1
Цайны модны тос
Цайны модны тос нь нян бактери устгах чанартай тул бүх төрлийн идээт үрэвсэл болон батгыг эмчлэхэд өргөнөөр ашигладаг. Гэхдээ та энэхүү тосыг ашиглахдаа заавал шингэлэх хэрэгтэй. Нурууныхаа батганд ашиглахдаа, ваннтай усанд 1-2 дуслыг хийгээд ороорой.
2
Кокосны тос
Лаурины хүчлээр баялаг кокосны тосыг батганы үүсгэвэр болсон нянг устгах зорилгоор хэрэглэнэ. Мөн маш сайн чийгшүүлэх увьдастай тул сорвитой эдгэхээс хамгаалдаг. Харин тослог арьстай хүмүүст сануулахад кокосны тос нь арьсны нүх сүвэнд орж, битүүрэх магадлалтай. 2 амны халбага кокосны тосыг 10 дусал цайны модны тостой холиод, шилэн саванд хийж хадгалж болно. Уг тосоо өглөө оройдоо батгатай хэсэгтээ түрхээрэй.
3
Зөгийн бал болон синнамон
Цэвэр зөгийн балыг синнамонтой хольж маск тавих нь батганы эсрэг шалгарсан арга гэнэ шүү. Зөгийн баланд агуулагдах элсэн чихэр нь бактерийг үржхээс сэргийлэх бөгөөд синнамон нь арьсны нүх сүвийг агшаах ид шидтэй. 2 амны халбага зөгийн баланд 1 амны халбага синнамон хийж хутгана. Бэлдсэн маскаа нуруундаа түрхээд 30 минутын дараа бүлээн усаар угаагаад, чийгшүүлэх арга хэмжээ аваарай.
4
Алимны цуу
Алимны цуу нь гэдэсний өвчнөөс авхуулаад шөрмөс татахад хүртэл ашиглагддаг. Алимны цууг шингэлж хэрэглэхийг зөвлөж байна. Хөвөнд шингээгээд нуруугаа арчина.
5
Гуужуулах
Үхэжсэн арьс, бактери зэргээс салахын тулд арьсаа гуужуулах хэрэгтэйг бүү мартаарай. Тал аяга бор элсэн чихрийг тал аяга кокосны тостой хольж, гэрийн нөхцөлд хамгийн хялбар хирнээ хамгийн үр дүнтэй гуужуулагчыг хийж болно.
6
Хөлсөө хянах
Хөлсөө хянаж байх нь батганаас ангижрах бас нэгэн арга юм. Дасгал хөдөлгөөн хийхдээ хөлс шингээж, агаар нэвтрүүлдэг хувцас өмсөөрэй. Орны даавуугаа ойр ойрхон сольж, халуун усанд угааж хэвшихийг зөвлөж байна.