1
Анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлэх хэрэгтэй
Дуу оруулагч хүний ажлынх нь хамгийн гол онцлог нь маш анхааралтай байх ба киноны үйл явц, жүжигчний үйл хөдлөлийг нүд цавчилгүй ажигладаг байна. Гэхдээ заримдаа жүжигчний хийж байгаа үйлдлийг л давтахад хангалттай байдаг ажээ. Жишээлбэл: Шүдээ угаах, алим хазах гэх мэт...
2
Бүх зүйл хялбар биш
Гэхдээ тэдний ажил үргэлж ийм хялбар байхгүй. Эмэгтэй хүний гаргаж буй үйлдлийн дуу авиаг бүтээхийн тулд тэд хиймэл үс самнаж, хиймэл хумс зүүж байгаад ширээ тогших, өндөр өсгийт гутал өмсөж студиэр алхах тохиолдол ч гардаг гэнэ шүү.
3
Байнгын бэлэн байх шаардлагатай
Стефаны өрөөнд л гэхэд дуу оруулахад шаардлагатай бүхий л төхөөрөмж, багаж бий. Утасны дуу оруулахад ганцхан л утас хэрэгтэй мэт санагдавч үнэн хэрэгтээ тохирох утасны дууг олно гэдэг тийм ч хялбар биш бололтой.
4
Бүх зүйлийг бодитоор хийх хэрэг гардаг
Хэдийгээр интернетээс олон төрлийн дуу авиаг хялбархан олох боломжтой боловч Стефан энэ аргыг ховорхон ашигладаг гэнэ. Учир нь бүхий л зүйл ижилхэн дугарах боломжгүй ажээ. Тэрээр: Тавагны төрөл, шалны гадаргуу, таваг шидэж буй хурднаас хамаарч таваг хагарах чимээ хүртэл өөр. Интеретээс хайж байснаас таваг аваад хагалах нь илүү хурдан байдаг хэмээн тэрээр өөрийн инстаграмм хуудаснаа бичсэн байна.
5
Гарын алга хүртэл дуу авианы хэрэгсэл болдог
Алгаараа төрөл бүрийн гадаргуу дээр цохиход мөн л олон төрлийн дуу авиаг гаргах боломжтой.
6
Онч мэргэн санаа
Түүний ажлын сонирхолтой үйл явц нь өвөрмөц дуу авиаг гаргах явдал юм. Тиймээс тэрээр нэлээд бүтээлч байх хэрэгтэй болдог ажээ. Жишээлбэл: Нисэж буй сахиусан тэнгэрийн далавчны дууг хэрхэн гаргах вэ? гээд төсөөлөөд үз дээ. Энгийн үзэгч бидэнд бол тийм ч гайхалтай санаа орж ирэхгүй байгаа биз. Харин түүний хувьд ердөө унадаг дугуй болон медиатор ашигладаг байна.
7
Байцаа идэх бол ердийн асуудал
Стефан аймшгийн кинонд мөн адил дуу оруулдаг учир энэ төрлийн кинонд зориулсан олон хэрэгслүүд түүний өрөөнд бий. Жишээлбэл: Хэрвээ та зомбитой кино үзэж байвал дэлгэцийн цаана хэн нэгэн байцаа идэж, тахианы мөч нугалж байдаг гэнэ шүү.
8
Дуу оруулагчид ажилдаа хүнсний бүтээгдэхүүн ашиглах нь элбэг. Яс дуугарах чимээг гоймонгоор гаргахад нэн тохиромжтой байдаг гэнэ. Харин гоймонг чанаад кетчуптэй хольчихвол цус асгарч байгаа чимээг гаргаж болдог байна.
9
Морь давхих чимээг ингэж гаргадаг
Дуу оруулагчид байнга туршилт хийдэг бөгөөд бодит байдал дээр байгаа зүйл бичлэг дээр хэрхэн өөрчлөгдөж байгааг шалгах нь тэдний ажлын гол үүрэг ажээ. Тэрээр алхах болоод төмрийг хооронд нь үрж, хангинасан чимээ гаргаснаар морьны давхих чимээг үүсэдэг байна.
10
Байнгын хөдөлгөөнтэй
Хамгийн гол нь Стефан байнга хөдөлгөөнтэй ажил хийдэг учир бүтэн өдөрт оффист сууж ажилласнаас хамаагүй сонирхолтой байдаг гэнэ.
11
Дуу авиа гаргах нь сонирхолтой санагдахаас гадна их хөгжилтэй ажил ажээ. "Дэлгэц дээр романтик хэсэг гарч байхад өөрийнхөө гарыг үнсээд инээхгүй байна гэдэг их хэцүү мэдрэмж шүү" хэмээн тэр хэлсэн юм.