1
Балар эртний технологи
1912 онд авсан энэ зураг дээр хөл бөмбөгийн малгайг туршиж үзэж байна. Малгай хэр үр дүнтэй байсан нь оньсого хэвээр үлджээ.
2
Эрсдэлтэй туршилт
Вашингтон хотод сум нэвтэрдэггүй хантаазыг туршиж байгаа нь. 1923 он
3
Нисэхийн түүхэн дэх ховор агшин
АНУ-ын Агаарын хүчин Хүйтэн дайны үед энэхүү туршилтын "Нисдэг таваг"-ийг цөмийн зэвсэг зөөгч болгон ашиглахаар зохион бүтээсэн ажээ.
4
Дайнаас үлдсэн шарх
Жэкоб Миллер (Jacob Miller) 1863 оны 9-р сарын 19-нд болсон Чикамагуагийн тулаанд орж толгойндоо буудуулсан юм. "Шархадсанаас хойш 17 жилийн дараа миний духнаас үрлэн сум ойчсон бол хэзээ хойно бүр 31 жилийн дараа хоёр ширхэг хар тугалга гарч ирсэн" хэмээн ярьжээ.
5
Хориотой газар
Канадын баруун хойт хэсэг дэх дэд-Арктикийн бүсэд байдаг Диавикийн Алмаазны Уурхай. Тус уурхайгаас жилд дундажаар 6-7 сая карат алмааз олборлодог бөгөөд хэр баргийн хүн ийшээ нэвтэрч орж болдоггүй юм.
6
Мауристай танилц
1930-1940 оны үед ид мандаж явсан бөх Маурис Тиллет (Maurice Tillet) 17 настай байхдаа хөл, гар, нүүр нь томордог өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогджээ. Бидний үзэх дуртай Шрекийг Маурисаас санаа авч бүтээсэн гэдэг.
7
Гойд ухаантай хүү
Наймхан настай Самуел Решевский (Samuel Reshevsky) Францын шатрын их мастеруудтай өрсөлдөж байгаа нь. 1920 он
8
Санаандгүй таарсан нь
1972 онд болсон нэгэн бослогын үеэр хоёр найз үзэл бодлоороо "нэг голын хоёр эрэг" болсноо мэджээ.
9
Аварга загас
Эдвард Ллевеллен (Edward Llewellen) хамгийн том алгана загасыг барьжээ. Загасны жин 192 кг байсан ажээ.
10
Гитлерийн сүүлчийн фото зураг
1945 оны 4-р сарын 30-нд авсан энэхүү зургийг түүний хамгийн сүүлд авахуулсан зураг гэж тооцдог. Гитлер дайн дуусахаас өмнө амиа хорлож нас барсан билээ.
11
"Титаник" хөлөг онгоцны сүүлчийн зураг
Энэхүү кадрыг "Титаник" хөлгийг живээгүй байхад авсан хамгийн сүүлчийн зураг гэж үздэг юм.
12
Ус төрөгчийн бөмбөгийг туршиж байна
1946-1958 оны хооронд АНУ Bikini Atoll хэмээх арал дээр нийт 23 удаа цөмийн туршилт хийжээ.
13
Анхны атомын бөмбөг
"The Gadget" хэмээх атомын бөмбөгийг Trinity цөмийн туршилтанд ашиглажээ. Уг атомын бөмбөг нь Нагасакид унагасан Fat Man атомын бөмбөгтэй ижил загвартай байв.
14
Японы Кобе мужийг бөмбөгдөж байна
1945 оны 3-р сарын 16, 17-ны өдрүүдэд АНУ Японы Кобе мужийг бөмбөгдөж нийт 333 мянган хүнийг устгаж, 473 мянган хүнийг шархдуулсан байдаг.
15
Нагасаки муж
1945 оны 8-р сарын 9-ний өдөр Японы Нагасаки мужид бөмбөг хаяж нийт 80 мянган хүнийг үгүй хийсэн юм. Тэдний тал нь газар дээрээ нас барсан бол тал нь зовж тарчилж байж амьсгал хураасан байдаг. Энэхүү зурагнаас бөмбөгдөлтийн өмнөх болон дараах байдлыг харьцуулан харах боломжтой.
