Нэг доллараар дэлхийн улс орнуудаас юу худалдаж авах боломжтой вэ?

Хэрвээ та аялах дуртай хүн бол энэхүү мэдээлэл танд таалагдах нь дамжиггүй. Дэлхийг тойрон аялахад хамгийн эхэнд тулгардаг асуудал бол санхүү, мөнгөний асуудал билээ. Иймд бид та бүхэндээ  дэлхийн улс орнуудаас нэг доллар буюу монгол мөнгөөр 2390 төгрөгөнд авч болох 25 зүйлсийг сонирхуулан хүргэж байна. 

Нэг доллараар дэлхийн улс орнуудаас юу худалдаж авах боломжтой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мексик: Тако (Мексик үндэсний хоол)

Тако нь Мексикийн үндэсний хоол бөгөөд орцонд нь тахиа, гахай, үхрийн мах болон бяслаг, улаан чинжүү, сонгино, саримс гэх мэт олон төрлийн амтлагч ногоонуудыг нэмж олон төрлөөр хийдэг байна. Та Мексикийн гудамжаар явангаа эдгээр таконоос нэг долларт багтаан авч идэх боломжтой. Хэрвээ та Мексик улсруу аялахаар зэхэж байгаа бол таког идэж үзэхээ мартаж болохгүй шүү.

Мексик: Тако (Мексик үндэсний хоол)

2 Хонг Конг: Хонг Конгийг тойрон аялах

Хонгконг нь азийн хамгийн өндөр өртөгтэй орнуудын нэг билээ. Хэдий тийм ч та далайн тойрон аялалд ердөө нэг долларыг өгөөд л Хонгконгийн гайхалтай байгалийн үзэмж болоод хотын хөгжлийг харах боломжтой. 

Хонг Конг: Хонг Конгийг тойрон аялах

3 Франц: Багет талх

Эйфелийн цамхагийн доор улаан дарс шимэнгээ шинэхэн, зөөлөн багет талх идэхээс илүү романтик зүйл гэж үгүй. Харин энэхүү багет талх нь Францад монгол мөнгөөр 1300 - 2400 төгрөгний үнэтэй байдаг тул та Эйфелийн цамхагны доор хайртай хүнтэйгээ улаан дарс шимэнгээ шинэхэн багет талх идэн суух бүрэн боломжтой.

Франц: Багет талх

4 Филиппин: Хөлийн массаж

Филиппиний Кэбу мужид та 20 минутын хөлийн массажыг ердөө нэг доллараар хийлгэх боломжтой. Сайхан амарч аваад үлдсэн мөнгөө мужын байгалийн сайхныг харан өнгөрөөж болно. 

Филиппин: Хөлийн массаж

5 Унгар: Кофе нэмэх нь нарийн боов

Унгарт кофены үнэ харьцангуй боломжын байдаг учир зарим кафенууд кофе болон нарийн боовыг хамтад нь ердөө нэг долларт өгдөг байна. Эсвэл та үүний оронд 1 кг жимс, хагас аяга шар айргийг нэг доллараар авах боломжтой.

Унгар: Кофе нэмэх нь нарийн боов

6 Вьетнам: 40 ширхэг бөдөн шувууны өндөг

Та Вьетнамд нэг доллараар олон зүйлс хийж болно. Үүнд бүтэн өдөр унадаг дугуй түрээслэх, 7 литр цэвэр ус, 2 лонх Халида шар айраг авах гэх мэт олон зүйлс багтана. Энэ дундаас хамгийн сонирхолтой нь 40 ширхэг бөдөн шувууны өндгийг та нэг долларт авч болох юм. Гэхдээ ийм их өндөг авах шаардлага тэр бүр гарахгүй байх.

Вьетнам: 40 ширхэг бөдөн шувууны өндөг

7 Дубай: Шавармаг

Дубай бол Арабын Нэгдсэн Эмират улсын хамгийн өндөр өртөгтэй хот юм. Хэдий тийм ч та тэнд аль ч гудамжны худалдааны газраас тахиа, үхрийн махтай шаварма гэх үндэсний хоолыг ердөө нэг доллараар авч болно. 

