Өнгөрсөн үеийн түүхийг батлах онц сонирхолтой гэрэл зургууд

Цаг хугацаа улиран одох тусам он цагийн тооллоор үйл явдлууд түүх болон гэрэл зурагт мөнхөрнө. Орчин үеийн залуус бид өнгөрсөн түүхээ эргэн санаж өтгөс буурлаа хүндлэн дээдлэх нь хамгаас чухал асуудал билээ. Тиймдээ ч бид түүхэн баримтыг агуулсан мэдээ мэдээлэл баримтыг та бүхэндээ хүргэхээр дараах мэдээллийг бэлтгэлээ. Ингээд дэлхийн түүхийг харуулсан гэрэл зургуудаас түүвэрлэн хүргэж байна.

Өнгөрсөн үеийн түүхийг батлах онц сонирхолтой гэрэл зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Балар эртний технологи

1912 онд авсан энэ зураг дээр хөл бөмбөгийн малгайг туршиж үзэж байна. Малгай хэр үр дүнтэй байсан нь оньсого хэвээр үлджээ. 

Балар эртний технологи

2 Эрсдэлтэй туршилт

Вашингтон хотод сум нэвтэрдэггүй хантаазыг туршиж байгаа нь. 1923 он

Эрсдэлтэй туршилт

3 Нисэхийн түүхэн дэх ховор агшин

АНУ-ын Агаарын хүчин Хүйтэн дайны үед энэхүү туршилтын "Нисдэг таваг"-ийг цөмийн зэвсэг зөөгч болгон ашиглахаар зохион бүтээсэн ажээ. 

Нисэхийн түүхэн дэх ховор агшин

4 Дайнаас үлдсэн шарх

Жэкоб Миллер (Jacob Miller) 1863 оны 9-р сарын 19-нд болсон Чикамагуагийн тулаанд орж толгойндоо буудуулсан юм. "Шархадсанаас хойш 17 жилийн дараа миний духнаас үрлэн сум ойчсон бол хэзээ хойно бүр 31 жилийн дараа хоёр ширхэг хар тугалга гарч ирсэн" хэмээн ярьжээ. 

Дайнаас үлдсэн шарх

5 Хориотой газар

Канадын баруун хойт хэсэг дэх дэд-Арктикийн бүсэд байдаг Диавикийн Алмаазны Уурхай. Тус уурхайгаас жилд дундажаар 6-7 сая карат алмааз олборлодог бөгөөд хэр баргийн хүн ийшээ нэвтэрч орж болдоггүй юм. 

Хориотой газар

6 Мауристай танилц

1930-1940 оны үед ид мандаж явсан бөх Маурис Тиллет (Maurice Tillet) 17 настай байхдаа хөл, гар, нүүр нь томордог өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогджээ. Бидний үзэх дуртай Шрекийг Маурисаас санаа авч бүтээсэн гэдэг. 

Мауристай танилц

7 Гойд ухаантай хүү

Наймхан настай Самуел Решевский (Samuel Reshevsky) Францын шатрын их мастеруудтай өрсөлдөж байгаа нь. 1920 он

Гойд ухаантай хүү

8 Санаандгүй таарсан нь

1972 онд болсон нэгэн бослогын үеэр хоёр найз үзэл бодлоороо "нэг голын хоёр эрэг" болсноо мэджээ. 

Санаандгүй таарсан нь

9 Аварга загас

Эдвард Ллевеллен (Edward Llewellen) хамгийн том алгана загасыг барьжээ. Загасны жин 192 кг байсан ажээ. 

Аварга загас

10 Гитлерийн сүүлчийн фото зураг

1945 оны 4-р сарын 30-нд авсан энэхүү зургийг түүний хамгийн сүүлд авахуулсан зураг гэж тооцдог. Гитлер дайн дуусахаас өмнө амиа хорлож нас барсан билээ.  

Гитлерийн сүүлчийн фото зураг

11 "Титаник" хөлөг онгоцны сүүлчийн зураг

Энэхүү кадрыг "Титаник" хөлгийг живээгүй байхад авсан хамгийн сүүлчийн зураг гэж үздэг юм. 

"Титаник" хөлөг онгоцны сүүлчийн зураг

12 Ус төрөгчийн бөмбөгийг туршиж байна

1946-1958 оны хооронд АНУ Bikini Atoll хэмээх арал дээр нийт 23 удаа цөмийн туршилт хийжээ. 

Ус төрөгчийн бөмбөгийг туршиж байна

13 Анхны атомын бөмбөг

"The Gadget" хэмээх атомын бөмбөгийг Trinity цөмийн туршилтанд ашиглажээ. Уг атомын бөмбөг нь Нагасакид унагасан Fat Man атомын бөмбөгтэй ижил загвартай байв. 

Анхны атомын бөмбөг

14 Японы Кобе мужийг бөмбөгдөж байна

1945 оны 3-р сарын 16, 17-ны өдрүүдэд АНУ Японы Кобе мужийг бөмбөгдөж нийт 333 мянган хүнийг устгаж, 473 мянган хүнийг шархдуулсан байдаг. 

