Дэлхийн хамгийн өвөрмөц оффисууд

2015-10-23, 23:21
12,417

Оффис гэхээр л давчуу өрөө, эх зах нь мэдэгдэхгүй бичиг цаас төсөөлөгдөж байна уу? Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрийн шинэлэг, шилдэг, гайхалтай шийдэл бүхий оффисуудыг уншигч танд сонирхуулж байна. Тэнд ажиллагсад болон зохион бүтээгчдэд нь өөрийн эрхгүй атаархах сэтгэл төрснийг нуух юун...

Дэлхийн хамгийн өвөрмөц оффисууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. “Selgas Cano”
Испанийн архитектур дизайны шилдэг брэнд болох “Selgas Cano”-ийн зохион бүтээсэн энэхүү оффис нь Мадрид хотод байдаг ба нарны гэрэл нэвтрүүлдэг шилэн хана таазны шийдэлтэйгээс гадна, гадаад орчны гайхалтай үзэмжийг нэвт харагдуулдаг ажээ.



Jose Selgas болон Lucia Cano нар компанийн ажилчиддаа зориулж органик болон хувцанцар шилэн материалаар ийм гайхалтай оффис барьсан байна.



2. Jump Studio
Лондон хотын “Red Bull” (энергийн ундаа үйлдвэрлэгч) корпорацийн оффис нь ажилчид болон үйлчлүүлэгчдэд энерги өгөхүйц шийдэлтэй ажээ.







3. “Pallota Teamworks”
Нийт 3 давхар энэхүү оффис нь Лос Анжелос хотноо байрлах бөгөөд аргагүй л өвөрмөц сэтгэлгээний илрэл болсон бүтээл юм. Энэхүү өвөрмөц ажлын байр нь 2 сая доллараар баригдсан бөгөөд 1 метр.кв нь 40 доллар буюу бусад оффисуудаас 2 дахин хямд ажээ.







4. “David Ayas-Adekanl” компанийн оффис
Майхан шиг бүтэцтэй энэхүү барилга нь 2 хүний багтаамжтай бөгөөд нэг газраас нөгөө лүү нүүхэд тохиромжтой авсаархан, хөнгөхөн, цэвэрхэн ажээ. Үнэ өртөгийн хувьд нэг их хямд биш ч гэлээ, чанартай материалуудаар орчин үеийн технологийн ашиглан хийсэн учир худалдан авагчдад харамсах зүйл байхгүй гэжээ.







5. Цюрих хот дахь Google-ийн оффис
Өргөн уудам зайтайгаас гадна гоёмсог засалт тохижилттой энэхүү оффист өдрийн хоолоо идэнгээ хурал хийж ч болох ажээ.





6. Нью-Йорк хот дахь Google-ийн оффис
Нью-Йорк дахь энэхүү оффисыг олон хүн харж байсан байх. Орчин үеийн засал чимэглэл нь тэдний сүр хүчийг илтгэх мэт бөгөөд нөгөө талаараа 3000 гаруй ажилтнуудын ажил хийх бүх л нөхцлийг бүрдүүлсэн байдаг байна.







7. Aвтомат тоглоомын оффис
Нью-Йорк хотын видео тоглоом сонирхогч эр Brendan Bailey өөртөө зориулан автомат тоглоомын оффис байгуулсан нь ажлын газар биш бараг л музей мэт ажээ. 









8. Inventionland
АНУ-н Пенсильвани мужид байрлах энэхүү оффис нь “Inventionland” компанийн эзэмшил бөгөөд дэлхийн хамгийн хачирхалтай дизайнтай оффис гэгддэг байна.


 
Уралдааны машины зам мэт хэлбэртэй нэг хэсэг, аварга том усан онгоцыг санагдуулам өөр нэгэн хэсгээс гадна 3 хиймэл хүрхээ болон хаа сайгүй модод “ургаж”, эрвээхий, шувууд жиргэн нисэлдэх нь үнэхээрийн сонирхолтой байдаг ажээ. Энэхүү компани нь  бусад газруудад барилга засал чимэглэлийн шийдэл гаргаж өгдөг Америкийн хамгийн том барилга дизайны компани юм.



9. Open systems
“Open Systems” компанийн энэхүү оффисын загварыг Швецарийн “Meury Architektur” компани гаргасан байна. Хоцрогдосон оффисын шийдлээс татгалзаж, өрөөнүүдийхээ ханыг бүхэлд нь шил болгосон нь цаад санаагаараа нягт нямбай, үнэнч шударга ажиллах нөхцлийг бүрдүүлсэн мэт ажээ.








 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()