Гоо сайханд хамгийн хортой 10 үйлдэл

2018-03-20, 14:07
16,273

Сүүлийн үед сошиал сувгаар элдэв янзын л зүйл сурталчилах болсон. Энэхүү далд сурталчилгааг олны танил бүсгүйчүүд ихээр хийдэг. Үүнийг нь ихэнх хүмүүс дуурайж  "Яг түүн шиг" болох хүсэл эрмэлзлэлдээ хөтлөгдөн гоо сайхан, эрүүл мэнд цаашлаад эдийн засгаараа ихээхэн хохирох болжээ. Бид өнөөдөр та бүхэндээ гоё сайхан харагдах гэж бусдыг даган дуурайж, сэтгэл хөдлөлөөр болгоомжгүй хийсэн үйлдэл нь бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

Гоо сайханд хамгийн хортой 10 үйлдэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 #KylieJennerChallenge

Кардашиан-Женнер гэр бүлийн бага гишүүн Кайли Женнер (Kylie Jenner)-ийн памбагар уруулны нууц нь ямар нэгэн гоо сайхны мэс засал бус харин тусгай бумба шиг зүйлээр ийм болгодог гэдгээ цахим ертөнцөд дэлгэснээс хойш бүсгүйчүүд үүнийг даган дуурайн, түүн шиг уруултай болохыг хүсэх болсон билээ. Ингэхдээ тэд гарын доорх зүйлс буюу хундага, ундааны савны таг зэргийг ашиглан, үнэхээр ч уруулаа хэсэг хугацаанд том памбагар болгож байв. "Энэ нь эсийг үхүүлж, судас тасрах, уруулны эргэн тойрон мэдээгүй болох аюултай. Хэсэгхэн зуур хөгжилтэй санагдах боловч насан туршид тань дагах хор уршиг гарах магадлалтай" хэмээжээ.

#KylieJennerChallenge

2 Гэдэсний даруулга

Мөн л Кардашианы эгч дүүсийнхэн эхлүүлсэн энэ тренд нь хэдэн цагийн турш корсет зүүснээр бие галбираа хүн бүрийн хүсдэг элсэн цаг шиг хэлбэртэй болгох явдал юм. Энэхүү галбир засах ажиллагаа нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй талаар тайлбарлажээ. "Корсетыг зүүхэд ямар их бариу байдаг гэдгийг та мэдэж байгаа байх. Харин дотор эрхтэнд тань энэ байдал хэрхэн нөлөөлж байгааг та нэг бодоод үзээрэй. Дотор эрхтэнүүдээ хавчиж, зайг нь багасгах нь сайн зүйл огтхон ч биш" гэжээ. Гэдэсний булчингаа хөгжүүлж, сайхан бие галбиртай болох хамгийн эрүүл бөгөөд зөв арга нь дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хоолны дэглэмийг дагах юм шүү. 

Гэдэсний даруулга

3 Гэрийн нөхцөлд мэнгэ авах гэж оролдох

Бидэнд бүгдэд нь нэг тийм дургүй газар байрладаг мэнгэ байдаг. Хэрвээ та үүнээсээ салахыг хүсэж байвал заавал мэргэжлийн эмчийн тусламжыг хүсээрэй. "Гэрийн нөхцөлд ямар нэг эмийн ургамал, аюулгүй байдал хангаагүй зүйлийг ашиглан мэнгээ авах гэж оролдоод биеэрээ дүүрэн улаан сорвитой болчихсон хүмүүс олон байдаг байна. Энэ сорви нь хэзээ ч арилдаггүй" хэмээн "Bella Skin Institute"-ийн үүсгэн байгуулагч, гоо сайханч Анне Гуанче (Anne Guanche) ярьжээ. Мэргэжлийн хүний тусламж авах бас нэг шалтгаан нь тухайн мэнгэ нь хавдар үүсгэх эрсдэлтэй эсэхийг мэдэх хэрэгтэй гэжээ. 

Гэрийн нөхцөлд мэнгэ авах гэж оролдох

4 Онлайнаар ботокс худалдан авч, эрүүл ахуйн шаардлага хангаагүй газар хэрэглэх

Та магадгүй итгэхгүй байх л даа. Гэхдээ ийм зүйл үнэхээр их тохиолддог. Маш олон цахим хуудсуудаар өөрсдийн Ботокс гэж нэрлэдэг зүйлээ зарж борлуулдаг болжээ. Хэдийгээр хямдхан хийгээд цаг зав хэмнэсэн санагдаж магадгүй ч энэ ажилбарыг мэргэжилтнүүдийн гарт үлдээгээрэй. "Чухам юу тарьж хэрэглэж байгаагаа мэдэхгүйгээс гадна ямар ч мэргэжлийн суурь, туршлагагүй хүмүүс энэ төрлийн ажилбарыг хийх нь байж боломжгүй явдал юм" хэмээн анхааруулж байна. 