Японы Кобе мужийг бөмбөгдөж байна

15 Нагасаки муж

1945 оны 8-р сарын 9-ний өдөр Японы Нагасаки мужид бөмбөг хаяж нийт 80 мянган хүнийг үгүй хийсэн юм. Тэдний тал нь газар дээрээ нас барсан бол тал нь зовж тарчилж байж амьсгал хураасан байдаг. Энэхүү зурагнаас бөмбөгдөлтийн өмнөх болон дараах байдлыг харьцуулан харах боломжтой. 

Нагасаки муж

16 Хирошимагийн бөмбөгдөлт

1945 оны 8-р сарын 6-ны өдөр Хирошима мужид Америкийн B-29 бөмбөгдөгч онгоц “Little Boy” хэмээх бөмбөгийг хаяж 80 мянган хүний амь насыг авч одсон байдаг. Та бүхэн Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд гарсан 6 хүний нэгийг харж байна. 

Хирошимагийн бөмбөгдөлт

17 Архи асгаж байгаа нь

Асар их хэмжээний хууль бус архийг гэртээ нуун бусдад өндөр үнээр зарж байсан шагчинг цагдаа илрүүлж, түүний архийг асгаж байгаа байдал

Архи асгаж байгаа нь

18 Солирт цохиулсан нь

Алабама мужийн нэгэн эмэгтэйн гэрийн дээврээр солир нисч орж ирэн радионд нь ойж түүний бөөрөн тус газар болон гарыг гэмтээжээ. Солирын жин 3,8 кг байлаа. 

Солирт цохиулсан нь

19 7620 метрт жингүйдэж байна

Ахмад Друи П.Паркс (Druey P. Parks) 7620 метрийн өндөрт муурны жингүйдэлд үзүүлж буй хариу үйлдлийг анхааралтай гэгч нь судалж байгаа нь

7620 метрт жингүйдэж байна

20 Боолчлолыг халав

19-р зууны эхээр Британичууд боолчлолыг халсан билээ. Британий худалдаачид нийт 3,4 сая боолыг Африкаас Хойт Америк руу аваачсан гэдэг. 

Боолчлолыг халав

21 Бэлтгэл сургуулилт

Германы морьтон цэргүүд ингэж бэлтгэлээ хийдэг байжээ. Тайван цагт ингэж бэлтгэл сургуулилт байнга хийснээр дайны цагт морьд сумны дуу чимээнээс айдаггүй болдог байна. Берлин 1935 он. 

Бэлтгэл сургуулилт

22 Цаазаар авч байна

1936 оны 8-р сарын 14-ний өдөр АНУ хамгийн сүүлийн удаа бүх нийтийн өмнө цаазын ялыг гүйцэтгэжээ. Рейни Бити (Rainey Bethea) 70 настай эмэгтэйг хүчиндэж, хороосныхоо төлөө шийтгэлээ хүлээсэн юм. 

Цаазаар авч байна

23 Гандигийн Гитлерт бичсэн захидал

Тэрээр дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн захидал бичиж байжээ.

Гандигийн Гитлерт бичсэн захидал

24 Усан доторх бэлтгэл

Бүх цаг үеийн хамгийн аугаа тамирчин Мухаммед Али (Muhammad Ali) 1961 онд Миами дахь буудалдаа бэлтгэлээ хийж байгаа нь 

Усан доторх бэлтгэл

25 Сансарт ниссэн азтай нохой

Дэлхийн тойрог замд очсон хамгийн анхны амьтан бол Лайка нэртэй нохой байдаг шүү дээ. Сансрын нисгэгч болохоосоо өмнө Москвагийн жирийн нэгэн золбин нохой байсан Лайкаг хэн ч сансраас амьд эргэн ирнэ гэж итгэхгүй байсан ч тэрээр гайхалтай амжилтыг үзүүлж чадсан юм. Лайкагийн дурсгалыг хүндэтгэж Москва хотод түүний хөшөөг босгожээ. 

Сансарт ниссэн азтай нохой

26 Сансарт ниссэн сармагчин

1961 оны 1-р сарын 31-нд сансарт ниссэн Ham the Astrochimp нэртэй сармагчин эх дэлхийдээ  хамраа гэмтээснээс бусдаар эрүүл саруул эргэн иржээ. 

Сансарт ниссэн сармагчин

27 Ажлын байран дээрээ ухаан алдав

Английн Хатан хаан Элизабетийн 1970 оны төрсөн өдрөөр торгон цэргүүдийнх нь нэг халуун агаар, нарны хурц тусгалыг тэсэлгүй ухаан алдан унажээ. 

Ажлын байран дээрээ ухаан алдав

28 Занданшуулсан зүрх

Цус сорогч хэмээгдэж байсан Огест Делагранже (August Delagrange) нийт 40 хүнийг хөнөөсөн бөгөөд түүнийг бүрэн гүйцэд устгахын тулд зүрхийг нь нүхэлсэн ажээ. 

