Шээс задгайрал гэж юу вэ?

Шээс задгайрал гэхээр зөвхөн эмэгтэйчүүдэд л тохиолддог гэж бодож байна уу? Тэгвэл тийм биш ажээ. Уг шинж тэмдэг нь эрчүүдэд ч илэрдэг бөгөөд өөрийн мэдэлгүй шээж орхидог төвөгтэй бөгөөд санаа зовмоор үзэгдлийг шээс задгайрал хэмээн нэрлэдэг. Давсагны булчин суларсан юмуу эсрэгээрээ хэт идэвхитэй болсон, түрүү булчирхайн үйл ажиллагаа хэвийн бус болсон, мэдрэлийн эс гэмтсэн зэргээс үүдэн эрчүүдийн шээс задгайрдаг ажээ. Ингээд мэдээллээ дэлгэрүүлэн уншицгаая. 

Шээс задгайрал гэж юу вэ?

1 Шээс дусагнах нь ярвигтай асуудал

Шээс дусагнах буюу шээс задгайрах өвчнөөр АНУ-д өдгөө 25 сая эрэгтэй шаналж байгаа бөгөөд энэ нь 10 эрэгтэй тутмын нэг нь ийм өвчтэй гэсэн үг юм. Эрэгтэй хүмүүс иймэрхүү асуудлын талаар нээлттэй ярихаас санаа нь зовдог учраас уг өвчнөөр шаналж буй хүмүүсийн тоо үүнээс ч илүү байгаа хэмээн эмч нар таамаглаж байгаа билээ. 

Шээс дусагнах нь ярвигтай асуудал

2 Эрэгтэй хүмүүсийн шээс задгайрдаг

Эрэгтэй хүмүүс уг өвчнийг тусах нь их байдаг ч хүмүүс өнөөг хүртэл шээс задгайрал бол эмэгтэйчүүдийн өвчин хэмээн үзсээр л байгаа юм. Настай хүмүүсийн шээс задгайрдаг гэсэн ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байдаг хэдий ч уг өвчнийг ямар ч насны эрэгтэй тусч болно. Эрчүүд уг өвчнөөр өвчилсөн ч тэр бүр эмчид хандаж, гэр бүлийнхэндээ хэлдэггүй нь харамсалтай. 

Эрэгтэй хүмүүсийн шээс задгайрдаг

3 Шээс задгайрах өвчин дотроо хэдэн янз байдаг

Уг өвчнийг эмчлэхийн тулд давын өмнө жинхэнэ шалтгааныг нь тодрох ёстой бөгөөд ингэхийн тулд заавал ч үгүй эмчид үзүүлэх хэрэгтэй болдог. Гэхдээ шээс задгайрах өвчнийг ерөнхийд нь 3 ангилдаг ажээ. 

  • Стрессээс үүдэлтэй задгайрал: Аарцагны доод хэсгийн үйл ажиллагаа суларсан, шээс хаагч булчин муудсан зэргээс болж шээс задгайрахыг стрессээс үүдэлтэй задгайрал гэдэг. Эрэгтэйчүүдийн шээсний суваг эмэгтэйчүүдийнхээс урт байдаг учраас шээс хаагч булчинтай холбоотой асуудал эрчүүдэд тулгарах магадлал илүү өндөр байдаг ажээ. 
  • Байнга бие засах хүсэл төрдөг задгайрал: Цаг үргэлж бие засмаар санагдах бөгөөд давсаг цаанаасаа агшиж улмаар шээсний суваг өөрийн мэдэлгүй задгайрна. Энэ үед дотуур хувцас ганц хоёр дусал шээс болохоос авахуулаад нов нойтон болох тохиолдол ч гардаг. 
  • Хэт их шээдэг задгайрал: Энэ тохиолдолд танд бие засах хүсэл огтхон ч төрөхгүй ээ. Харин таны давсаг онгорхой тагтай хийн бөмбөлөг шиг болох бөгөөд шээсээ хуримтлуулсаар нэг шээхээрээ асар их хэмжээгээр шээх болно. 

Шээс задгайрах өвчин дотроо хэдэн янз байдаг

4 Түрүү булчирхай шээс задгайралтай холбоотой юу?

Ихэнх эрчүүд шээс задгайрлыг түрүү булчирхайтай холбож ойлгодог ч хоорондоо холбоогүй тохиолдол ч байдаг ажээ. Түрүү булчирхай томорсон тохиолдолд эрэгтэй хүн шээж чадахгүй болох магадлалтай бөгөөд түрүү булчирхайн мэс засалд орсоноор шээс задгайрах тохиолдол өндөр байдаг юм. 

