Бич, Тахиа жилтний 2018 оны ерөнхий зурлага

2018-02-15, 18:21
34,081

Бид та бүхэндээ 12 жилийн ерөнхий зурлагыг цуврал хэлбэрээр хүргэж байгаа билээ. Харин өнөөдөр "Бич", "Тахиа" жилтнүүдийн 2018 оны ерөнхий шинж байдал, тэдэнд юу тохиолдож, ямар төлөвтэй байхыг дуулгахаар бэлтгэлээ. Хэрэв та болон таны ойр дотны хүмүүс "Бич" эсвэл "Тахиа" жилтэй бол анхаарлаа нааш нь хандуулаарай.

Бич, Тахиа жилтний 2018 оны ерөнхий зурлага
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мич жил

Мич жилд: 1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016 онд төрсөн хүмүүс багтана. 

Ивээл өнгө: Цагаан, цэнхэр, алтан шар

Аз дагуулах цэцэг: Удвал

Ивээл тоо: 4, 9

Азтай зүг:  Хойд, баруун хойд, баруун

Азтай сар: 8, 12-р сар

Эрүүл мэнд: Мич жилтнүүд нь ихэвчлэн эрүүл чийрэг биетэй байдаг нь тэдний идэвхтэй амьдралын хэв маяг, амьдралын өөр өөр амтыг өөрийн биеэр мэдрэх хүсэл эрмэлзэлтэй нь холбоотой. Хэрвээ тэдний бие өвдөх юм бол дийлэнх тохиолдолд мэдрэлийн эсвэл зүрх судасны тогтолцоонд ямар нэг асуудал гарсан байдаг. Ихэнх мичнүүд ажил дээрээ дундажаас илүү цаг өнгөрүүлдэг бөгөөд эрч хүчээ нөхөхийн тулд амралтын өдрөө салхинд гарч, амарч зугаалах хэрэгтэй.  

Тохирох ажил: Мичнүүд маш ажилсаг учраас ямар ч ажлын байранд дасан зохицож, хичээнгүйлэн ажиллаж чаддаг. Тэдэнд хамгийн их тохирох ажил нь: Нягтлан, банк санхүү, шинжлэх ухаан, инженер, хувьцааны зах зээл, агаарын замын зохицуулагч, кино найруулагч, гоёл чимэглэл, худалдааны төлөөлөгч гэх мэт.

Мич жил

Мич жилтнүүдийн зан араншин

Энэ жилд төрсөн хүмүүс бусдыг өөртөө яг л соронз шиг татдаг бөгөөд ухаалаг, адтай байдаг. Саваагүй, сониуч, сэргэлэн зан аашнаасаа болж сахилгагүй хүүхэд шиг л загнадаг. Тэд хошигнох их дуртай, ямар нэг муу зүйл санаагүй хэлсэн зүйлүүд нь зарим хүмүүсийг гомдоочих гээд байдаг талтай. Ямарваа нэг зүйлийг маш хурдан суралцдаг бөгөөд олон талын сонирхолтой. Зарим нь энэхүү ер бусын зан аашиндаа дуртай ч бусад хүмүүс түүний зальтай, сониуч занд нь итгэдэггүй.  

Мич жилтнүүдийн зан араншин

Харилцааны тал дээр

Мич жилтнүүд хүнтэй сууж, гэр бүл болох тал дээр их хүлээцтэй ханддаг. Учир нь тэд хийж байгаа зүйлээсээ амархан уйддаг. Гэхдээ өөрт таарсан төгс ханьтайгаа учрах юм бол бүхнээ зориулахад бэлэн. Ярилцах дуртай, нийтэч учраас тэдэнтэй харилцахад хүндрэл учраад байдаггүй. 

Харилцааны тал дээр

5 төрлийн мич байдаг та аль нь вэ?

1. Модон мич

1944 болон 2004 онд төрсөн бич жилтнүүдийг модон бич гэж нэрлэнэ. Бусдад туслахад үргэлж бэлэн, энэрэнгүй, өөртөө итгэлтэй ч зөрүүд.

2. Гал мич

1956, 2016 онд төрсөн бич жилтнүүдийг гал бич гэж нэрлэнэ. Амбиц өндөртэй, адал явдалд дуртай, ядаргаатай.

3. Шороон мич

1968 онд төрсөн бич жилтнүүдийг шороон бич гэж нэрлэнэ. Шударга, өөдрөг үзэлтэй, зоригтой. 

4. Төмөр мич

1920, 1980 онд төрсөн бич жилтнүүдийг төмөр бич гэж нэрлэнэ. Ухаалаг, гүйлгээ ухаантай, өөртөө итгэлтэй боловч зөрүүд, ядаргаатай.

