Бүх хүнд таалагдах нүүр будалтыг хэрхэн хийх вэ?

Үзэсгэлэнтэй, сайхан харагдахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж манай гараг ертөнц дээр нэгээхэн ч үгүй билээ. Харин тэдний гоё сайхан харагдах нэг том зэвсэг бол нүүрээ өөгүй будах явдал юм. Нүүрээ будаагүй бүсгүй илүү ялдам, харагддаг бол нүүрээ сайхан будсан бүсгүй хүчирхэг харагддаг. Иймд бид та бүхэндээ нүүрээ төгс будах зааврыг хүргэхээр бэлтгэлээ. 

Бүх хүнд таалагдах нүүр будалтыг хэрхэн хийх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сормуус дэрвийлгэгч

Та үсний сэнсээрээ сормуус дэрвийлгэгчээ бага зэрэг халааж, бүлээн болгоорой. Харин одоо сормуусаа дэрвийлгээд, будахад урьд урьдныхаасаа илүү урт болсон байхыг анзаарна. Хамгийн гол нь сормуус дэрвийлгэгчээ хэт халаахгүй байхад  анхаараарай.  

Сормуус дэрвийлгэгч

2 Хөмсөг

Хэрвээ танд нүүрээ будах цаг зав хомс байгаа бол ядаж хөмсгөө будаж байгаарай. Энэ нь царай төрхөнд өнгө оруулж, үзэсгэлэнтэй харагдуулдаг билээ. 

Хөмсөг

3 Нүдний харандаа

Хуучирч, гаралт нь муудсан харандааны үзүүрийг 15 секунд галд бариарай. Харин одоо та хуучин харандаагаа ашиглаж нүдээ будахад урьдынхаасаа илүү тод, шинэхэн болсныг мэдрэнэ. 

Нүдний харандаа

4 Нүдээ будах

Нүдээ будсанаар та илүү хүчирхэг, цог золбоотой харагдана. Төгс нүдний будалт хийхийн тулд карт ашиглаж болох юм. 

Нүдээ будах

5 Буруу зурах

Хэрвээ та контураа буруу зурвал арилгах гэж яарахын оронд өө дарагч ашиглаж, түрхээд үзээрэй. Энэ нь таны гаргасан алдааг хормын дотор засварлах шидтэй билээ. 

Буруу зурах

6 Нүүрний тос

Нүүрний тосоо хөргөгчинд хэсэг хугацаанд байлгасны дараа түрхэх нь арьсанд гайхалтай шингэж, илүүтэй чийгшэл өгдөг аж. 

Нүүрний тос

7 Гэрэлтүүлэгч ашиглах

Та суурь кремээ тарааж түрхэсний дараа гэрэлтүүлэгчээ түрхэнэ. Гэхдээ зөвхөн зовхины дор түрхэх нь овор нэмж харагдуулдаг сөрөг талтай тул нүдний доогуур тарааж будах хэрэгтэй юм. 

Гэрэлтүүлэгч ашиглах

8 Сормуус будах

Сормуусны будгаа дээд зовхиндоо наахгүйн тулд нимгэн цаасыг ашиглахыг зөвлөе.

Сормуус будах

9 Цагаан өнгийн харандаа

Та илүү үзэсгэлэнтэй, дур булаам харагдахыг хүсч байвал цагаан өнгийн нүдний харандаа ашиглаж доод зовхио тодруулаарай. 

Цагаан өнгийн харандаа

10 Гэрэлтсэн нүдний тень

Гэрэлтэж, гялалзах зөөлөн өнгийн тень ашиглаж байгаарай. Энэ нь таныг цог золбоотой, эрч хүчтэй харагдуулах юм. 

Гэрэлтсэн нүдний тень

11 Уруулаа будах

Уруулаа гялалзсан, гайхалтай харагдуулахдаа цагаан өнгийн харагдааг ашиглана. Уруулын гол хэсгийг цагаан харандаагаар будасны дараа уруулын будгаа түрхээрэй. 

Уруулаа будах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()