Эдгээр зүйлс бидний амьдралд яагаад тохиолддог вэ?

Шинжлэх ухаан бидний бүх асуултын хариултыг өгснөөр бид энэ бүхэнд аль хэдийн дассан бололтой. Харамсалтай нь зарим тохиолдолд шинжлэх ухаан ч хариу өгч чадахгүй үе зүйлс бий. Гэвч хүн төрөлхтөн хариулт үгүй гэсэн зүйлтэй санал нэгдэхийг хүсдэггүй учир бид аливаа зүйлд хариулт хайсаар л... Ингээд бидний амьдралд зарим нэг зүйлс яагаад тохиолддог болохыг сонирхоцгооё.

Эдгээр зүйлс бидний амьдралд яагаад тохиолддог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бид яагаад эвшээдэг вэ? Эвшээх яагаад бусдад халддаг вэ?

Хүн ядарсан болон уйтгарласан үедээ эвшээдэг гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл эвшээхийн утга учир юунд оршиж байна? Үүнд хоёр төрлийн хариулт бий.

Нэгдүгээрт, эвшээх нь эргэн тойронд буй хүмүүсийн биологийн цагийг нэгэн хэмнэлд хүргэх зорилготой байдаг гэнэ. Тиймээс ч хэн нэгнийг эвшээхэд бид дагаж эвшээдэг аж. Энэхүү онолыг Швейцарын Бернийн Их Сургуулийн эрдэмтэд гаргасан бөгөөд эвшээх нь хамт олонд тархсанаар ижилхэн сэтгэж, хүмүүсийн биеийн ерөнхий байдлыг ижилсүүлдэг гэжээ.

Хоёрдугаарт, ядрахаас гадна бид сандрах, стресстэх үедээ хүртэл эвшээдэг байна. Эвшээх үед тархины булчингууд дахин сэргээгддэг гэнэ. Нойр хүрэх, ядрах үед эвшээсний дараа бид дахин сэргэг болж чаддаг.

Бид яагаад эвшээдэг вэ? Эвшээх яагаад бусдад халддаг вэ?

2 "Саванта" синдромын үед яагаад гоц авъяастай болдог вэ?

2006 оны 10 сард Дерек Амато (Derek Amato) хэмээх эр усан сан руу үсэрч байх үедээ тархиа хүчтэй хөдөлгөсөн байна. Үүнээс болоод тэрээр 35 хувь сонсохоо больж, зарим нэг ой санамжаа алдсан хэрнээ хөгжмийн гоц авъяастай болжээ.

Майогийн эмнэлгийн эмч Эндрю Ривз (Andrew Reuz) хэлэхдээ: Дереко "саванта" хэмээх ховор өвчин туссан гэнэ. Энэ нь энгийн хүмүүс гоц авьяастай болдог өвчин юм байна. Жишээлбэл, гадаад үг мэдэх, хөгжмийн зэмсгээр богино хугацаанд тоглож сурах гэх мэт. Хэдийгээр энэ анхны тохиолдол биш хэдий ч эрдэмтэд энэхүү оношинд одоог хүртэл хариу өгч чадахгүй байгаа аж.

"Саванта" синдромын үед яагаад гоц авъяастай болдог вэ?

“Миний хуруу төгөлдөр хуурын товчлуур дээгүүр өөрөө л тогшиж байдаг. Яг л амьдралынхаа туршид төгөлдөр хуур тоглосон мэт” хэмээн Дерек хэлсэн байна.

3 Хуруугаа дуугаргахад яагаад чанга сонсогддог вэ?

Хурууны үеийн завсар буй хар зураас нь хуруу дуугаргах үед үүсдэг хоосон зай юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар хурууныхаа үеийг дуугаргах үед хийн бөмбөлөг хагарснаар ийнхүү дуугардаг гэжээ. Хурууны үений завсар тослог шингэн байдаг бөгөөд энэхүү шингэнд үүссэн бөмбөлөгүүд ийнхүү хагардаг бололтой.

Хуруугаа дуугаргахад яагаад чанга сонсогддог вэ?

Үеийн завсар агуулагдах шингэн нь хүчилтөрөгч, азот, болон нүүрстөрөгчийн хийг агуулсан байдаг. Үе мөчөө сунгах үед хий суларч бөмбөлөг үүсээд дараа нь хагардаг байна. Дахин хуруугаа дуугаргах гэхээр болдоггүй шалтгаан нь шингэнд хий хуримтлагдахыг хүлээх хэрэгтэй болдог юм.

4 Шавжууд яагаад гэрэл рүү нисдэг вэ?

Хэдийгээр эрдэмтэд энэхүү хачирхалтай үзэгдлийн нууцыг тайлахыг хичээж байгаа ч одоог хүртэл учрыг нь олоогүй байна.

Шөнийн шавжууд Сараар баримжаагаа авдаг. Мөн сарны гэрэл нь шөнийн шавжид хоёр дахь дэлхий мэт харагддаг юм. Ийнхүү гэрлийн тусгалыг олж авснаар тэрээр өөрийн зүг чигээ шулуунаар тодорхойлдог байна. Харин ойрын зайд буй гэрэл болон лааны гэрэл нь тал тал тийшээ өөрийн гялбааг цацруулдаг бөгөөд параллель биш радикал байдаг учир шөнийн шавжууд зүг чигээ олж чадахгүйн улмаас ороомог хэлбэрээр эргэлддэг аж. Тиймээс л тэд байнга гэрлийн чийдэнг тойрон эргэдэг байна.

Шавжууд яагаад гэрэл рүү нисдэг вэ?

5 Бид яагаад шартдаг вэ?

Шартах үед яагаад толгой эргэж, дотор муухайрч, ам маш ихээр цангадаг юм бол?

Калифорнийн Их Сургуулийн профессор Марк Шукит (Mark Shutin)-ы үзэж байгаагаар шарталт нь биеийн усгүйдлээс үүссэн синдром байх магадлалтай гэжээ. Нас ахих тусам бидний бие организм усгүйжиж, бөөрний үйл ажиллагаа мууддаг учир шарталтыг даван туулахад бүр л хэцүү болдог гэнэ.

Бид яагаад шартдаг вэ?

6 “Солитер” тоглоомд үргэлж хожих боломжтой юу?

“Солитер” гэдэг нь хөзрийн тоглоом гэдгийг хүн бүр мэднэ.  Гэхдээ энэ тоглоом үүссэнээс хойш эрдэмтдийн анхааралд өртөөд байгаа зүйл нь “анхны хөзрөөс үл хамааран энэ тоглоомд үргэлж хожиж болох уу?” гэсэн асуулт юм.

Хэдийгээр эрдэмтэд маш олон тоглоомд үргэлж хожих боломжтой аргыг нээж илрүүлж чадсан ч “Солитер”-ын энэхүү нууцыг одоо хүртэл тайлаагүй байгаа гэнэ. Хожих боломж 80-90 хувь байгаа бөгөөд хэрвээ та 10 удаа тоглосон бол үүний 8-9 удаад нь хожих магадлалтай. 10 удаа хожсон тохиолдол ганц ч гараагүй байна.

“Солитер” тоглоомд үргэлж хожих боломжтой юу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()