Онлайнаар ботокс худалдан авч, эрүүл ахуйн шаардлага хангаагүй газар хэрэглэх

5 Хөлс дарагчийг нүүрний суурь болгон ашиглах

Хэдийгээр хөлс дарагч нь хөлс гаргахгүй байх зориулалттай ч нүүрний арьсанд ижил төрлийн үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг биш. Сүүлийн үед хөлс дарагчийг будагны суурь болгон ашиглах болсон байна. Энэ бол тийм ч ухаалаг үйлдэл биш юм. "Нүүрнийхээ арьсанд хөлс дарагч түрхэх нь арьсыг бөглөрүүлэх үндэс суурь болж, батга гарах гол шалтгаан болно. Мөн үнэртүүлэх бодис нь арьсанд харшил өгч, загатнуулах талтай" гэдгийг анхааруулж байна. 

Хөлс дарагчийг нүүрний суурь болгон ашиглах

6 Цавуугаар хар батгаа хуулах

Хар батга нь нүүрний нүх сүвэнд тоос шороо орж бөглөрсөнөөс үүсдэг. Шахаж цэвэрлэхэд хүндрэлтэй боловч зөвхөн үүнд зориулсан олон төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг. Харин цавууг хэзээ ч ашиглаж болохгүй. Хүүхдүүдийн сургууль дээрээ ашигладаг шингэн цавууг бусад зүйлстэй холин хамрынхаа хар батгыг хуулах гэж оролдох явдал ч маш ихэссэн. Магадгүй энэ үйлдэл нь бага өсвөр насныханд элбэг тохиолддог байна. Нүдэндээ оруулж болох эрсдэлтэйгээс гадна арьсанд тохиромжгүй химийн бодис нь харшил үүсгэх аюултай талаар гэжээ. Үүний оронд мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр гоо сайханд хандах нь зүйтэй. 

Цавуугаар хар батгаа хуулах

7 Өөрийн гэсэн сормуус уртасгагч хийх

Сормуусаа ургуулж, өтгөн болгоно гэсэн заавар зөвлөгөөнүүд хаа сайгүй байдаг болсон. Мэдээж та үүнийг туршиж үзэж болно л доо. Гэхдээ бидний нүд ямар их эмзэг мэдрэмтгийгээс гадна ямар чухал вэ гэдгийг санах хэрэгтэй. Дэлгүүрүүдэд сормуусны ургалтанд зориулсан эрүүл ахуйн шаардлага хангасан, шалгагдсан бүтээгдхүүнүүд олон байхад эрүүл мэндээ эрсдэлд оруулах хэрэггүй гэж зөвлөжээ. 

Өөрийн гэсэн сормуус уртасгагч хийх

8 Нүд бүлцийж, хавдхад

Хавдсан, бүлцийсэн нүдтэй байхыг хэн ч хүсэхгүй нь ойлгомжтой. Үүнийг хэвийн байлгах эм эмчилгээ нь сайн унтаж амрах, ус уух болон зориулалтын бүтээгдэхүүн хэрэглэх. Нүдэнд биш өөр зориулалттай элдэв янзын эм тосыг нүдний ойр орчимд түрхэхгүй байх. Мэдээж хэрэг шалтгаантай учраас л өөр зориулалтаар хэрэглэхийг хориглодог гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүний оронд нүднийхээ хавдрыг буулгахын тулд хүйтэн өргөст хэмх зүсэж тавих эсвэл хүйтэн жинг ашиглаж болно" гэжээ. 

Нүд бүлцийж, хавдхад

9 Бразил аргаар үсээ сэнсдэх

Энэхүү аргаар үсээ сэнсдэх нь үсийг илүү шулуун, хөвсгөр гялалзсан болгодог. Хэдийгээр уг үйлчилгээ нь үсэнд ямар нэг сөрөг нөлөөгүй гэж сурталчилдаг ч мэргэжилтнүүд тэгж үзэхгүй байна. Мэргэжлийн эмч: "Үүнд их хэмжээгээр ашигладаг формальдегид хэмээх бодис нь харшил, астма үүсгэх өндөр магадлалтай талаар холбогдох байгууллагаас анхааруулга өгсөн. Тиймээс та аль болох үсээ сэнсээр биш харин үүний оронд ангижруулагч, маск зэргийг хэрэглэх хэрэгтэй. Мөн үсээ аль болох өөрөөр хатааж байхыг зөвлөж байна гэжээ. 

Бразил аргаар үсээ сэнсдэх

10 Химийн наалдамхай бодисыг гоо сайхандаа ашиглах

Химийн бодистой хуулах буюу wax эмчилгээг зөвхөн мэргэжлийн туршлагатай хүн хийх ёстой. Үр дүн нь маш гайхалтай хэдий ч гаднаас бүтээгдэхүүн худалдан авч, гэртээ өөрөө туршиж үзэхгүй байхыг хатуу анхааруулж байна. "Таны худалдаж авсан бүтээгдэхүүн чухам ямар ямар найрлагатай гэдгийг та мэдэхгүй шүү дээ. Химийн ямар ч бодис нь хүний биед сөрөг муу нөлөөтэй учраас зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий газруудад л гоо сайхнаа даатгах хэрэгтэй. 

Химийн наалдамхай бодисыг гоо сайхандаа ашиглах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()