мэдэхгүй зөвхөн олон, цөөн гэж л зүйлсийг тоолдог бас өнгө мэдэхгүй тэд зөвхөн харанхуй, гэрэлтэй л гэж мэднэ. Мөн тэдэнд цагийн хуанли, он, сар, өдрийн баримжаа байхгүй бөгөөд тэд өдөрт 1-2 удаа хооллодог. Пирана хүмүүс дотны хүмүүсийг хүүхэд, эцэг эх, ах дүүс гэж гурав ангилж үздэг. Хамгийн сайхан зүйл нь энд ямар ч гэмт хэрэг гардаггүй омгийн хүмүүс тайван амгалан эв найртай амьдардаг байна.
Тэдэнд хувийн өмч хөрөнгө гэсэн ойлголт байхгүй бөгөөд тэдний ярьдаг хэлэнд ердөө 3 эгшиг, 7 гийгүүлэгч л байдаг.
Пираха хүмүүс шөнийн цагаар дуулж хуурдан хөгжилддөг гайхалтай аз жаргалтай ард түмэн. Тэд мөрөөдөл, бодит амьдралыг эн тэнцүү чухал гэдэгт итгэдэг бөгөөд 7 жилд нэг удаа өөрсдийн омгийн нэрийг сольдог байна. Мөн гайхалтай нь тэд олон мянган ургамал амьтдын нэрийг бүгдийг тогтоон цээжилдэг ажээ. Түүнчлэн Пираха омгийн хүүхдүүд одоогийн хүүхдүүдийн тоглодог тоглоомны оронд мод, цэцэг, нохой, ой моддын сахиустай тоглодог байна.
4
"Кандидо Годой" ихэрүүдийн нутаг
Бразил дахь Кандидо Годой нь ихэр хүүхдийн төрөлтийн хэмжээгээрээ алдартай газар юм. Энд 44 ихэр хүүхдүүдийг өсгөдөг нийт 80 гэр бүл байдаг. Тэдний ихэнх нь дэлхийн II дайны үеэр Германаас нүүж уг хотод иржээ. 1990 оны ихээр нэгэн хачирхалтай явдал олны анхаарлыг татаж эхэлсэн нь тус хотод ихэр хүүхдүүд удаа дараалан төрөх болсон явдал байжээ. Ийнхүү ихэр хүүхдийн төрөлт нэмэгдснээр хотын албаныхан өөрсдийн хотыг "Ихэрүүдийн нутаг" гэж нэрлэн ихэр хүүхдийн төрөлттэй холбоотой музей байгуулж, хөшөө хүртэл барьсан байна.
Судлаачид энэхүү гоц үзэгдлийг олон өөр өнцгөөс тайлбарладаг байна. Тэд үүнийг тэдний уудаг ус, хотын байрлал эсвэл Жосеф Менгэл гэх эрдэмтний "Нази" хэмээх туршилттай холбоотой гэж үздэг байна. Түүнчлэн нутгийн хүмүүс уг эрдэмтнийг ирсэн цагаас хойш ихэр хүүхдийн төрөлт нэмэгдсэн гэж ярьдаг ажээ. Хамгийн хөгжилтэй нь энд сургуулийн багш нар сурагчдаа хооронд нь ялгах гэж их цагийг зарцуулдаг гэнэ шүү.
5
Вадома омгийн "тэмээн хяруулан хүмүүс"
Уг омгийн хүмүүсийн хөлийг эктродактили (ectrodactyly) гэдэг бөгөөд энэ нь энгийн хүний хөлнөөс өөр, генийн гаж хөгжилтэй гэсэн үг юм. Хөлийн дундах гурван хуруу байхгүйгээс болж тэдний хөл ийм хэлбэртэй болдог бөгөөд тэднийг "тэмээн хяруулан хөлт" омог гэж нэрлэдэг байна. Судлаачид тэдний энэхүү гаж хөгжил нь зөвхөн омог дотроо бие биетэйгээ гэрлэдэгтэй холбоотой, цус ойртолтоос үүдсэн гэж үздэг байна.
Нэгэн эр хөлөндөө 5 хуруутай 2 хүүхэд мөн 2 хуруутай 3 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдийн нэг хэлэхдээ "Миний ээж болон бусад гэр бүлийн гишүүд маань бүгд л хөлөндөө 2 хуруутай тийм болохоор надад ямар нэг гаж буруу, онцгой сэтгэгдэл төрдөггүй" гэж хэлжээ. Иймд тэд бусдаас өөр байдагтаа огтхон ч санаа зовдоггүй байна.
6
"Амиши" бүлгэм
Амиши бүлгэмийн хүмүүс нь энх тайвныг эрхэмлэгч шашны үзэлтэнгүүд юм. Уг бүлгэмийг анх Иакоб Амман (Jakob Amman) үндэслэсэн бөгөөд тэрээр уг бүлгэмийг гадаад ертөнцөөс хаалттай байлгахаар зорьж байжээ.
