1
"Хоёр жагсаалт" стратеги 3 алхмаас бүрдэнэ
1-р алхам: Цаг гаргаж өөрийнхөө 25 зорилгыг жагсаан бич.
2-р алхам: Үүнийхээ дараа нь топ 5 зорилгоо дугуйлаарай.
3-р алхам: Дугуйлсан 5 зорилгоо Жагсаалт А, харин үлдсэн 20 зорилгоо Жагсаалт Б болгон хоёр хуваана.
Сануулга: Жагсаалт А-д багтсан 5 зорилго нь таны хувьд нэн түрүүнд хүрэх ёстой хамгийн чухал зорилго байх бол үлдсэн 20 зорилгыг ор тас мартаж, тэднээс аль болох зайлсхийх ёстой ажээ. Та топ 5 зорилгоо биелүүлсэнийхээ дараагаар Жагсаалт Б рүүгээ орохыг тэрбээр зөвлөсөн юм.
2
Минимал, энгийн амьдралыг эрхэмлэ
Өөрт онц шаардлагагүй эд зүйлсээс сал. Хэрэггүй зүйлсээс салсанаар таны амьдрал энгийн бөгөөд илүү тав тухтай байх болно. Хэрэг багатай эд зүйлсээс салах амархан ч өөрт хэрэгтэй зүйлсийг устгаж, хаях хэцүү байдаг.
3
Чухал зүйлийг чухал бусаас нь ялгаж сурах л хамгаас чухал
Жагсаалтын Б-д орсон 6-25-рт бичигдсэн зүйлс таны хувьд мэдээж хэрэг ямар нэгэн байдлаар чухал санагдаж байгаа нь тодорхой. Гэвч та Жагсаалт А-гаа Жагсаалт Б-тэйгээ харьцуулан харвал Жагсаалт Б таны хувьд төдийлөн чухал санагдахаа болино. Чухал биш зүйлс дээр хамаг цагаа зарцуулж бүрэн биш үр дүн гаргаж байхынхаа оронд Жагсаалт А-гаа л төгс сайн гүйцэтгэх хэрэгтэй юм.
Уоррен Баффетт: "Чухал зүйлийг чухал бусаас нь ялгаж сурах л хамгаас чухал стратеги"