Дубай: Шавармаг

8 Нигер: Гурван лааз Кока-кола

Та Нигерд нэг доллараар гурван лааз Кока-кола юмуу нэг бүтэн талх авах боломжтой. Түүнчлэн нэг хайрцаг тамхийг 56 ценьт буюу 1300 орчим төгрөгөөр авах боломжтой. Гэхдээ тамхи нь эрүүл мэндэд хортой гэдгийг санах хэрэгтэй.

Нигер: Гурван лааз Кока-кола

9 Унгар: Хагас лонх улаан дарс

Европын орнуудаас хамгийн бага зардлаар аялаж болох орны тоонд мэдээж хэрэг Унгар улс ордог. Энд хагас лонх улаан дарсыг ердөө нэг доллараар авах боломжтой.

Унгар: Хагас лонх улаан дарс

10 Туркменистан: Киноны тасалбар

Та Туркменистанд нэг доллараар нээлтээ хийж буй шинэ киноны тасалбар авах боломжтой. Хэдий тасалбар хямдхан ч кино үзэхэд баримтлах дүрмүүдийг дагахаа мартаж болохгүй шүү.

Туркменистан: Киноны тасалбар

11 Нью-Йорк: Нэг зүсэм пицца

Нью-йорк хот нь АНУ-ын хотууд дотроос хамгийн амттай пиццатай хотуудын нэг юм. Та хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газрууд болох Таймс Сквер, Мидтаун, Гэгээн Маркын ордон зэргээс нэг зүсэм пиццаг нэг доллараар авах боломжтой. 

Нью-Йорк: Нэг зүсэм пицца

12 Турк: Нийтийн тээвэр

Та Туркэд нэг доллараар Истанбулаас Кадыкёй хүрэх нийтийн тээврээр үйлчлүүлж болно. Та галт тэргийн тойрон аялал хийснийхээ дараа хотын түүхэн дурсгалт цэг болох Султанахметэд зочлох боломжтой. 

Турк: Нийтийн тээвэр

13 Египт: Кошари үндэсний хоол

Египт бол яах аргагүй жуулчдын хамгийн их очдог газруудын нэг билээ. Тэнд нэг доллараар авах зүйл тийм ч их биш ч жуулчдын цугласан газраас зайдуу та нэг доллараар үндэсний кошари хэмээх хоолыг авах боломжтой. Уг хоол нь улаан лоолины соус, сонгино, будаа, шпагети гэх мэт энгийн жорноос бүрддэг ч амсаад үзэхэд харамсхааргүй амттай ажээ. Иймд та мөнгөө хэмнэн уг хоолыг зооглоод үлдсэн мөнгөө дэлхийн хамгийн тансаг дээд зэрэглэлийн зочид буудалд зарцуулж болох юм.

Египт: Кошари үндэсний хоол

14 Энэтхэг: 10 аяга цай

Энэтхэгийн хаанаас ч та цай олж уух боломжтой бөгөөд тэнд та нэг доллараар бүх л бүтэн 10 аяга цайг авах боломжтой. Нэг аягыг өөртөө бусдыг нь найзууддаа өгж болно шүү дээ.

Энэтхэг: 10 аяга цай

15 Литв: Нисэх онгоцны буудлаас Вильнюс хот хүрэх галт тэрэгний тасалбар

Та Вильнюс хотын онгоцны буудал дээр буугаад хотын төв хүртэл нэг доллар ч хүрэхгүй үнээр галт тэргээр явах боломжтой. Үлдсэн мөнгөө тус хотын байгалийн үзэсгэлэнт гайхалтай цэцэрлэгт хүрээлэнгүүдээр аялахад зарцуулж болно.

Литв: Нисэх онгоцны буудлаас Вильнюс хот хүрэх галт тэрэгний тасалбар

16 Вена: Нэг лонх дарс

Венад нэг долларт авах зүйл тийм ч их байдаггүй хэдий ч та тэндээс нэг лонх хямд Итали дарсыг авах боломжтой. Түүнчлэн та бямба гарагт өдөр дутмын хэрэглээний загвар, чимэглэлийг харуулсан музейгээр үнэ төлбөргүй аялаж болно.

