Гэр цэвэрлэх нүсэр ажлыг инээд хүрэм амархан болгох 15 заль

Амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг газар бол мэдээж хэрэг бидний тав, тухтай гэр орон маань билээ. Эмэгтэйчүүд бид гэр орноо цэвэр, цэмцгэр байлгахын тулд байнга л санаа тавьж, өдөр тутамдаа арчиж цэвэрлэж байдаг. Тиймээс та бүхэндээ энэ удаагийн нийтлэлээрээ гэрийн ажлыг инээд хүргэм хялбар болгох энгийн 15 ухаалаг аргыг хүргэж байна.

Гэр цэвэрлэх нүсэр ажлыг инээд хүрэм амархан болгох 15 заль

1 Системтэй цэвэрлэ

Түргэн цэвэрлэгээний мэргэжилтэн Деббие Сардонегийн хэлж буйгаар цэвэрлэгээнд зарцуулах цагаа багасгахын тулд системтэй ажиллах ёстой гэнэ. Энэ нь өдөр бүр гэрээ цэвэрлэхдээ тогтсон нэг газраас эхэлж тогтсон нэг газраа дуусгах ёстой гэсэн үг юм. Ингэвэл нааш цаашаа явж цаг алдахгүй юм байна. 

Системтэй цэвэрлэ

2 Дээрээс доошоо, зүүнээс баруун тийшээ

Эхлээд ширээгээ арчсанаа дараа нь хөшигнийхөө тоосоо арчиж болохгүй ээ. Хөшигний тоос таны дөнгөж сая арчиж цэвэрлэсэн ширээг ахиад л нил тоос болгож орхих болно. Д.Сардонегийн зөвлөгөө ёсоор бол эхлээд таазныхаа сэнсний тоосыг аваад дараа нь арай намссаар эцэст нь шалаа цэвэрлэх нь зөв дараалал ажээ. Үүний нэгэн адилаар зүүнээс баруун тийш чиглэлээр гэрээ цэвэрлэх нь эндэхийг ч нэг цэвэрлээд тэндэхийг ч нэг цэвэрлэснээс хамаагүй чанартай цэвэрлэгээ болгодог байна.

Дээрээс доошоо, зүүнээс баруун тийшээ

3 Цонхны резинтэй хусуурыг ашигла

Шил, толь арчигч болон даавуун алчуурыг ашиглаад байхад таны угаасан цонх нэг л өнгө орж өгөхгүй байгаа бол цонхны резинтэй хусуурыг худалдан авч ашиглахыг танд зөвлөе. Бага зэргийн усанд хэдэн дусал аяга угаагч дусаагаад даавуун алчуураа хийж сайтар норгоод цонхоо арчаарай. Ингэснийхээ дараагаар цонхны резинтэй хусуураар нямбайлан арчина. Хэрэв танд ийм хусуур байхгүй бол шил, толь арчигчийг микро мяндаслаг даавуутай цуг ашигласан ч болох юм. Цонхыг дугуйрах хөдөлгөөнөөр угааснаар халтартдаг бол сонингийн цаас юмуу нойлын цаасаар арчсанаар цонхон дээрх бохирдол бүрэн гүйцэд арилдаггүй байна. 

Цонхны резинтэй хусуурыг ашигла

4 Материал, хэрэгслүүдийг бэлэн байлга

Холбогдох материал болон хэрэгслийг гарын дор байлгана гэдэг бол ийш тийшээ гүйж цагаа гарздахгүй гэсэн үг билээ. Д.Сардонегийн зөвлөснөөр хормогч өмсөөд халаасанд нь цэвэрлэгээний шингэнүүдээ хийчихээд ажиллах нь цаг хэмнэх ухаалга арга ажээ. Эсвэл угаалгын шингэн, холбогдох хэрэгслүүдээ түрдэг тэргэнд хийгээд авч явсан ч болох гэнэ. Тэрбээр хамгийн гол зүйл бол эмх цэгц, зөв дараалал болон гарын доорх байдал хэмээн хэлж байсан юм. 

Материал, хэрэгслүүдийг бэлэн байлга

5 Санаачлагатай бай

Гэрээ цэвэрхэн байлгах өөр нэгэн ухаалаг арга бол ямар нэгэн асуудал үүсэхээс өмнө тухайн асуудлаас урьдчилан сэргийлэх явдал байдаг. Жишээлбэл та шүршүүр цэвэрлэгчийг худалдан авч байнга хэрэглэснээр усанд ордог онгоцондоо хир буртаг үүсэхээс урьдчилан сэргийлж чадах юм. Өөрөөр хэлэх юм бол шүршүүрт орсоныхоо дараагаар шүршүүр цэвэрлэгчээсээ багаханыг цацаад орхино гэсэн үг. Юуг ч арчиж зүлгэх шаардлагагүй учраас таны ажлыг хөнгөвчлөх болно. 

Санаачлагатай бай

6 Шүршилгүйгээр тоосоо арч

Өдөн тоосны алчуур нь гэрийн хөшиг, уран зураг болон өрөөний далд булангуудыг сайтар цэвэрлэдэг. Өдөн тоосны алчуурыг бага зэргийн тоостой хэсгийг арчихдаа ашиглаж болох ба зузаан тоосыг цэвэрлэхдээ даавуун алчуур юмуу тоос сорогч ашиглахыг Сардоне зөвлөж байлаа. 

