1
Хулгана жилтэн - сар бүрийн 4, 13
Хятад зурхай ёсоор таны мэндэлсэн жил таны ордыг илэрхийлж байдаг юм. Орд бүрийн хувьд тодорхой өдрүүд чухал ач холбогдолтой байдаг. Хулгана жилтэй хүмүүсийн хувьд сар бүрийн 4 болон 13-ны өдрүүд хамгийн ерөөлтэй нь байдаг.
2
Үхэр жилтэн - 13, 27
Энэ ордонд төрсөн хүмүүс тун ажилч хичээнгүй, асуудлыг шийдвэрлэхдээ ухаалаг байдаг ба Хятад зурхайн ёсоор сар бүрийн 13 болон 27-ны өдрүүдэд эд баялгыг олж, бусдад өндрөөр үнэлэгдэх тавилантай ажээ.
3
Бар жилтэн - 16, 27
Өрсөлдөх дуртай, зоригтой, өөртөө итгэлтэй хүмүүс бол бар жилтэнүүд байдаг. Тэд сарын 16 болон 27-ны өдрүүдэд өөрийнхөө гялалзсан чанаруудыг ашиглан асар их амжилтанд хүрч, эд баялгыг өөрийн болгох болно.
4
Туулай жилтэн - 26, 27 болон 29
Эгдүүтэй, өхөөрдөм туулайнууд гэр бүл, найз нөхөд болон хамт олонтойгоо сайхан харилцаатай байдгийнхаа ачаар сар болгоны эдгээр өдрүүдэд азтай байдаг юм.
5
Луу жилтэн - 1, 16
Бусдад урам өгч чаддаг, баярхуу зантай луу жилтнүүд тун бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс байдаг бөгөөд хаа явсан газраа гялалзаж чаддаг. Хятад зурхай ёсоор лууг ихээхэн хүндэтгэдэг бөгөөд сар бүрийн 1 болон 16-ны өдрүүдэд ажил мэргэжлийнхээ салбарт амжилт бүтээл гаргах өндөр магадлалтай юм.
6
Могой жилтэн - 1, 23
Өөрийнхөө хууль дүрмээр амьдрах дуртай, нийтэч бус могой жилтнүүд сар бүрийн 1 болон 23-ны өдрүүдэд бусад хүмүүстэй харилцах харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Эдгээр өдрүүдэд хичээл зүтгэл гаргаснаар могойнууд өөрт дутагддаг өөдрөг байдлаа нэмэгдүүлэх боломжтой юм.
7
Морь жилтэн - 5, 20
Өөрийгөө хөгжүүлэх эрмэлзлэлтэй, хүнлэг зан чанартай морь жилтнүүд гал махбодьтой учраас тун идэвхитэй, тэсвэртэй хүмүүс байдаг ажээ. Өөрт заяасан зан чанаруудаа сар болгоны 5, 20-ны өдрүүдэд өнгөлөн зүлгэх ёстой.
8
Хонь жилтэн - 7, 30
Сар болгоны эдгээр өдрүүдэд зөөлөн сэтгэлтэй, эелдэг зантай хонь жилтнүүд хүрээлэн буй орчин тойронтойгоо илүү зохицож байгаагаа мэдэрдэг байна. Эдгээр өдрүүдэд дотны хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулаад аваарай.
9
Бич жилтэн - 4, 14
Хачин жигтэй, инээдтэй, хөгжилтэй бич жилтнүүд сар болгоны 4 болон 14-ний өдрүүдэд мэргэжилдээ огцом үсрэлт хийж алдарших бөгөөд олны анхаарлын төвд орох болно
10
Тахиа жилтэн - 4, 26
Тахиа жилтнүүд нь луу жилтэний нэгэн адилаар гял цал харагддагаас гадна бусдаас хамааралтай байх тун дургүй. Тахиа жилтнүүд нь төрөлхийн шинийг санаачлагч, загварыг үндэслэгч бөгөөд сар бүрийн 4, 26-ны өдрүүдэд бизнесийн амжилт гаргах болно.
11
Нохой жилтэн - 7, 28
Халуун дулаан сэтгэлтэй, хүмүүсийн хоорондын гүүр болж байдаг нохой жилтнүүд бусдад туслахдаа хэзээ ч үгүй гэдэггүй. Тэд сар болгоны 7, 28-ны өдрүүдэд нийгэм болон бусдын сайн сайхны төлөөх үйлсийг бүтээвэл амжилттай байх болно.
12
Гахай жилтэн - 17, 24
Ухаалаг, зоригтой гахай жилтнүүд 17 болон 24-ний өдрүүдэд хүндэтгэл хүлээх болно. Тэд тушаал дэвшиж, ажил хэргийн талбар дээр өсч хөгжинө.