5. Усан мич

1932, 1992 онд төрсөн бич жилтнүүдийг усан бич гэж нэрлэнэ. Ухаалаг, гүйлгээ ухаантай, анхааралд байх дуртай, сахилгагүй.

5 төрлийн мич байдаг та аль нь вэ?

2018 он мич жилтнүүдийн хувьд

Санхүүгийн байдал:

Та ирэх жил албан тушаал ахих эсвэл амжилт бүтээлээр дүүрэн байх тул цалингаа нэмүүлэх боломж тохионо. Мөн дээд албан тушаалтнаасаа бэлэг авах магадлалтай. Албан тушаал ахих маш бага боломж байгаа ч хэрвээ та үл хөдлөх хөрөнгө, соёлын салбарт ажилладаг бол амжилт бүтээл ихтэй байна. Харин ажилчин ангийн хувьд удирдлагаасаа дэмжлэг авах боломжтой. Ажил олгогчдын хувьд үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн салбарт хөрөнгө оруулвал зүйтэй. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хөрөнгө оруулвал их ашигтай байх болно. Ганцаараа дур мэдэн шийдвэр гаргавал жижиг сажиг зүйлсийг анхааралгүй өнгөрөх, идэвхгүй байдлаасаа болж боломжоо алдаж магадгүй. 

Ажил мэргэжлийн хувьд:

Судалгаа шинжилгээний ажил, сурталчилгаа, ажлын анкет бөглөх зэрэг дээр ирэх жил маш их азтай байна. Гэхдээ та хөдөлгөөнтэй байж, санаачлагатай байхгүй бол мэдээж бүтэхгүй. Бизнестээ амжилт гаргахыг хүссэн хүмүүс үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилвал албан тушаал ахих бөгөөд хувиараа бизнес эрхлэгчид хамтрагчтайгаа хамт шийдвэр гаргаж, ажиллавал зохилтой. 

Хайр дурлалын тал дээр: 

Эрэгтэй мичнүүд туршлагатай хүнээс зөвлөгөө аваарай. Тэдний зөвлөгөө танд хайртынхаа сэтгэлд хүрэх зам байх болно. Гэхдээ та өөрийн идэвхгүй байдлаасаа болж бүх зүйлийг нураах аюултай. Эмэгтэй мичнүүд харин илүү азтай байх боловч зөвхөн бусдын тусламжтайгаар амжилтанд хүрнэ. Мөн өөрөө санаачлагатай байх хэрэгтэй. 

Эрүүл мэндийн хувьд:

Заримдаа хоолны дуршил багасах бөгөөд хүүхдүүдийн тань бие таагүйтэж магадгүй. Мөн таны элэг, цөс тавгүйтэх ч ерөнхийдөө дундаж жил болж өнгөрнө.

2018 он мич жилтнүүдийн хувьд

2 Тахиа жил

Тахиа жилд: 1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017 онд төрсөн хүмүүс багтана. 

Ивээл өнгө: Алтан шар, бор, шар

Ивээл тоо: 5, 7, 8

Азтай зүг: Урд, зүүн урд

Азтай сар: 2, 5, 11-р сар

Эрүүл мэнд: Идэвхтэй амьдарлын хэв маягтай, ууланд авирах, усанд сэлэх зэрэг спортоор хичээллэх сонирхолтой. Бараг л өвчин тусаад байдаггүй. Өвчин туссан ч хурдан эдгэрдэг, сэтгэл санааны хувьд эмзэг учраас амархан стресстэх, гуниглах тохиолдол бий. 

Тохирох ажил: Тахиа жилтнүүд нь хичээнгүй, олон төрлийн авъяастай, ямар ч ажлыг хийх чадвартай хүмүүс байдаг. Тэдэнд хамгийн тохиромжтой ажил нь: Худалдааны төлөөлөгч, үсчин, олон нийттэй харилцах дарга, фермер, тамирчин, багш, зөөгч, сурвалжлагч, аяллын тэмдэглэл хөтлөгч, шүдний эмч, мэс заслын эмч, гал сөнөөгч, хамгаалагч, цагдаагийн ажилтан гэх мэт.

Тахиа жил

Тахиа жилтнүүдийн зан араншин

Тахиа жилтнүүд нь ажигч, хичээнгүй, зоригтой, авъяаслаг, өөртөө итгэлтэй хүмүүс байдаг. Тэд үргэлж идэвхтэй байж, олны анхаарлыг татдаг бөгөөд яриасаг, шударга, нээлттэй, үнэнч хүмүүс аж. Бусдын анхаарлын төвд байхыг хүсдэг, үүндээ ч хүрэхээр дур булаам, үзэсгэлэнтэй. Хүмүүстэй байхдаа тэд илүү жаргалтай байдаг. Өөрийг нь ярьж байхад сонсоогүй хүнд уурлах хандлагатай. Үргэлж өөрийгөө магтаж, гаргасан амжилтуудаа гайхуулж явдаг. Заримдаа тэдний энэ үйлдлүүд нь эргэн тойрных нь хүмүүст яршигтай санагддаг байна.

