ҮЙЛИЙН ҮР сэдвээр сугалсан жанрынхаа дагуу зургаан найруулагч богино хэмжээний кино зургаан кино бүтээж нэг хавтсанд нэгтгэсэн билээ. Тухайлбал,
- ЭЦЭГ /Ч.Батбаяр-монодрам/
- ЭРХ ЧӨЛӨӨ /Б.Ганболд-эротик/
- ҮР /Ч.Ганзориг-романс/
- ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ /Ш.Доржсүрэн-бараан инээдэм/
- ХАР УЛААН ЦАГААН /П.Дэлгэрбаяр-драм/
- КАРМА /Б.Чингүүн-триллер/
1
“БУМЕРАНГ” ҮЗЭХ 6 ШАЛТГААН
1. Аливаа үйл хийхээсээ өмнө түүний дараа гарах үр дагаврыг заавал боддог болно
2. Үйлийн үр гэж юу болохыг зургаан өнцгөөс харна
3. Та кино үзээд инээнэ, уйлна, айна, баярлана бас нэгийг бодно
4. Та өөрийгөө бас өрөөл нэгнийг олж харна
5. Зургаан найруулагчийн зургаан шийдлийг нэг киноноос
6. Бусдыг илүү их хайрлаж, хүндэлж, ойлгодог болно
2
“БУМЕРАНГ”-ААС АВАХ 6 СУРГАМЖ
1. Үйлийн үр бол амьдралын хууль. Сайн муу, жижиг, том үйл болгон үр дагавартай
2. Өөрийн сайн сайхны төлөө бусдыг золиослосноор аз жаргал авчрахгүй
3. Хайртай хүндээ итгэ
4. Нууц гэж байдаггүй. Хэзээд ил болно
5. Амьддаа бие биеэ хайрла
6. Шуналгүй амьдрал зовлонгүй
3
ҮЙЛИЙН ҮРИЙН ТАЛААРХ 6 ИШЛЭЛ, ЗҮЙР ҮГ
1. Өшөө авалт өөрөө үйлийн үр
2. Хайр бол зайлшгүй үйлийн үр
3. Юу тарина, тэр ургана
4. Хүмүүс ирээдүй рүүгээ хэт их яаран өнөөдрийн аз жаргалаа умартдаг
5. Хайр бол бүхний хариулт
6. Улс байвч эзэн үгүй, өв байвч залгамжлагч үгүй
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.