Кинон дээр гардаг шиг хайрын түүхээр учирсан 5 хос

Ихэнхдээ алдартнууд хоорондоо танилын болон бизнесийн шугамаар, эсвэл ямар нэгэн томоохон арга хэмжээ, зураг авалтын талбай гэх мэт газруудад танилцдаг билээ. Гэвч амьдрал дээр тэдний дунд гайхалтай байдлаар танилцсан түүх байдаг гэнэ.  Ингээд үлгэрийн мэт хайрын түүхтэй алдартан хосуудтай танилцацгаая.

Кинон дээр гардаг шиг хайрын түүхээр учирсан 5 хос
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кэри Маллиган болон Маркус Мамфорд

Маллиганы гэр бүлийнхэн Англиас гаралтай. Гэвч Кэриг (Carey Mulligan) 3 настай байхад нь “Интерконтиненталь” зочид буудлын захирлын албыг хашиж байсан аав нь Герман руу томилогджээ.

Тиймээс ирээдүйн жүжигчин бүсгүй хүүхэд насаа 5 одтой зочид буудалд өнгөрүүлсэн гэхэд болно. Эцэг нь тогтмол ийш тийшээ томилолтоор явдаг байсан учир бүсгүй дотно найз нөхөдтэй болж чаддаггүй байжээ. Ганцхан Их Британид байхдаа нэг хүүтэй танилцаж, найзууд болсон ч Кэри дахиад л өөр улс руу явахаар болсон байна. Гэхдээ хожим тэр хоёр дахин учрах хувь заяатай байж.

Нэшвилль хотод "Mumford & Sons" хамтлагийн зохион байгуулсан хаалттай үдэшлэгийн үеэр энэ явдал болсон гэнэ. Түүний бага насны цорын ганц найз нь алдартай рок хамтлагийн гоцлол дуучин болсон байжээ. Энэ үдэш Маркус Мамфорд (Marcus Mumford) болон Кэри нар маш ихээр сандарсан ч нэг нэгнээсээ харцаа салгаж чадахгүй байжээ.

Харин хэд хоногийн дараа тэр хоёр Нью-Йоркт болсон "Arcade Fire" хамтлагийн нууц үдэшлэгт дахин таарч, тоглолтын дараа шөнийн клубыг зорьсон байна. Ийнхүү зургаахан сар болзсоны эцэст хосууд Английн Сомерсет хотод гэрлэжээ. Хосууд одоо 2 хүүхэд хүмүүжүүлж, аз жаргалтай амьдарч байгаа аж.

Кэри Маллиган болон Маркус Мамфорд

2 Жастин Тимберлейк болон Жессика Бил

Жастин бол дуу хөгжмийн ертөнцөд өөрийн байр суурийг нэгэнт тогтоосон, мянга мянган бүсгүйчүүдийн дурлалт залуу. Харин Жессика бол Холливудын хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг.  Хосууд анх “Алтан бөмбөрцөг” наадмын хаалтын үдэшлэгийн үеэр танилцаж байжээ.

Үдэшлэгийн үеэр тэд зүгээр л хоорондоо ойр зуурын зүйл ярилцсан аж. Гэвч үзэсгэлэнт бүсгүй дуучин залуугийн зүрхэнд үлдсэн байна. Жастин Жессикатай уулзахыг хүсэж байсан ч түүнийг татгалзах вий хэмээн айж дундын танилаараа бүсгүйтэй холбогдож, залгаж яривал дургүйцэхгүй биз гэж асуулгасан аж. Ингээд бүсгүйг зөвшөөрсний дараа л тэр өөрөө залгажээ.

Жастин Тимберлейк болон Жессика Бил

Нэгэн ярилцлагын үеэр Жастин өөрийн энэхүү алхмыг тайлбарласан байна. Нууцлаг романтик залуу уламжлалт болзоонд дуртай бөгөөд интернэтийн тусламжтайгаар дурлалт бүсгүйтэйгээ болзохыг хүсээгүй юм.  Хэдийгээр Жессика тэр даруй зөвшөөрөөгүй ч Жастин хэлсэндээ хүрч чаддаг нэгэн.

Тэрээр Жессикад гэрлэх санал тавихдаа эртний хэв маяг бүхий 6 каратын алмазтай бөгжийг сонгосон байна. Уг бөгжний үнэ 130 мянган долларын үнэтэй гэнэ.  Харин одоо хосууд хамтдаа өхөөрдөм охиноо өсгөж байгаа. Жессикагийн хувьд Жастин түүний амьдралын хамгийн үнэтэй хүн хэмээн тэр нэгэн ярилцлагынхаа үеэр хэлжээ.

