Бар, Туулай жилтний 2018 оны ерөнхий зурлага

2018-02-13, 16:14
41,559

Бид та бүхэндээ 12 жилийн ерөнхий зурлагыг цуврал хэлбэрээр хүргэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр "Бар" болон "Туулай" жилтнүүдийн 2018 оны ерөнхий шинж байдал болон тэдэнд юу тохиолдож, ямар төлөвтэй байхыг дуулгахаар дараах мэдээллийг бэлтгэлээ. Хэрэв та болон таны ойр дотны хүмүүс "Бар" эсвэл "Туулай" жилтэй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 

Бар, Туулай жилтний 2018 оны ерөнхий зурлага

1 Бар жил

Бар жилтнүүд: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 онд төрсөн хүмүүс багтана.

Ивээл өнгө: Хөх, саарал, улбар шар

Аз дагуулах цэцэг: Шар лили

Ивээл тоо: 1, 3, 4

Азтай зүг:  Баруун урд

Азтай сар: 3, 7, 10-р сар

Эрүүл мэнд: Тэд маш идэвхтэй учраас төрөл бүрийн спортоор хичээллэх дуртай. Ханиад томуу, халуурах, ханиалгах зэрэг жижиг сажиг өвчин тусдаггүй. Гэхдээ гэмтэл бэртэл авахаас сэргийлж, хэт их аюултай дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийгээрэй. Гадаа дасгал хийхдээ биеэ маш сайн биеэ халааж, аеробик, хурдан алхаа зэргээр хичээллэхэд тохиромжтой. 

Тохирох ажил: Удирдах чадвартай төрсөн тэдний хувьд үргэлж бусдын хүндэтгэлийг хүлээдэг. Тиймээс сурталчилгааны ажилтан, оффис менежер, аяллын хөтөч, жүжигчин, зохиолч, уран бүтээлч, нисгэгч, онгоцны үйлчлэгч зэрэг мэргэжил тохирно. Хэдийгээр тэд залуу насандаа тодорхой ажилд орж чадахгүй ч 30 гараад зүг чигээ олж, хөрөнгө мөнгө цуглуулна.

Бар жил

Бар жилтнүүдийн зан араншин

Бар жилтнүүд нь зоригтой, өрсөлдөх дуртай, тааварлашгүй, өөртөө итгэлтэй хүмүүс байдаг. Тэд маш дур булаам бөгөөд үргэлж бусдын таашаалд нийцдэг. Гэхдээ заримдаа хэт ойворгон, ядаргаатай байх нь бий. Зөрүүд бөгөөд шүүмжлэгч бар жилтнүүд өөрсдийгөө илэрхийлэхдээ шулуухан, идэвхтэй ажилладаг. Тэдний хувьд өөртөө маш итгэлтэй тул чадварлаг удирдагч болж чадна. Ямар нэгэн зүйлд бэлтгэл хангадаггүй ч юу ч учирсан даваад л гардаг. 

Бар жилтнүүдийн зан араншин

Харилцааны тал дээр

Хэт өөртөө итгэлтэй байдал болон бусдад итгэх итгэлээсээ болж бар жилтнүүд бусадтай харилцахдаа тийм ч сайн биш. Маш олон найз нөхөдтэй ч харилцаагаа гүнзгийрүүлэхдээ маш сайн боддог. Бар жилтэй харилцахад тэднийг ойлгох, тэвчээртэй байх зэрэг шаардлагатай. Хайр дурлалын тал дээр тэд романтик биш бөгөөд хамтрагчид нь бар жилтнүүдтэй нэг хэмд байхын тулд маш идэвхтэй байх хэрэгтэй болдог. 

Харилцааны тал дээр

5 төрлийн бар байдаг та аль нь вэ?

1. Модон бар

1914, 1974 онд төрсөн бар жилтнүүдийг модон бар гэж нэрлэнэ. Нээлттэй, энэрэнгүй, түргэн зантай.

 2. Гал бар

1926, 1986 онд төрсөн бар жилтнүүдийг гал бар гэж нэрлэнэ. Эерэг үзэлтэй, биеэ даасан, өөрийгөө удирдах чадвар сул. 

3. Шороон бар 

1938, 1998 онд төрсөн бар жилтнүүдийг шороон бар гэж нэрлэнэ. Адал явдлыг эрэлхийлэгч, бодит байдлыг эрхэмлэдэг, итгэл үнэмшилтэй.