16
Хирошимагийн бөмбөгдөлт
1945 оны 8-р сарын 6-ны өдөр Хирошима мужид Америкийн B-29 бөмбөгдөгч онгоц “Little Boy” хэмээх бөмбөгийг хаяж 80 мянган хүний амь насыг авч одсон байдаг. Та бүхэн Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд гарсан 6 хүний нэгийг харж байна.
17
Архи асгаж байгаа нь
Асар их хэмжээний хууль бус архийг гэртээ нуун бусдад өндөр үнээр зарж байсан шагчинг цагдаа илрүүлж, түүний архийг асгаж байгаа байдал
18
Солирт цохиулсан нь
Алабама мужийн нэгэн эмэгтэйн гэрийн дээврээр солир нисч орж ирэн радионд нь ойж түүний бөөрөн тус газар болон гарыг гэмтээжээ. Солирын жин 3,8 кг байлаа.
19
7620 метрт жингүйдэж байна
Ахмад Друи П.Паркс (Druey P. Parks) 7620 метрийн өндөрт муурны жингүйдэлд үзүүлж буй хариу үйлдлийг анхааралтай гэгч нь судалж байгаа нь
20
Боолчлолыг халав
19-р зууны эхээр Британичууд боолчлолыг халсан билээ. Британий худалдаачид нийт 3,4 сая боолыг Африкаас Хойт Америк руу аваачсан гэдэг.
21
Бэлтгэл сургуулилт
Германы морьтон цэргүүд ингэж бэлтгэлээ хийдэг байжээ. Тайван цагт ингэж бэлтгэл сургуулилт байнга хийснээр дайны цагт морьд сумны дуу чимээнээс айдаггүй болдог байна. Берлин 1935 он.
22
Цаазаар авч байна
1936 оны 8-р сарын 14-ний өдөр АНУ хамгийн сүүлийн удаа бүх нийтийн өмнө цаазын ялыг гүйцэтгэжээ. Рейни Бити (Rainey Bethea) 70 настай эмэгтэйг хүчиндэж, хороосныхоо төлөө шийтгэлээ хүлээсэн юм.
23
Гандигийн Гитлерт бичсэн захидал
Тэрээр дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн захидал бичиж байжээ.
24
Усан доторх бэлтгэл
Бүх цаг үеийн хамгийн аугаа тамирчин Мухаммед Али (Muhammad Ali) 1961 онд Миами дахь буудалдаа бэлтгэлээ хийж байгаа нь
25
Сансарт ниссэн азтай нохой
Дэлхийн тойрог замд очсон хамгийн анхны амьтан бол Лайка нэртэй нохой байдаг шүү дээ. Сансрын нисгэгч болохоосоо өмнө Москвагийн жирийн нэгэн золбин нохой байсан Лайкаг хэн ч сансраас амьд эргэн ирнэ гэж итгэхгүй байсан ч тэрээр гайхалтай амжилтыг үзүүлж чадсан юм. Лайкагийн дурсгалыг хүндэтгэж Москва хотод түүний хөшөөг босгожээ.
26
Сансарт ниссэн сармагчин
1961 оны 1-р сарын 31-нд сансарт ниссэн Ham the Astrochimp нэртэй сармагчин эх дэлхийдээ хамраа гэмтээснээс бусдаар эрүүл саруул эргэн иржээ.
27
Ажлын байран дээрээ ухаан алдав
Английн Хатан хаан Элизабетийн 1970 оны төрсөн өдрөөр торгон цэргүүдийнх нь нэг халуун агаар, нарны хурц тусгалыг тэсэлгүй ухаан алдан унажээ.
28
Занданшуулсан зүрх
Цус сорогч хэмээгдэж байсан Огест Делагранже (August Delagrange) нийт 40 хүнийг хөнөөсөн бөгөөд түүнийг бүрэн гүйцэд устгахын тулд зүрхийг нь нүхэлсэн ажээ.
