В12 амин дэм нь эсийн нөхөн үржилд сайн бөгөөд ялангуяа улаан эсийн үржилд маш хэрэгтэй. Мөн сэтгэл санаа өөдрөг байхад нэн тустай. Фолийн хүчил, В6 амин дэм болон В12 амин дэмүүд нь зүрх судасны өвчин тусах магадлалаас сэргийлнэ. Үүнээс гадна мэдрэлийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх бөгөөд хөл гар бадаарах, үе мөч янгинах гэх мэт өвчний эсрэг тэмцдэг байна. Мөн В12 амин дэм нь төрөл бүрийн сэтгэл санааны өвчнийг эмчлэхэд тустай.
1
В12 амин дэм дутагдсаны шинж тэмдэг:
В12 амин дэм дутагдсанаар сэтгэл санааны хямралд өртөж, үе мөч өвдөх, ядрах, ой тогтоолт муудах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Энэ тохиолдолд нэмэлтээр В12 хэрэглэх шаардлагатай.
- Мэдрэлийн хямрал: өвчин, хатгалт, ой тогтоолтын өөрчлөлт
- Цус багадалт: дархлаа сулрах, архаг ядаргаа, нойронд муудах, цонхигор царай
- Дааврын өөрчлөлт, сэтгэл санааны хямрал
- Хоол боловсруулах эрхтний асуудал: өтгөн хаталт, суулгалт, ходоод гэдэсний үрэвсэл, хоолны дуршил муудах
- Сэтгэл санааны асуудал: цочромтгой байдал, сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй болох
2
Сэтгэл санааны болон дархлааны системийн өвчлөлт
Альцгеймерийн өвчтэй хүмүүс ихэнхидээ В12 амин дэмийн дутагдалтай байдаг бөгөөд энэ амин дэмийн дутагдал нь Альцгеймерийн өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг байх талтай. В12 амин дэм нь хангалттай байх үед дархлааны систем сайжирч, чих дүлийрэх, чих шуугинах зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.
Зарим судалгаанаас харахад В12 амин дэм нь ДОХ болон ХДХОВ өвчнөөс хамгаалах боломжтой гэсэн дүгнэлт гарсан ч хараахандаа батлагдаагүй байгаа гэнэ.
3
Хөхний хорт хавдар тусах эрсдэл бага
Жон Хопкинсын Их Сургуулийн судалгаанаас харахад хөхний хавдар туссан эмэгтэйчүүд ихэнхидээ В12 амин дэмийн дутагдалтай байсан гэнэ. Харин өөр нэг судалгаанд В12 амин дэм болон хөхний хавдар хоорондоо холбоогүй байжээ. Нөгөө талаас фолийн хүчил, В6, В12 амин дэмүүдийн дутагдал нь хавдар үүсэх нөхцөлд нөлөөлөөгүй гэнэ.
4
Зүрх судасны өвчин болон сэтгэл санааны хямрал
Ихэнхидээ энэ амин дэмийг хоол хүнсний тусламжтайгаар хангалттай авч болох боловч, 50 наснаас хойш амин дэмийг биед шингээх шингээлт мууддаг байна. В12 амин дэм жаахан дутагдахад л зүрх судасны өвчний болон сэтгэл санааны гүн хямралын шинж тэмдэг илэрдэг.
5
В12 амин дэмийн ашиг тус
В12 амин дэмийн давуу тал:
- Цус багадалтаас урьдчилан сэргийлнэ
- Зүрх судасны өвчний эмгэгийг бууруулна
- Үе мөчний өвчин, мэдрэлийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ
- Сэтгэл санааны хямралаас сэргийлнэ
6
В12 амин дэм ихээр агуулагдах хүнсний бүтээгдэхүүн:
В12 амин дэм нь ихэнхидээ амьтны гаралтай бүтээгдэхүүн болон дотор эрхтэнд их бий. Ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдэд В12 амин дэм байдаг хэдий ч бие организмд шингэх нь муу.
В12 амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүнд:
- Үхрийн элэг
- Хонины элэг
- Түрс
- Хясаа
- Туулайны мах
- Май загас
- Хавч хэлбэртэн
- Үхрийн мах
- Зэрлэг гахай
- Хулд загас
- Туна загас
- Цацагт хяруул
- Өндөг
- Сүү
- Хонины мах
- Галууны мах
7
Хангалттай тун:
Өдөрт 2,4 мкг (микрограмм). Цагаан хоолтонгуудын хувьд өдөрт 5-10мкг-ыг хэрэглэх бол өндөр настангууд 10-25мкг-ыг хэрэглэх шаардлагатай.
Эрүүл биед саруул ухаан оршино. Танд эрүүл энхийг хүсэн ерөөе!