Түрүү булчирхай шээс задгайралтай холбоотой юу?

5 Тохирсон эм уух нь чухал

Бөөр, бэлгийн замын эмч нарын үзэж байгаагаар тохиромжгүй эм ууснаар эрэгтэйчүүдийн биеийн байдал улам дордох нь ч бий гэнэ. Жишээлбэл эмч өвчтөнд давсагны агшилтын эсрэг үйлдэлтэй эм бичиж өгсөн ч тухайн өвчтөний шээс задгайрал бөөрний чулуунаас нь болоод байгаа бол бичиж өгсөн эм тус болох биш бүр ус болох болно. 

Тохирсон эм уух нь чухал

6 Өвчин шээс задгайрлын шалтгаан болж болно

Давсаг руу очдог мэдрэлийн судсыг гэмтээдэг учраас чихрийн шижин нь шээс задгайрлыг үүсгэдэг №1 өвчинд тооцогддог юм. Мөн түүнчлэн давсагны хорт хавдар, өтгөн хаталт, цус харвалт, шээсний замын халдварт өвчнүүд, бөөр болон давсагны чулуу, БЗХӨ, мэдрэлийн өвчин болон төрөл бүрийн склероз нь шээс задгайрлын шалтгаан болдог. 

Өвчин шээс задгайрлын шалтгаан болж болно

7 Амьдралын хэв маяг ч нөлөөлдөг

Илүүдэл жин нь давсгыг дардаг бөгөөд улмаар шээс задгайралд хүргэдэг ажээ. Тарган хүмүүсийн шээс задгайрах нь түгээмэл байдаг нь ийм учиртай юм. Үүнээс гадна машины осолд орох юмуу  спортоор хичээллэж байхаа салтаа, шээсний суваг, нурууны мэдрэлийн хөвчиндөө гэмтэл авсан тохиолдолд шээс задгайрдаг байна. 

Амьдралын хэв маяг ч нөлөөлдөг

8 Шээс задгайрахаас хэрхэн сэргийлэх вэ?

Тэгж байгаад л аяндаа эдгэчихнэ гэж бодох нь буруу ажээ. Хэрэв та шээхийн тулд шөнө нэгээс олон удаа сэрдэг, өдөр нь таны шээс задгайрдаг, шээс задгайрал таны өдөр тутмын амьдралыг хэцүү болгож байгаа бол цаг алдалгүйгээр мэргэжлийн эмчид үзүүлээрэй. 

Шээс задгайрахаас хэрхэн сэргийлэх вэ?

9 Кежелийн дасгал хийх хэрэгтэй

Стрессээс үүдэлтэй шээс задгайрлыг эмчлэхэд Кежелийн дасгал эрчүүдийн хамгийн дотны найз байх болно. Уг дасгалыг хийхдээ шээхэд оролцдог булчингаа хавчиж, суллах хэрэгтэй. 

Кежелийн дасгал хийх хэрэгтэй

10 Кофе, халуун ногоог хоригло

Шээс задгайрсан үед коффейн агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хориглох хэрэгтэй байдаг. Өвчнийхөө шинж тэмдгийг хөнгөрүүлэхийн тулд хийжүүлсэн ундаа, кофе, халуун ногоотой хоол зэрэг давсаг үрэвсүүлэх зүйлсийг хэрэглэж болохгүй ээ. 

Кофе, халуун ногоог хоригло

11 Пүүзтэй найзла

Зөв хооллож, дасгал хөдөлгөөнөөр хичээллэн, бага стрессдэж, архи тамхины хэрэглээгээ хязгаарлан, хэвийн жинтэй байснаар таны давсаг үргэлж эрүүл байх болно. 

Пүүзтэй найзла

12 Болохгүй бол том хүний живх хэрэглэ

Том хүний живх нь тун нимгэн хийгддэг болсон учраас өмсчихсөн байхад хэн ч таныг анзаарахгүй ээ. Хамгийн гол нь хугацаа алдалгүйгээр эмчид үзүүлэн тохирох эмчилгээг хийлгэж өдөр бүр Кежелийн дасгалтай "нөхөрлөөрэй". 

Болохгүй бол том хүний живх хэрэглэ

Танд эрүүл энхийг хүсье! 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()