29
Герман цэргийн сайхан сэтгэл
Энэхүү зурган дээр Герман цэрэг өөрийнхөө хоол хүнснээс орос эмэгтэйтэй хуваалцаж байна. 1941 он
30
Эцэг эхгүй Люси
Дэлхийн Хоёрдугаар Дайны үеэр олон зуун хүүхэд эцэг эхгүй болон өнчирч, өлсгөлөнд нэрвэгдэн зовж зүдэрч байсан бөгөөд Орос цэргүүд эдгээр хүүхдүүдийг өргөж авдаг байжээ. Ленинградын бүслэлтэнд аав, ээжийгээ алдсан 2 настай Люси охиныг Оросын Балтийн Тэнгисийн флотын цэргүүд үрчлэн авч байгаа зураг.
31
Гайхуулсан нь
1970-аад онд дэлхийн хэмжээний тамирчин Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger) настай эмэгтэйчүүдэд өөрийнхөө булчинлаг сайхан биеийг гайхуулж байгаа нь.
32
Виндзорын шилтгээнд 9 хаан уулзав
VII Хаан Эдуард-ийн оршуулгийн үеэр Норвеги, Болгар, Португал, Герман, Эртний Грек болон Бельгийн хаад уулзалджээ.
33
Сансраас авсан анхны зураг
1946 оны 10-р сарын 24-ний өдөр анх удаа Америкийн V-2 пуужин сансраас манай дэлхийн зургийг авчээ.
34
Геббельс гэрлэв
Геббельс Йозеф (Goebbels Joseph) эхнэр Магда Геббельстэйгээ гэрлэж байна. Дайн дуусах үед Магда өөрийн 6 хүүхдээ унтаж байхад нь хор өгч алсан бөгөөд үүний дараа нөхрийнхөө хамт амиа хорлосон юм.
35
Тутанхамон Хааны шарилыг илрүүлжээ
Хамгийн алдартай Египет судлаач Ховард Kартер (Howard Carter) 1922 онд Тутанхамон Хааныг олсон юм.
36
Зөвлөлтийн цэрэг цагаан баавгайг хооллож байна
1950 онд Зөвлөлтийн цэрэг өлсч, даарч байгаа цагаан баавгайнуудыг молокогоор дайлж байна.
37
Эрх чөлөөний хөшөө 1878 онд
Эрх чөлөөний хөшөөг Нью-Йорк руу илгээхээс өмнө нийт 8 жилийг бүтээн босгох ажилд нь зарцуулсан байдаг юм. Эхлээд тус хөшөөний толгойг нь бүтээсэн бөгөөд энэ зурган дээрээс Францад болсон Дэлхийн үзэсгэлэн яармагт тус хөшөөний толгой олон нийтийн өмнө анх удаа дэлгэн тавигдсаныг харж болно.
38
Сталин
Зөвлөлтийн удирдагч Сталины дэггүйтэж буй төрхийг түүний бие хамгаалагч Власик дурандаа буулгаж амжжээ.
39
Эйнштейний ажлын ширээ
Манай гарагийн суут онолын физикч, 20-р зууны гарамгай эрдэмтэн Эйнштейнийг нас барсанаас хэдхэн цагийн дараа түүний бичгийн ширээний зургийг авсан нь энэ ажээ.
40
Чарли Чаплин 27 настайдаа
Лондонгийн ядуусын хороололд өссөн, галзуугийн эмнэлэгт хэвтдэг ээжтэй гээд л алдарт жүжигчин Чарли Чаплины (Charlie Chaplin) амьдралын зам мөр дардан байгаагүй юм. Театрын тоглолт, баярын үзүүлбэрт оролцож олноо танигдах болсон тэрбээр Америк руу явж кино урлагийн салбарт эргэлт буцалтгүй орсон байдаг. Чаплин 88 насандаа таалал төгссөн билээ.
41
Стивен Хокингийн хурим 1965 он
Британий онолын физикч, дэлхийн хамгийн алдартай эрдэмтдийн нэг Стивен Хокинг (Stephen Hawking) өөрийн эхнэр Жейн Вайлдтайгаа (Jane Wilde) гэрлэж байна.