Одоог хүртэл АНУ-ын Пеннсилвани, Охайо болон бусад мужууд болон Канадын Онториод ийм үзэлтэй олон бүлгэмүүд байдаг ажээ. Тэд буу хэрэглэдэггүй, татвар төлдөггүй, засаг захиргаанаас ямар ч тусламж авдаггүй. Тэд ихэнхдээ фэрмийн аж ахуй эрхэлж, гар урлал хийж аж төрдөг байна.
Хуучны Амиши бүлгэмийн хүмүүс бүхий л уламжлалт дүрэм журмыг дагаж мөрддөг ажээ. Тэд машин барьдаггүй, газар хагалахдаа анжис хэрэглэдэг бас тог цахилгаан, утас, комьпютерны алийг ч хэрэглэдэггүйн дээр хөргөгчний оронд хайрцагтай мөс хэрэглэдэг байна. Харин сүүлийн үеийн Амиши бүлгэмийн хүмүүс утас болон тариа хадагч төхөөрөмжийг зарим үед хэрэглэдэг гэнэ.
Амиши бүлгэмийн хүүхдүүд 8 жилийн боловсрол эзэмшдэг бөгөөд өсвөр насны хүүхдүүд 15 наснаасаа эхэлж дагах ёстой дүрмүүдийг зөрчиж, архи ууж, тамхи татан, орчин үеийн хувцас өмсөж эхэлдэг байна. Хамгийн сонирхолтой нь тэдгээрийн 90 хувь нь буцаад л хуучны энгийн амьдралаа сонгодог аж.
Амиши бүлгэмийн талаар сонирхдог хүмүүс нэмэгдсээр байгаа бөгөөд өсвөр насны Амиши бүлгэмийн хүүхдүүдийг Нью-Йорк хотод авч ирж хоттой танилцуулсан реалити шоу хүртэл хийгдсэн байна. Мөн сонирхолтой нь Америкчууд түргэн хоолны газраас илүү Амиши нарын дэлгүүрээс шинэ ногоо, жимс авахаар тэднийг зорьдог болжээ.
7
Делавар дахь "Арден" урлагийн суурин
1900 онд уран барималч Фрэнк Стэпэнс болон архитектурч Вилл Прайс гэх хоёр найз Делавард эдлэн газар түрээслэн авч урлагийн сууринг анх үүсгэн байгуулжээ. Энд хүмүүс өөрсдийн дураар хөдөлмөрлөж амьдардаг байна.
Хөгжим, уран зураг, утга зохиол гээд урлагт дуртай, хайртай олон чөлөөт уран бүтээлчид энд амьдардаг. Тэд өөрсдийн бүтээлийг дэлгэн үзэсгэлэн гаргаж урлагийн сууринд зочилсон хүмүүст худалдаалдаг байна. Ардены иргэд тухайн хүний уран бүтээл тэр хүний өмч харин байгалийн зүйлс нийтийнх гэж үздэг байна.
Энэ газарт жуулчид үзэсгэлэн худалдаа, баяр ёслолд оролцохоор ихээр ирж нутгийн иргэдээс тэдний бүтээлийг худалдан авч тэдний дундад зууны загвартай байшингуудыг сонирхон үздэг байна.
8
"Хогэвэе (Hogewey)" хөгшдөд зориулсан Трюмэн шоу
Энэхүү жижиг тосгонд байшин, дэлгүүр, кафе, усан оргилуур гээд бүхий л зүйл байх бөгөөд энд демэнтиагийн (dementia) өвчтэй ахмад настай өвчтингүүд амьдардаг байна. Сонирхуулан хэлэхэд эрдэмтэд 2030 он гэхэд ойролцоогоор 65 сая орчим хүн энэ өвчнөөр оношлогдож болзошгүй гэж тооцоолжээ. Ихэнхдээ уг өвчинд хөгшин настай хүмүүс өртдөг бөгөөд тэд урт хугацааны турш ой санамжаа алддаг байна.
Хэдий энэ нь хүнд хэцүү өвчин хэдий ч Хогэвэе тосгоны оршин суугчид өвчинөөсөө болж ганцаардаж зовдоггүй гэнэ. Учир нь бүхий л газруудад 5 - 6 хүн худалдагч, үсчин болоод бусад ажилчдын дүрээр тэднийг асардаг ажээ.
Тосгоны бүхий л зүйлсийг сайтар нарийвчлан зохион байгуулсан байдаг ба тэнд цагаан нөмрөгтэй эмч байдаггүй эгэл жирийн хүмүүс л байдаг. Учир нь уг тосгоныг байгуулсан гол зорилго нь хөгшдөд энгийн амьдралаар амьдрах боломжыг өгөх явдал ажээ.