Занданшуулсан зүрх

29 Герман цэргийн сайхан сэтгэл

Энэхүү зурган дээр Герман цэрэг өөрийнхөө хоол хүнснээс орос эмэгтэйтэй хуваалцаж байна. 1941 он

Герман цэргийн сайхан сэтгэл

30 Эцэг эхгүй Люси

Дэлхийн Хоёрдугаар Дайны үеэр олон зуун хүүхэд эцэг эхгүй болон өнчирч, өлсгөлөнд нэрвэгдэн зовж зүдэрч байсан бөгөөд Орос цэргүүд эдгээр хүүхдүүдийг өргөж авдаг байжээ. Ленинградын бүслэлтэнд аав, ээжийгээ алдсан 2 настай Люси охиныг Оросын Балтийн Тэнгисийн флотын цэргүүд үрчлэн авч байгаа зураг.

Эцэг эхгүй Люси

31 Гайхуулсан нь

1970-аад онд дэлхийн хэмжээний тамирчин Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger) настай эмэгтэйчүүдэд өөрийнхөө булчинлаг сайхан биеийг гайхуулж байгаа нь.

Гайхуулсан нь

32 Виндзорын шилтгээнд 9 хаан уулзав

VII Хаан Эдуард-ийн оршуулгийн үеэр Норвеги, Болгар, Португал, Герман, Эртний Грек болон Бельгийн хаад уулзалджээ. 

Виндзорын шилтгээнд 9 хаан уулзав

33 Сансраас авсан анхны зураг

1946 оны 10-р сарын 24-ний өдөр анх удаа Америкийн V-2 пуужин сансраас манай дэлхийн зургийг авчээ. 

Сансраас авсан анхны зураг

34 Геббельс гэрлэв

Геббельс Йозеф (Goebbels Joseph) эхнэр Магда Геббельстэйгээ гэрлэж байна. Дайн дуусах үед Магда өөрийн 6 хүүхдээ унтаж байхад нь хор өгч алсан бөгөөд үүний дараа нөхрийнхөө хамт амиа хорлосон юм. 

Геббельс гэрлэв

35 Тутанхамон Хааны шарилыг илрүүлжээ

Хамгийн алдартай Египет судлаач Ховард Kартер (Howard Carter) 1922 онд Тутанхамон Хааныг олсон юм. 

Тутанхамон Хааны шарилыг илрүүлжээ

36 Зөвлөлтийн цэрэг цагаан баавгайг хооллож байна

1950 онд Зөвлөлтийн цэрэг өлсч, даарч байгаа цагаан баавгайнуудыг молокогоор дайлж байна. 

Зөвлөлтийн цэрэг цагаан баавгайг хооллож байна

37 Эрх чөлөөний хөшөө 1878 онд

Эрх чөлөөний хөшөөг Нью-Йорк руу илгээхээс өмнө нийт 8 жилийг бүтээн босгох ажилд нь зарцуулсан байдаг юм. Эхлээд тус хөшөөний толгойг нь бүтээсэн бөгөөд энэ зурган дээрээс Францад болсон Дэлхийн үзэсгэлэн яармагт тус хөшөөний толгой олон нийтийн өмнө анх удаа дэлгэн тавигдсаныг харж болно. 

Эрх чөлөөний хөшөө 1878 онд

38 Сталин

Зөвлөлтийн удирдагч Сталины дэггүйтэж буй төрхийг түүний бие хамгаалагч Власик дурандаа буулгаж амжжээ. 

Сталин

39 Эйнштейний ажлын ширээ

Манай гарагийн суут онолын физикч, 20-р зууны гарамгай эрдэмтэн Эйнштейнийг нас барсанаас хэдхэн цагийн дараа түүний бичгийн ширээний зургийг авсан нь энэ ажээ. 

Эйнштейний ажлын ширээ

40 Чарли Чаплин 27 настайдаа

Лондонгийн ядуусын хороололд өссөн, галзуугийн эмнэлэгт хэвтдэг ээжтэй гээд л алдарт жүжигчин Чарли Чаплины (Charlie Chaplin) амьдралын зам мөр дардан байгаагүй юм. Театрын тоглолт, баярын үзүүлбэрт оролцож олноо танигдах болсон тэрбээр Америк руу явж кино урлагийн салбарт эргэлт буцалтгүй орсон байдаг. Чаплин 88 насандаа таалал төгссөн билээ. 

Чарли Чаплин 27 настайдаа

41 Стивен Хокингийн хурим 1965 он

Британий онолын физикч, дэлхийн хамгийн алдартай эрдэмтдийн нэг Стивен Хокинг (Stephen Hawking) өөрийн эхнэр Жейн Вайлдтайгаа (Jane Wilde) гэрлэж байна. 

Стивен Хокингийн хурим 1965 он

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()