Ямар хүмүүс мөнгөтэй, чинээлэг амьдарч чаддаг вэ?

Олны танил, нэр алдраа түгээж буй алдартай бизнесмэн бүр өөрсдийн мөнгийг хэрхэн зарцуулах хийгээд, өсгөх тал дээр маш нухацтай ханддаг. Тиймдээ ч тэд олдсон мөнгө бүрийг зөв зохистой хэрэглэж, эргээд хуримтлал үүсгэж чаддаг юм. Ингээд та бүхний санхүүгийн мэдлэгт хэрэг болохуйц 15 зөвлөгөөг хүргэж байна. Өсөх ирээдүйтэй, өөдрөг амьдралын төлөө урагшаа залуусаа...

Ямар хүмүүс мөнгөтэй, чинээлэг амьдарч чаддаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөр ханддаггүй

Маш олон хүмүүс аливаа шийдвэрийг тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө маш хөнгөн хуумгай гаргадаг. Энэ нь эргээд тухайн хүнд харамсал төрүүлдэг юм. Станфордын их сургуулийн доктор профессор Валтер Mишел (Walter Mischel), сургуулийн өмнөх насны хүүхдүүд дунд нэгэн сонирхолтой судалгааг явуулсан нь, тэрээр төрөл бүрийн амттай хөөсөн чихрүүдийг хүүхдүүдийн өмнө тавьж, том хүн орж иртэл түүнийг идэхгүй байхыг хүсчээ. Хариуд нь тэдгээр хүүхдүүдэд 2 хөөсөн чихэр өгнө хэмээн хэлсэн байна. Гэвч тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь, өмнөө байгаа 1 чихрийг авч идэж байсан гэдэг. Харин хэдхэн хүүхэд л хүлээцтэй хүлээсний эцэст 2 чихэртэй болж, бусад нь 1 чихэртэй хоцорсон аж. Тиймээс үүний адил сайхан боломж гартал тэвчээртэй хүлээх хэрэгтэй юм.

Аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөр ханддаггүй

2 Үнэхээр хэрэгтэй байна уу, эсвэл зүгээр л авахыг хүсэж байна уу гэдгээ ялгаж чаддаг

Амжилттай яваа, бизнесийн арга ухааныг мэддэг хүн авахыг хүсэж буй, зайлшгүй хэрэгцээ хоёрыг ялгаж салгаж чаддаг. Тиймдээ ч тэд шаардлагагүй, хэрэгцээгүй зүйлд мөнгөө хий зарцуулдаггүй байна. Жишээ нь, танд хэн нэгэн гайхалтай сайхан унадаг дугуй, хөлд эвтэйхэн гутал хоёрыг санал болговол та алийг нь авах вэ? Энэ нөхцөл байдалд, унадаг дугуй бол ердөө хүсэл, харин гутал нь хэрэгцээ болж байгаа юм. Магадгүй гуталгүйгээр дугуй унаж чадна гэх юм бол сонголт таных...

Үнэхээр хэрэгтэй байна уу, эсвэл зүгээр л авахыг хүсэж байна уу гэдгээ ялгаж чаддаг

3 Аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж чаддаг

Нэгэн алдартай хөрөнгөтөн хэлэхдээ, “Хүн туйлын эрхэм зорилгодоо хүрэхийн тулд, дор хаяж таван жил шаардлагатай. Тиймээс юу юундаа ч хүрээгүй байж, зорилгоосоо амархан няцдаг хүн, зорилгодоо хэзээ ч хүрч чадахгүй. Энэ нь уулын оргилд гарахыг хүссэн ч, бэлээс нь буцаж байгаатай ижил зүйл” хэмээсэн байдаг. Тиймээс өөрийн хүссэн зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, түүндээ бие болоод оюун санаагаараа тууштай үнэнч байх хэрэгтэй ажээ.

Аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж чаддаг

4 Хэд хэдэн итгэлтэй түншүүдтэй бол

Аливаа хүнд хэд хэдэн итгэлтэй түнш, хэзээ ч урвахгүй хэмээн итгэдэг эрхэм анд нөхөр хэрэгтэй. Энэ нь аливаа эрсдлээс өөрийгөө хамгаалах бамбай л гэсэн үг. 1000 төгрөгтэй байснаас 1000 найзтай байсан нь дээр хэмээх сайхан үг байдаг шүү дээ. Тэглээ гээд таны итгэлийг дааж чадахгүй, итгэлгүй хүнтэй нөхөрлөх хэрэггүй. Тиймээс найз нөхрөө сонгох явдал нь маш чухал юм.

Хэд хэдэн итгэлтэй түншүүдтэй бол

5 Алсыг харж, ашигтай хөрөнгө оруулалтыг хийж чаддаг байх

Өөрийн цалингаас тогтмол, хэдэн хувийг хуримтлал, нийгмийн даатгалд тушааж байх нь эргээд танд асар том хөрөнгө оруулалт болж чадна. Амжилттай яваа бизнесмэн бүр алсыг харж, ирээдүйдээ хуримтлал хийж чаддаг байна. Ийнхүү өөрийн гэсэн хуримтлал, даатгалыг тогтмол төлснөөр, учирч болох олон асуудалд нухлагдахгүй давуу талтай.

Алсыг харж, ашигтай хөрөнгө оруулалтыг хийж чаддаг байх

6 Төлөвлөгөөний дагуу ажилладаг

Мөнгөтэй харьцаж чаддаг, түүнийг захирч, мөнгөний боол болдоггүй хүн өөрт орж ирж байгаа мөнгийг хэрхэн зарцуулах, юунд зарцуулагдаж буйгаа давхар хянаж чаддаг. Бид баячуудыг мөнгөө хайр найргүй цацаж, үрж амьдардаг хэмээн бодож явсан бол андуурч байжээ. Тэд хэдий хэр мөнгө олно түүнийхээ зарлагад төдий чинээ хяналт тогтоож чаддаг байна.