4. Төмөр бар

1950 болон 2010 онд төрсөн бар жилтнүүдийг төмөр бар гэж нэрлэнэ. Эмэгтэйчүүд нь маш эрч хүчтэй. Эрчүүд нь зөрүүд, эмэгтэйлэг. 

5. Усан бар

1962 онд төрсөн бар жилтнүүдийг усан бар гэж нэрлэнэ. Өөрийгөө маш их хүндэтгэдэг төдийгүй аливааг сурах чадвар өндөр.

5 төрлийн бар байдаг та аль нь вэ?

2018 он бар жилтнүүдийн хувьд

Санхүүгийн байдал

2018 онд бар жилтнүүд төсөөлж байгаагүй их ашиг орлоготой байх нээ. Магадгүй сугалаанд хожих эсвэл хувьцаа арилжаанаас их хэмжээний мөнгө олох бололтой. Мөн хамтран ажиллах гайхалтай саналууд хүлээн авах бөгөөд эрэгтэйчүүд хайртынхаа тусламжтай амжилтанд хүрэх болно.

Ажил мэргэжлийн хувьд:

Албан тушаал ахих маш бага боломж байгаа ч хэрвээ та үл хөдлөх хөрөнгө, соёлын салбарт ажилладаг бол амжилт бүтээл ихтэй байна. Харин ажилчин ангийн хувьд удирдлагаасаа дэмжлэг авах боломжтой. 

Хайр дурлалын тал дээр: 

Эрэгтэй барнуудын хувьд учрах эмэгтэй тань сайхан бүсгүйчүүд байх боловч зарим нь маш зөрүүд байх ажээ. Эмэгтэй барнууд харин өмнө нь харилцаатай байсан хүмүүстэйгээ гүнзгий шатанд гарах боломж байна. Тэр магадгүй таны мэдрэмжийг ойлгохгүй байх. Тиймд өөрийнхөө дотоод мэдрэмжийг аль болох ил гаргаж, түүнд мэдрүүлээрэй. 

Эрүүл мэндийн хувьд:

2018 оны хувьд бар жилтнүүд эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Бие сульдаж, халуурах бөгөөд бие тавгүйтвэл эмнэлэгт нэн даруй хандаарай. Ууланд авирах, адал явдалтай үйл ажиллагаанд хамрагдахаар зэхэж байгаа бол болгоомжтой байхад илүүдэхгүй. Ажил төрөл сайн байх боловч ядаргаанд орох тул шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, салхинд гарахыг зөвлөж байна. 

2018 он бар жилтнүүдийн хувьд

2 Туулай жил

Туулай жилд: 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011 онд төрсөн хүмүүс багтана.

Ивээл өнгө: Ягаан, улаан, нил ягаан, хөх

Ивээл тоо: 3, 4, 6

Аз дагуулах цэцэг: Жасмин, лили

Туулай жилтнүүдийн зан араншин:

Дуу багатай, эелдэг зөөлөн, түргэн шаламгай, сайхан сэтгэлтэй, тэсвэр тэвчээртэй, үүрэг хариуцлагатай боловч зөрүүд, уйтгартай, хэт болгоомжтой байдаг. Эрэгтэй туулайнууд бусадтай харилцахдаа үргэлж инээмсэглэн, эелдэг зөөлөн ханддаг бөгөөд асуудал тулгарсан үед эмх цэгцтэйгээр шийдвэрлэж, хүнд хэцүү нөхцөл байдлаас гарах арга замыг эцэж цуцашгүй хайж, амжилтанд хүрдэг. Харин эмэгтэй туулайнуудын хувьд гадаад төрх сайтайн дээр сайхан сэтгэлтэй. Эргэн тойрныхондоо итгэлтэй боловч бусадтай бодлоо хуваалцахаас зайлсхийдэг. Мөн хэт болгоомжтой байдал, хуучинсаг үзлийнхээ уршгаар сайхан боломжуудыг алдаж мэднэ шүү.  

Туулай жил

Эрүүл мэнд: Тэд өвөл болон хаврын улиралд эрүүл мэнд сул байдаг тул ханиад болон бусад халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд спортоор хичээллэх хэрэгтэй. Уур бухимдал, стрессээ тайлахын тулд дасгал хийхэд маш тохиромжтой. Хуурай сэрүүний улиралд ус сайн ууж, элдэв арьсны өвчнөөс сэргийлээрэй. 