3 Рита Ора болон Кэлвин Харрис

Шотландын EDM хөгжмийн од, 33 настай Кэлвин Харрис (Calvin Harris) өдгөө дэлхийн хамгийн баян дижей гэж тооцогдох болжээ. Түүний өндөр нь бараг 2 метр хүрэхээс гадна сайхан бие галбиртай учир 2015 онд "Armani" брэндийн нүүр царай болж байв. Гэрээ хэлэлцээр хийх үедээ тэрээр ашиг орлого бус өөрийн хувийн үзэл бодлоо тэргүүнд тавьдаг. Тиймээс ч Кэлвин нь Леди Гага, Кэти Перри нартай хамтран ажиллахаас татгалзсан байна.

Гэхдээ нэгэн өдөр түүний үзэл бодлыг үл ойшоосон нэгэн хүн гарч ирсэн бөгөөд тэр нь Британийн дуучин, жүжигчин Рита Ора (Rita Ora) байсан юм. Тэдний хэрүүл Твиттерэээр маш их шуугиан тарж байжээ. Хэсэг хугацаанд тэд нэг нэгнийхээ талаар зөвхөн муу зүйл бичиж байсан ч хожим нь энэхүү үзэн ядалт нь хайр болж хувирсан байна. Хэдийгээр хосуудын харилцаа жил ч хүрээгүй ч тэд халуухан хосуудын тоонд багтаж байжээ.

Рита Ора болон Кэлвин Харрис

4 Памела Андерсон болон Рик Саломон

Памела Андерсоны амьдралаар зохиол бичсэн ч багадна. Тэр дундаа найруулагч Рик Саломон болон Памела Андерсон нарын хайрын түүх хамгийн сонирхолтой нь. Холливудын хамгийн секси шаргал үст тэрээр 2007 онд Риктэй гэрлэсэн байна. Хосууд Лас-Вегаст анх танилцаж байжээ.

Тухайн өдөр бүсгүй покер тоглож байгаад 250 мянган долларыг Рик-д алдсан бөгөөд алдсан мөнгөө өгөхийн оронд найруулагч эртэй болзох саналыг тавьсан байна. Ялагч энэхүү ховор саналыг шууд зөвшөөрч, улмаар ганц шөнийн явдал нь хайр болж, удалгүй тэд гэрлэсэн аж. Гэвч хосуудын энэхүү гэрлэлт удаан үргэлжилсэнгүй.

2013 онд тэд дахин нийлсэн боловч энэ талаараа төдийлөн олон нийтэд зарлаагүй юм. Гэхдээ Памела болон Рик нар хамт амьдрах тавилангүй бололтой, тэд дахиад л салжээ.

Памела Андерсон болон Рик Саломон

5 Катрин Денев болон Марчелло Мастрояни

Өнгөрсөн зууны хамгийн халуухан хосуудын тоонд Катрин (Catherine Deneuve) болон Марчелло (Marcello Mastroiani) нар багтаж байсан юм. “It Only Happens to Others” киноны зураг авалтын үеэр тэд анх танилцахдаа хайр сэтгэлийн холбоотой болно гэдгээ огт мэдээгүй нь лавтай. Тухайн үед тэдний хувийн амьдрал тийм ч таатай байсангүй. Марчеллогийн хувьд эхнэр болох жүжигчин Фэй Данауэйд хаягдсан байсан бол, Катрин найруулагч Франсуа Трюффогоос дөнгөж салсан байжээ.

Киноны нэг хэсэгт хүүхдээ алдсан хосууд амьдралын аз жаргалыг мэдрэхээ байж, тус тусынхаа ертөнцөд амьдарч буй хэсэг гардаг юм. Энэ хэсгийн зургийг авахдаа жүжиглэлтийг нь илүү бодит болгохын тулд найруулагч Надин Трентиньян тэр хоёрыг хэсэг хугацаанд зурагтгүй, тавилгагүй, утасгүй, бага зэрэг хоол бэлдсэн өрөөнд хамт оруулан түгжжээ. Энэ хугацаанд хаалганы цаана яг юу болсон нь тодорхойгүй ч Катрин болон Марчелло нар нэг нэгэндээ дурлаж амжсан байна.

Ингээд Мастроянни эхнэрээсээ бүр мөсөн салж, Катринд гэрлэх санал тавьж, тэд Киара гэх охины эцэг эх болжээ. Хэдий тэр хоёр хэдэн жилийг гал халуун дурлалдаа шатан өнгөрөөсөн боловч Катрин гэрлэх саналыг хүлээн зөвшөөрөөгүй нь хачирхалтай. Магадгүй бүсгүй  энэ харилцаа нь удахгүй гэдгийг мэдсэн байж болно. Хэдийгээр тэд салсан ч аль алинд нь гайхалтай дурсамжтай үлдсэн юм. “Эрчүүдийн хайрыг хадгалж үлдэх цор ганц арга бол түүнтэй гэрлэхгүй байх явдал” хэмээн франц жүжигчин бүсгүй хэлж байжээ.

Катрин Денев болон Марчелло Мастрояни

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()