Төлөвлөгөөний дагуу ажилладаг

7 Гэнэтийн зүйлд үргэлж бэлэн

Амжилттай бизнесмэнүүд ямар ч үед гэнэтийн зүйлд бэлэн байдаг. Тэд тэнгэрийг ажин урьдаас орох бороог тооцоолж, шүхрээ авч гарахаа хэзээ ч мартдаггүй. Түүнтэй ижлээр өөрт нь тохиох эрсдэл, алдагдлыг хэдийн тооцож, бусдаас түрүүлж алхдаг байна. Аюул тулгарах мөчид тэдэнд урьдаас хадгалсан, нөөцөлсөн хөрөнгө байж л байдаг.

Гэнэтийн зүйлд үргэлж бэлэн

8 Сайн мэддэг зүйлдээ л хөрөнгө оруулдаг

Хувьцааны хөрөнгө оруулагч, алдартай бизнесмэн, Уоррен Баффет (Warren Buffett) хүмүүст нэгэн зөвлөгөөг өгсөн байна. Тэрээр, "Юун түрүүнд ямар зүйлд хөрөнгө оруулж байгаа, түүнийхээ талаар хэр их зүйлийг мэддэг гэдгээ сайтар тунгаах хэрэгтэй” хэмээжээ. Тиймээс тухайн зүйлийнхээ талаар сайтар судалж, эрсдлийг ч мөн тооцоолсны хойно хөрөнгө оруулалтыг хийх нь зөв юм.

Сайн мэддэг зүйлдээ л хөрөнгө оруулдаг

9 Зардлаа хянаж чаддаг

Та өдөр тутамдаа, сард, жилд хэр хэмжээний мөнгийг юунд хамгийн ихээр зарцуулж буйгаа мэдэх үү? Тиймээс ч та яг одооноос тэмдэглэл авч, түүндээ авсан, хураасан, хуримтлуулсан бүхнээ бичээд үзээрэй.

Зардлаа хянаж чаддаг

10 Хэн нэгнээс хараат бус

Чинээлэг амьдралтай хүмүүс юу хүссэнээ авч, дутагдах гачигдах зүйлгүй амьдарч буй нь нууц биш. Тиймээс ч тэд хэнээс ч юунаас ч хамааралтай бус юм. Харин хураасан мөнгөө үрэн таран хийж дуусвал, мөнгөнөөс хамааралтай болох талтай. Гэвч тэд зовж олсон мөнгөө зүгээр ч нэг үрээд дуусгачих ухаангүй хүмүүс биш шүү дээ.

Хэн нэгнээс хараат бус

11 Зорилгынхоо төлөө багахан золиос гаргаж чаддаг байх

Мэдээж ямарваа нэг зүйлд хүрэхийн тулд тухайн хүнээс багахан золиос шаардана шүү дээ. Жишээ нь, жингээ хасаж гоё сайхан болъё гэвэл зорилгынхоо төлөө тууштай тэмцэж, багагүй хэмжээний хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарах нь ойлгомжтой. Харин тэр бүхнийг даваад гарсан цагт, гоё сайхан бие хаагаараа гайхуулж, өөртөө итгэлтэй амьдарна шүү дээ. Түүнтэй ижил амжилтын төлөө золиос гаргаж байх хэрэгтэй.

Зорилгынхоо төлөө багахан золиос гаргаж чаддаг байх

12 Ашигтай өр тавихаас битгий санаа зов

Амжилттай яваа алдартай бизнесмэн, улс төрчид гээд л бүгд тодорхой хэмжээнд өртэй байдаг. Үнэхээр сайхан боломж байтал санхүүгийн бэрхшээлээс болоод завхарвал онцгүй шүү дээ. Жишээ нь байр машины зээл гэх мэт өөрт хэрэгтэй зүйлд эргэлзэх хэрэггүй. Хамгийн гол нь зээлээ буцаан төлөх бүрэн чадвартай байхыг анхаараарай. Эс бөгөөс байдал бүр л дордох болно.

Ашигтай өр тавихаас битгий санаа зов

13 Санхүүгийн зөвлөгөө авах

Ухаалаг хүмүүс өөрсдийн давуу болоод сул талыг сайтар мэддэг. Тиймээс ч тэд мэргэжилтэй, боловсролтой хэн нэгнээс зөвлөгөө авахаас хэзээд ичиж зовдоггүй. Мэдээж төгс хүн гэж байдаггүй болохоор, өөрсдийн сул болоод давуу талыг бодитоор үнэлж, дараах алхмыг хийхийг зөвлөж байна.

Санхүүгийн зөвлөгөө авах

14 Өөрийгөө хөгжүүл

Мэдээж боловсрол хамгаас чухал. Тиймээс ч та өөрийн мэдлэг боловсролд анхаарах нь зүйтэй. Таны нэгэнт сурсан, мэдсэн зүйлийг хэн нэгэн этгээд хулгайлж хэзээ ч чадахгүй.

Өөрийгөө хөгжүүл

15 Худалдаа хийхээсээ өмнө тооцоолж сурах

Та арай дэлгүүрт орчихоод гарт тааралдсан хүссэн бүхнээ тооцолгүй авдаг юм биш биз. Юун түрүүнд дээр дурдсанчлан, танд юу хэрэгтэй, юу авахыг хүсэж буйгаа ялгаж, салгаж сурах хэрэгтэй. Тэгсэн цагт хуримтал үүсгэх ч хэцүү санагдахаа болно.

Худалдаа хийхээсээ өмнө тооцоолж сурах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()