Тохирох ажил: Боловсрол, мэдлэгтэй туулай жилтнүүд гарын эв дүйтэй тул уран бичлэг, уран зураг, юм оёх, хоол хийх зэрэгтээ маш сайн. Тэвчээртэй зан ааштай тул бусдын хүслээр бүхнийг хийхийг зорьдог. Газар тариалан, амьтан үржүүлэг, боловсрол, шашин, эрүүл мэнд, соёл, хууль, улс төрийн салбарт ажиллавал зохимжтой. 

Харилцааны тал дээр

Бусадтай маш амархан ойлголцдог бөгөөд хошин шогийн мэдрэмж өндөртэй. Ямар ч маргааныг хэлэлцүүлэг болгох увидастай тэд өөрсдийн дайснаа найз нөхөд болгож ч чаддаг. 

Харилцааны тал дээр

5 төрлийн туулай байдаг та аль нь вэ?

1. Модон туулай

1915, 1975 онд төрсөн туулай жилтнүүдийг модон туулай гэж нэрлэнэ. Ухаалаг, сэргэлэн, хувиа хичээсэн, гадаад байдал нь цоглог боловч дотоод сэтгэл нь хүйтэн.

2. Гал туулай

1927, 1987 онд төрсөн туулай жилтнүүдийг гал туулай гэж нэрлэнэ. Өргөн цар хүрээгээр сэтгэдэг, ухаалаг, уян хатан, ямарваа нэг зүйлийг харах өнцөг нь маш онцгой.

3. Шороон туулай

1939, 1999 онд төрсөн туулай жилтнүүдийг шороон туулай гэж нэрлэнэ. Үнэнч, шударга, амбицтай, хичээнгүй, бага зэрэг хашир.

4. Төмөр туулай

1951 болон 2011 онд төрсөн туулай жилтнүүдийг төмөр туулай гэж нэрлэнэ. Сайхан сэтгэлтэй, хуучинсаг үзэлтэй, эрч хүчтэй.

5. Усан туулай

1963 онд төрсөн туулай жилтнүүдийг усан туулай гэж нэрлэнэ. Эелдэг зөөлөн, шинэ орчинд дасан зохицох чадвартай ч сэтгэл санааны хувьд бага зэрэг эмзэг

5 төрлийн туулай байдаг та аль нь вэ?

2018 он туулай жилтнүүдийн хувьд

Санхүү

2018 онд туулай жилтнүүдийн ашиг орлого нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгөө нэмэх боломж гарч ирэх магадлалтай. Үл хөдлөх хөрөнгө болон соёлын салбарт хөрөнгө оруулвал өндөр ашиг олох болно. Гэхдээ бас хамтрагчтайгаа үл ойлголцох, санал зөрөлдөх зэрэг асуудалтай тулгарч магадгүй.

Ажил хэрэг

Даргатайгаа харилцахдаа хүндрэлтэй байх учраас энэ тал дээр бухимдах асуудал гарна. Хэдийгээр үл хөдлөх хөрөнгө болон соёлын салбар амжилттай байх боловч албан тушаал ахих тал дээр хүндрэл тулгарах вий. Орчуулагч, хэлмэрч нарын хувьд маш том боломж нээгдэж, илүү амжиллтай төсөл дээр ажиллах болно.

Хайр дурлал

Эрэгтэй туулайнуудын хувьд энэ жил та заяаны ханьтайгаа таарна. Гэхдээ түүнтэй хамт байхад заримдаа хэцүү санагдаж мэднэ. Тэр нууцлаг хийгээд хурц ширүүн байх болно. Эмэгтэй туулайнууд ч мөн сайн залуустай учрах боловч стресстэй байна. Таны хайртай хүн таныг ойлгохгүй байх бөгөөд хэт өөрийгөө гэх нь танд таалагдахгүй. Энэ зайг нөхөхийн тулд та өөрөө маш идэвхтэй байж, дотоод мэдрэмжээ түүндээ ил гаргаж байгаарай. 

Эрүүл мэнд

Гэнэт бие өвдөх, элэг, цөс орчмоор таагүй байдал үүсч магадгүй. Мөн хурц үзүүртэй метал зүйлээс шарх авах аюултай. Хэдийгээр ноцтой өвдөхгүй ч танд таагүй байдал мэдрэгдэх болно. Тиймээс эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд байнга хамрагдах хэрэгтэй.

2018 он туулай жилтнүүдийн хувьд

БУСАД ЖИЛТНҮҮД:

~Хулгана, Үхэр жилтний 2018 оны ерөнхий зурлага~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()