30, 40, 50 наснуудад Үсээ хэрхэн арчлах вэ?

Гялалзсан, торгомсог, эрүүл сайхан үстэй болохыг эмэгтэй хүн бүр мөрөөддөг. 20 орчим настай байх үед үсэндээ тохирсон шампуниар үсээ угааж, төрөл бүрийн химийн туршилт хийхгүй л бол та сайхан үстэй байж чадна. Харин 30-аас хойш үсэндээ маш их анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь бие организмд өөрчлөлт гарч байгаа шүү дээ. Ингээд хэрвээ та 30+ настай бол танд сайхан үстэй болох хялбар аргыг хүргэе.

30, 40, 50 наснуудад Үсээ хэрхэн арчлах вэ?

1 30 наснаас хойшхи үс арчилгаа

30 насандаа сайхан үстэй байгаа эмэгтэйчүүдийн хамгийн гол нууц нь үсээ сайн чийгшүүлдэгт оршино. Ийнхүү чийгшүүлснээр таны үс торгомсог байж, хугарах нь бага байх болно. Үснийхээ чийгшлийг хадгалахын тулд та өөрийн үсэнд тохирсон ангижруулагч, тэжээлийн тос, маскийг хэрэглэх хэрэгтэй.

30 наснаас хойшхи үс арчилгаа

Victoria’s Secret -ын сахиусан тэнгэр болох Адриана Лим (Adriana Lima)-ын хамгийн дуртай үсний маск нь авокадогийн тостой маск гэнэ.

Харин бас нэгэн алдарт модель болох Алессандра Амбросио (Alessandra Ambrósio)-ийн дуртай үсний маск нь кокосын тос бөгөөд тэрээр үснийхээ үзүүрт байнга түрхдэг юм байна.

Үүнээс гадна мэргэжилтэнгүүд үсийг эрүүлжүүлэх нэгэн арга зааж өгч байгаа бөгөөд энэ нь толгойныхоо арьсанд хурууныхаа өндгөөр массаж хийх явдал юм. Энэхүү массажийг та орой бүр хийвэл нэн тохиромжтой

2 40 наснаас хойшхи үс арчилгаа

40 наснаас хойш үс нарийсч, хөвсгөр чанараа алддаг. Харин одоо та чийгшүүлэх, үсийг бэхжүүлэх, нөхөн сэргээх, үсэнд тэжээл өгөх бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх хэрэгтэй болно.

Үсийг хөвсгөр болгох​:

- Үсчинтэйгээ сайн ярилцаж, таны үсэнд тохирох бүтээгдэхүүнийг сонгох

40 наснаас хойшхи үс арчилгаа

Өөрт тохирсон үсний өнгийг сонгох:

- Хэрвээ та үсээ буддаг бол будаг тань таны үсний өнгөнөөс хэдэн өнгөөр цайвар байх хэрэгтэй. Энэ тохиолдолд та илүү залуу харагдах болно.

Зөв хооллолт:

- Хоолондоо өөх тосны хүчил, антиоксидант, кальц, цайраар баялаг хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Эсвэл амин дэмийн цуглуулгыг хэрэглэсэн ч болно.

Үсээ оношлуулах:

-Мэргэжлийн хүмүүс таны үсийг оношилж, үсэнд тань тохирсон эмчилгээг хийж өгөх болно.

3 50-аас дээш насны үс арчилгаа

Энэ насан дээр хамгийн их тулгардаг асуудал нь цагаан үс болдог. Тиймээс та үргэлж химийн найрлагатай үсний будаг хэрэглэх учир таны үсэнд илүү их арчилгаа шаардагдана.

Чанартай арчилгаа:

Үсээ өдөр бүр угаах хэрэггүй бөгөөд үсний индүү, хайч зэргийг ашиглахгүй байхыг хичээгээрэй.

Шампунь, ангижруулагчаас гадна долоо хоногт нэг удаа чийгшүүлэгч маск тавих хэрэгтэй.

Алдарт модель асан Синди Кроуфорд (Cynthia Crawford) шүршүүрт орохынхоо цагийн өмнө үсний маск түрхдэг байна.

50-аас дээш насны үс арчилгаа

Хоол хүнсэндээ анхаарах:

- В амин дэм болон уураглаг хүнс нэмэх (мах, шош, самар, далайн гаралтай бүтээгдэхүүн)

- Кальц, зэс, цайр, төмөр агуулсан хүнс (хатуу сыр, шар будаа, арвай, элэг, ногоон ургамал) зэргийг нэмэх

- Байгалийн чийгшүүлэгч (өргөст хэмх, улаан лооль, алим, бэрсүүт жимс) зэргийг түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Үсний засалтаа өөрчлөх:

Заавал урт үстэй байх шаардлагагүй. Энэ насан дээр өөрт тохирсон засалтыг хийх нь илүү тохиромжтой. Хэрвээ чёлк хийхээр шийдсэн бол уртасгасан чёлкийг сонгох хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()