Вена: Нэг лонх дарс

17 Сингапур: Наси Лемак үндэсний хоол (Nasi Lemak)

Та Сингапурт нэг доллараар хотын гудамжаар явангаа Наси Лемак-ийг нэг доллараар авч идэх боломжтой. Энэ нь коксны будаа, кунинг, шарсан хар хайган загас, газрын самарнаас бүрдсэн үндэсний хоол юм. Үүнийг идэж үзээд та харамсахгүй нь лавтай.

Сингапур: Наси Лемак үндэсний хоол (Nasi Lemak)

18 Филиппин: Тандуая Рам дарс (Tanduay Rum)

Филиппинд согтууруулах ундаа, архи, дарсны үнэ боломжын хямдхан байдаг бөгөөд та нэг доллар буюу 53 песогоор нэг жижиг шил (Tanduay Rum) авах боломжтой. Мөн та нэг долларт Сан Мигуэл хэмээх тус хотын нэрийн шар айргийг авж болно. 

Филиппин: Тандуая Рам дарс (Tanduay Rum)

19 Шанхай: 5 ширхэг ногоотой банш

Хятадын хаанаас ч та ногоотой баншыг авч идэх боломжтой. Үүнийг өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолондоо ч идэж болно. 

Шанхай: 5 ширхэг ногоотой банш

20 Индонез: Богоро хотоос Жакарта орох галт тэрэгний тасалбар

Та Индонезид нэг доллароор Богоро хотоос Жакарта хүрэх хагас цагийн галт тэргээр байгалийн үзэмжийг харангаа аялаж болно. Түүнчлэн та Индонезийн солонгон өнгөтэй тосгон болох Кампун Пелангийг (Kampung Pelangi) үзэхээ мартаж болохгүй.

Индонез: Богоро хотоос Жакарта орох галт тэрэгний тасалбар

21 Пакистан: Нэг сагс буюу 12 ширхэг өндөг

Пакистанд та нэг сагс өндгийг нэг доллараар авах боломжтой бөгөөд хэрвээ хүсвэл 1 кг будааг бас ийм үнээр авж болно. 

Пакистан: Нэг сагс буюу 12 ширхэг өндөг

22 Вьетнам: Нэг аяга "По" шөл

Энэ нь Вьетнамын нилээн алдартай хоол бөгөөд уг хоолны орцонд будааны гоймон, тахиан мах, үхэр эсвэл галууны мах загасны соус, шинэ ногоо (базиль, гааны навч) ордог байна. Энэхүү хоол нь Вьетнам мөнгөөр 22.000 донг байдаг бол монгол мөнгөөр ердөө 2390 төгрөг юм.

Вьетнам: Нэг аяга "По" шөл

23 Өмнөд Солонгос: Караокенд 8 минут дуулах

Өмнөд Солонгосын Сөүл хотод найзууд, ойр дотны хүмүүстэйгээ нийлж юм ууж, идэнгээ дуулах боломжын хямд үнэтэй олон газрууд бий. Тэнд караокенд нэг доллараар 8 минут дуулах боломжтой. Нэмж хэлхэд караокенд дуулах нь калори их шатаадаг байна.

Өмнөд Солонгос: Караокенд 8 минут дуулах

24 Австрали: Нэг лонх цагаан дарс

Ихэнх Европын орнуудын адил Австрали улс нь амьдралын өндөр өртөгтэй орон гэдгийг бид мэднэ. Хэдий тийм ч та тэнд нэг лонх цагаан дарсыг нэг долларын үнээр авах боломжтой ажээ.

Австрали: Нэг лонх цагаан дарс

25 Гондурас: 5 ширхэг банана

Гондурас бол хамгийн том банананы экспортлогч орон юм. Тэнд банана жимс олдоц сайтай байдаг тул ердөө нэг доллараар 5 ширхэг банана авах боломжтой бөгөөд хэрвээ та банананд дургүй бол үүний оронд 6 ширхэг улаан лооль авж болно.

Гондурас: 5 ширхэг банана

26 Нэг доллараар дэлхийн улс орнуудаас авч болох гайхалтай зүйлс

Харин Монголд 1$-оор юу юу худалдаж авах боломжуудыг бичээрэй!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()