Тахиа жилтнүүдийн зан араншин

Харилцааны тал дээр

Тэд итгэл даадаг учраас маш сайн анд нөхөр болж чаддаг. Үргэлж амалснаа биелүүлж, хэлсэн үгэндээ хүрдэг. Хэт эмзэг мэдрэмтгий хүмүүс тахиа жилтнүүдийн өөрийгөө магтсан зангаас нь болж тэдэнтэй хамтрахад хэцүү байх төлөвтэй. 

Харилцааны тал дээр

5 төрлийн тахиа байдаг та аль нь вэ?

1. Модон тахиа

1945 болон 2005 онд төрсөн тахиа жилтнүүдийг модон тахиа гэж нэрлэнэ. Эрч хүчтэй, хэтэрхий өөртөө итгэлтэй, уян зөөлөн, тогтворгүй. 

2. Гал тахиа

1957, 2017 онд төрсөн тахиа жилтнүүдийг гал тахиа гэж нэрлэнэ. Итгэл даадаг, цаг баримталдаг, ажилдаа үүрэг хариуцлагатай. 

3. Шороон тахиа

1969 онд төрсөн тахиа жилтнүүдийг шороон тахиа гэж нэрлэнэ. Дур булаам, эелдэг, найз нөхөддөө нэр хүндтэй.

4. Төмөр тахиа

1921, 1981 онд төрсөн тахиа жилтнүүдийг төмөр тахиа гэж нэрлэнэ. Зорилгодоо үнэнч, зоригтой, эмх цэгцтэй, ажилч хичээнгүй. 

5. Усан тахиа

1933, 1993 онд төрсөн тахиа жилтнүүдийг усан тахиа гэж нэрлэнэ. Ухаалаг, гүйлгээ ухаантай, өрөвч сэтгэлтэй, энэрэнгүй.

5 төрлийн тахиа байдаг та аль нь вэ?

2018 он тахиа жилтнүүдийн хувьд

Санхүүгийн байдал:

2018 онд таны санхүүгийн байдал сайжрах ч их хэмжээний хөрөнгө орж ирэхгүй. Туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг дагаж, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийвэл ашиг хүртэх боломжтой. Мөн өөрийнхөө чадвар чадамжаараа үнэлэгдэх болно. Ашигт малтмалын салбарт бага зэрэг стресстэй ажиллах ч амжилттай байна. Хувиараа бизнес эрхлэгчид ерөнхийдөө давгүй байх ч бухимдал төрүүлэх асуудлуудтай тулгарна. Хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа анхаараарай.

Ажил мэргэжлийн хувьд:

Албан тушаал ахих өндөр магадлалтай. Судалгаа шинжилгээ явуулах, шинэ зүйл сурч мэдэхэд тохиромжтой. Туршлагатай хүмүүсээс заавар зөвлөгөө авах нь ирээдүйн ажилд тань маш том боломжийг нээнэ. Стресст орсон үедээ ухаалаг удирдагчийнхаа зөвлөгөөг дагаарай. 

Хайр дурлалын тал дээр: 

Эмэгтэй тахиа жилтнүүд хэн нэгэнтэй харилцаа холбоо тогтооход хүндрэл учирч магадгүй бөгөөд эхэн үедээ бухимдлыг тань төрүүлж байсан ч амжилттай үргэлжлүүлэхийн тулд илүү их хичээх хэрэгтэй. Эрэгтэй тахиануудад харин найз нөхөд тань туслалцаа үзүүлэхийг оролдоно. Гэхдээ та болон таны хамтрагчид энэ бүхэн дарамттай санагдах магадлалтай. 

Эрүүл мэндийн хувьд:

Амьсгалын замын тогтолцоо амархан үрэвсч, ходоод гэдэс тавгүйтнэ. Амархан ханиад томуу хүрч, хоолны хордлого авахаас сэргийлээрэй. Мөөгний болон бусад хөрсөнд ургадаг ногоонуудаас хордохоос болгоомжил. Заримдаа хордлого биш нян бас асуудал үүсгэж магадгүй. 

2018 он тахиа жилтнүүдийн хувьд

БУСАД ЖИЛҮҮД:

Морь, Хонь жилтний 2018 оны ерөнхий зурлага ~

Бар, Туулай жилтний 2018 оны ерөнхий зурлага ~

Луу, Могой жилтний 2018 оны ерөнхий зурлага ~

Хулгана, Үхэр жилтний 2018 оны ерөнхий зурлага ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()