Шүршилгүйгээр тоосоо арч

7 Гал тогооны тосыг арилга

Плитканы дээд тал болон түүний эргэн тойронд их хэмжээний тос үсэрсэн байдаг. Та мандарины тостой цэвэрлэгч юмуу жирийн тос арилгагчтай аяга угаагчийг ашиглан тосноос салж чадна. Ингэхийн тулд та халуун усанд нэг цайны халбага аяга угаагч шингэнийг хийгээд угаагч порлон, даавуун алчуурны аль нэгээр нь арчаарай. Хэрэв бохирдол илүү гүн, зузаан  байгаа бол хүнсний содаар тухайн хэсгээ сайтар үрж өгөхөө мартуузай. 

Гал тогооны тосыг арилга

8 Нимбэг бол "цэвэрлэгч"

Гадаа талбай, довжоо, гарашны шалан дээрх зэвийг арилгахдаа нимбэгийг ашиглаарай. Уг жимсэнд агуулагддаг хүчил нь зэвийг ор мөргүй арилгах ид шидтэй юм. Цэвэрлэхдээ таллаж хуваасан нимбэгнийхээ шүүсийг зэвтэй хэсэг дээрээ шахаж 10 минут дэвтээхэд л хангалттай. Харин үүсээд удсан зэвийг арилгахдаа нимбэгний шүүсээ тухайн хэсэг дээрээ шахаж өгсний дараагаар ширүүн үстэй сойзоор хүчтэй үрж өгвөл үр дүнтэй байна. 

Нимбэг бол "цэвэрлэгч"

9 Угаалгын өрөөний хөгцтэй тэмц

Агааржуулалт сайн явагддаггүй угаалгын өрөөний ханан дээр ус үлддэгээс болоод хөгц үүсдэг. Шүршдэг саванд устөрөгчийн хэт ислийг хийж хөгц үүссэн газарт цацах нь хялбархан бөгөөд үр дүнтэй арга байдаг хэмээн Деллутри бидэнд зөвлөсөн билээ. 

Угаалгын өрөөний хөгцтэй тэмц

10 Эрдсийн тунадастай тэмц

Хатуулагтай уснаас гарч буй эрдсийн тунадас таны угаалтуурыг шарлуулсан бол ширүүн үстэй сойзоор үрж байхын оронд цагаан цууг ашиглаад нэг үзээрэй. Даавуунд хэдэн дуслыг шингээгээд арччихсан байхад шинэ мэт гялалзаад л ирнэ. 

Эрдсийн тунадастай тэмц

11 Зэвэрдэггүй ганг хэвээр нь хадгал

Толбо, ором, усны хээ нь зэвэрдэггүй гангаар хийгдсэн угаалтуур болон гадаргын дайсан байдаг билээ. Энэ тохиолдолд эрдэстэй тосноос хэдэн дуслыг авч даавуун алчууранд шингээгээд 7 хоногтоо нэг удаа арчих хэрэгтэй ажээ. 

Зэвэрдэггүй ганг хэвээр нь хадгал

12 Шидэт арилгагчтай найзла

Шидэт арилгагч нь бусад ямар ч бүтээгдэхүүний арилгаж чадахгүй бүх төрлийн толбо, бохирдолыг арилгаж хормын дотор цоо шинэ мэт болгоно. Тус бүтээгдэхүүнээр хана болон бүх төрлийн шалыг цэвэрлэхэд төгс тохирдог ажээ. 

Шидэт арилгагчтай найзла

13 Бичил долгион зуухаа цэвэрлээрэй

Бичил долгион зуухыг цэвэрлэлгүй хэд хоночихоор дараа нь цэвэрлэх гэж зүдэрдэг шүү дээ. Тэгвэл өөрт төвөггүй байдлаар цэвэрлэхийн тулд сэнжтэй аяганд ус хийн бичил долгион зуухандаа хийгээд буцлам халуун болгоно. Ингэснээр бичил долгион зуухны хананд наалдсан хоолны үлдэгдэл, бохирдол зэрэг зөөлрөх ба дараа нь чийгтэй даавуун алчуураар зөөлөн арчаад л цэвэрхэн болгож  болно. 

Бичил долгион зуухаа цэвэрлээрэй

14 Өрөөгөө бүхэлд нь соруул

Өрөөнийхөө хивс, шалыг цэвэрхэн байлгах шалгарсан арга бол өрөөнийхөө нэг талаас эхлээд хивс, шалыг нэг ч алхам үлдээлгүйгээр соруулах байдаг ажээ. Дараа нь өрөөнийхөө урд талаас эхлэн өрөөгөө ахин нэг удаа соруулж цэвэрлэх ба үр дүнд нь та гайхалтай цэвэрхэн шалтай болох болно. 

Өрөөгөө бүхэлд нь соруул

15 Үргэлж түргэн цэвэрлэгээ хийж заншаарай

Хэрэв та цэвэрлэгээнд зарцуулдаг цагаа жинхнээсээ багасгахыг хүсч байгаа бол тогтмол гэрээ цэвэрлэж байх ёстой ажээ. Нэг удаа гэрээ сайтар цэвэрлэчихсэн байхад бусад үед нь хөнгөхөн цэвэрлээд яваад байх боломжтой юм шүү. 

Үргэлж түргэн цэвэрлэгээ хийж заншаарай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()