Нуруу тань өвдвөл, эм тариа болохын оронд энэ аргаар эмчлээд үз!

2018-02-03, 15:59
50,290

Нийт хүмүүсийн 80% нь ямар нэг байдлаар нурууны өвчинг мэдэрсэн байдаг. Яагаад ийм түгээмэл байдаг шалтгаан нь таны өдөр болгон хийдэг зүйлээс болдог ч байж мэдэх юм. Эдгээр зөвлөгөөг мэдэж байхад та нурууны өвдөлтөөсөө салахаас гадна нуруу өвддөг шалтгаанаа олж мэдэх, цаашлаад урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Ингээд хамтдаа нурууны өвдөлтийг намдаах шалгарсан аргуудтай танилцъя. 

Нуруу тань өвдвөл, эм тариа болохын оронд энэ аргаар эмчлээд үз!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сунгалтын дасгал хийх

Тогтмол сунгалтын дасгал хийх нь хамгийн түгээмэл арга юм. Мөн дасгал хийх үед таны тархинд аз жаргал нэмэгдүүлэх гормон ялгардаг байна. Тогтмол хийснээр бие чангарч, бие хөших гэдэг зүйлээс бүр мөсөн салах аж.

Сунгалтын дасгал хийх

2 Хөлөө дулаан байлга!

Нурууны өвдөлт нь 2 үндсэн хэсгээс үүсдэг байна.

  • Булчингийн суналт, ачааллаас үүсэх нурууны өвдөлт
  • Гэдэсний түгжрэлээс үүдэлтэй нурууны өвдөлт

Аль ч шалтгаанаар үүссэн өвдөлт бай хөл хүйтэн үед өвдөлт илүү ихээр мэдрэгддэг аж. Хөл даарснаар нуруу төдийгүй өөр олон өвчний үндэс болдог тул та юун түрүүнд хөлөө дулаан байлгаарай!

Хөлөө дулаан байлга!

3 Халуун, хүйтэн жин тавь

Нуруугаа гэмтээсэн тохиолдолд энэ арга хамгийн үр дүнтэй байдаг. Хэрэв та нуруундаа гэмтэл аваад удаагүй буюу гэмтэл авснаас хойш 48 цаг өнгөрөөгүй бол нуруундаа хүйтэн жин тавиарай! Нуруугаа гэмтээгээд 48 цаг өнгөрсөн бол бүлээн жин тавих хэрэгтэй. Мөн нуруун дээр тавьж буй жингээ хэт удаан байлгаж болохгүйг анхаарна уу! Арьсаа амраах зорилготой жингээ байн байн авч дахин жин тавихыг зөвлөе. 

Халуун, хүйтэн жин тавь

4 Унтах зуршлаа өөрчлөөд үзээрэй!

Орны матраас нь хэт зөөлөн эсвэл хэт хатуу байх нь нурууны өвчин үүсгэдэг байна. Таны ямар байрлалаар унтдаг ч мөн хамаатай аж. Хэрэв өглөө нуруу тань өвдөж сэрээд байвал унтдаг байрлал болон орны матраасаа солиод нэг үзээрэй!

Унтах зуршлаа өөрчлөөд үзээрэй!

5 Бариу хувцсыг зөв тайлах

Бид бариу хувцсаа тайлахдаа хамаг булчингаа чангалж хүчилдэг. Энэ нь нуруунд элдэв гажиг үүсгэх эрсдэлийг бий болгодог байна. Та бариу хувцсаа тайлахдаа аль болох тайван, алгуур хөдөлж, нуруугаараа тахийхгүй байхыг эрмэлзээрэй! 

Бариу хувцсыг зөв тайлах

6 Тамхинаас татгалз!

Тамхи татах нь уушгинд сөрөг нөлөө үзүүлж, янз бүрийн хорт хавдар үүсгэх шалтгаан болдог төдийгүй судас нарийсгадаг. Үүнээс үүдэлтэй биеэр тархаж буй цусан хангамж багасч, энэ нь нуруунд ч мөн нөлөөлдөг аж. Та нурууны өвчнөөр шаналж байгаа бол тамхи татахаа багасгах хэрэгтэй. 

Тамхинаас татгалз!

7 Зүү эмчилгээ

Нурууны архаг өвдөлтөд зүү эмчилгээ хамгийн үр нөлөөтэй байдаг. Энэ нь мэдрэлийн эд эсийг цочроож цусны эргэлтийг сайжруулдаг. Удаан хугацаагаар нурууны өвчнөөр зовж байгаа бол зүү эмчилгээг сонгохыг зөвлөе.

Зүү эмчилгээ

8 Булчингаа хөгжүүл

Хэрэв та дасгал хийхдээ нурууны бүс (corset) зүүдэг, мөн нуруу тань өвдөөд байвал тус бүс таны авч байгаа ачааллыг даахгүй байна гэсэн үг юм. Нурууны бүс нь таны авч буй ачаалыг багасгаж биеийн дээд хэсгийг дэмждэг тул та нурууны бүсээр ачаалал авах бус өөрийн булчингаа хөгжүүлж булчин дээрээ ачааллаа авч сурах нь зөв юм. 

Булчингаа хөгжүүл

9 Бодлоо удирд

Та магадгүй үүнийг анзаарч байсан байх. Таны бие өвдөж байгаа үед биеэ чагнаад байвал өвдөлт улам ихээр мэдрэгддэг. Харин бие өвдөж байсан ч, ажилдаа төвлөрөхөд өөрийн өвчинг мартсан байдаг шүү дээ. Нурууны өвдөлт ч мөн адил. Миний нуруу өвдөж байна гэж бодоод суухгүйгээр өөр зүйлд анхаарлаа хандуулаад үзээрэй!

Бодлоо удирд

10 Мэргэжлийн хүнд хандах

Хэдий та нурууны өвчин намдаах зөвлөгөө уншиж байгаа ч хамгийн түрүүнд мэргэжлийн хүнд хандах нь зөв бөгөөд найдвартай алхам юм. Мэргэжлийн хүн таны нурууны өвдөлтийн шалтгааныг зөв тодорхойж, эмчлэх зөв аргыг нь ч зааж өгнө.

Мэргэжлийн хүнд хандах

11 Нурууны өвдөлт үүсэх эрсдэлтэй бусад жижиг шалтгааныг тогтоох

Таны өдөр тутамдаа хийж байдаг хэвшмэл үйлдлүүд ч нурууны өвдөлт үүсгэх шалтгаан болдог. Тиймээс дараах зөвлөгөөг дагахыг хичээгээрэй.

 Үүнд:

  • Өндөр өсгийт гутлаах татгалзах
  • Суудлын бүсээ зүүх
  • Аль болох бөхийхгүй явах
  • Хэрэв та оффисийн суудаг ажилтай бол сууж байгаа байрлалаа үе үе өөрчлээрэй
  • Наранд бай! Энэ нь танд Д амин дэм өгдөг ба ясыг бөх бат болгодог байна.

Нурууны өвдөлт үүсэх эрсдэлтэй бусад жижиг шалтгааныг тогтоох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()