Энд тосгоны оршин суугчид дэлгүүр хэсэн алхаж явахаас гадна дугуй унах, зураг зурах, цэцэрлэг тохижуулах, хоол хийх гээд өөрсдийн дуртай олон зүйлсийг хийдэг байна. Түүнчлэн тэд угаалга хийх, хоол хийх, бусдыг асрах гэх мэт олон ажилд гар бие оролцдог ажээ.
Тосгоныг өвчтөнүүдэд зориулан тэдний ой ухаанд үлдсэн он цагуудаар буюу 70, 90 оны загвараар тохижуулсан байдаг аж.
Энэхүү гайхалтай санааг шүүмжлэх хүмүүс цөөнгүй байдаг ч тосгонд амьдардаг өвчтөнүүдийн эмийн эмчилгээ багасаж хоорондоо ярилцан цагийг хамтдаа зугаатай өнгөрөөж байгаа нь л илүү чухал гэж уг ажлыг санаачилсан хүмүүс үздэг байна. Мэдээж хэрэг хүн өөрийн амьдарч байгаа тэр л цаг мөчөөс аз жаргалыг мэдэрч амьдрах нь бүхнээс чухал шүү дээ.
9
"Финка Бэллависта" ширэнгэн ойн дундах диваажин
Коста Рика дахь ширэнгэн ойн дунд орших модон байшингийн бүлгэмийн хэрхэн үүссэн талаарх сонирхолтой мэдээг танд хүргэе. Шинэхэн гэрлэсэн хосууд болох Мэтью, Эрика Хоган нар нураахаар зэхэж байсан ширэнгэн ойн 600 акр талбай бүхий эдлэн газрыг худалдан авч тэндээ модон байшингуудыг нэг нэгээр барьж эхэлжээ. Удалгүй ижил санаа зорилготой олон хүмүүс нэгдэж байшингийн тоо улам нэмэгдсэн бөгөөд өдгөө энэ нь жуулчдын очих дуртай газрын нэг болоод байгаа юм.
Тэндэхийн байшин бүр өөрийн гэсэн өвөрмөц загвартай бөгөөд цонхоор нь байгалийн үзэмж яг л ид шидийн мэт гайхалтай харагддаг байна. Түүнчлэн тэнд нийтийн тээврийн оронд олсоор байшингаас байшинруу дамжин явдаг ажээ. Ихэнх байшингийн эзэд жижиг өрөөнүүдээ жуулчдад түрээслүүлдэг бөгөөд тэнд хоолны өрөө, утасгүй интернетийн WIFI хүртэл байдаг гэнэ.
Эрика, Мэтью хоёр уг бүлгэмийг үүсгэн байгуулснаас арван жилийн дараа бүлгэм нь Номхон далайн эрэгт сүндэрлэх эко хотхон болтлоо хөгжиж чаджээ. Энд амьдардаг хүмүүс нарны эрчим хүч, нүүрстөрөгч ялгаруулдаггүй цахилгааныг хэрэглэдэг бөгөөд борооны ус тосон жимс, хүнсний ногоогоо услан тариалж, хог хаягдлаа дахин боловсруулж хэрэглэдэг байна.
Мөн нэгэн сонирхолтой зүйл нь ширэнгэн ойн зарим зэрлэг амьтад олон хүн цуглахад сонирхон харахаар ирдэг байна.
Энэ газрыг анх байгуулсан Мэтью, Эрик нар "Бид энэ газрыг өөрсдийн зүрх сэтгэлээ даган бүтээсэн. Бидний үүнийг эхлүүлэх болсон шалтгаан бол бусдад урам зориг өгөх явдал юм" гэжээ.
10
Дөрвөн хөллөж явдаг гэр бүл
Олон жилийн туршид эрдэмтэд 4 хөллөж явдаг гэр бүлийн нууцыг тайлах гэж хичээж байгаа билээ. Тэд хөл болон гар дээрээ явдаг бөгөөд үүндээ аль хэдийн дасан зохицсон учир, энэ нь тэдэнд төдийлөн төвөгтэй санагддаггүй гэнэ.
Туркийн 18-34 насны ах, эгч, дүүс бүхий 5 хүний талаар судалгааг сүүлийн 11 жилийн туршид хийж байгаа гэнэ. Тэд босоо байрлалд удаан байж чаддаггүй бөгөөд зогсох үед нь өвдөг, толгой нь нугалаастай байдаг байна.
Өмнө нь эрдэмтэд үзэхдээ хүн төрөлхтний хувьсал хуучин үе рүүгээ орж байна гэж байжээ. Харин одоо Америкийн эрдэмтэд үүнийг ховор өвчин хэмээн баталж байгаа гэнэ. Энэ нь удамшлын гаралтай өвчин бөгөөд тэд тэнцвэрээ олохын тулд хөдлөх хялбар аргыг сонгосон гэжээ.
Британичууд мөн энэ гэр бүлийг “Унер Тан” хэмээх өвчнөөр өвчилсөн хэмээн үзэж байгаа аж. Хэдийгээр тэд 4 хөллөж явдаг ч харилцааны хэлбэр нь энгийн байдаг байна.