1
Программистуудын загвар
Стив Жобс болон Марк Цукерберг нарыг гаднаас нь хараад дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг гэвэл хэн ч итгэхгүй болов уу. Алдартай, баян хүмүүс ээлжийн цөөхөн хувцастай байх загварыг гаргасан бөгөөд чамин тансаг хувцаснаас илүү энгийн хувцастай байвал олны хараанд өртөх болно гэж тэд үзжээ. Үүний давуу тал нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна та хайртай дотны хүмүүстээ илүү их цагийг зарцуулах боломжтой юм.
2
Орон гэргүйчүүдийн хэв маяг
Өнөө үед тансаг зэрэглэлийн загвараас татгалзах цаг нь болсон бөгөөд энгийн хувцаслалтыг орчин үеийн залуус илүүтэй эрхэмлэх болжээ.
3
Аяллын хэв маяг
Аяллын хэв маяг хүртэл өнөө үед өөрчлөгдсөн гээд бод доо. Дубайн долоон одтой зочид буудалд бууж амрах нь хүмүүсийн хувьд тийм ч хүсээд байх зүйл биш больсон. Харин EasyJet-ээр нисэж, Vandrouki-аас хямдрал олж, Airbnb-т байр түрээслэх нь илүү адал явдалтай өртгийн хувьд ч хямд тусах болжээ.
4
Баян тансаг байдал моодноос гарч байна
Энгийн байр авах боломж байхад яагаад заавал зээл тавьж тансаг зэрэглэлийнхийг худалдаж авах хэрэгтэй гэж? Хамгийн шинэ хүнсийг захаас цуглуулж, хамгийн өвөрмөц хувцсыг гар урлалын дэлгүүрээс авч болж байна шүү дээ. Тиймдээ ч сүүлийн үед баян тансаг байдлаар бус энгийн хэрэглээгээр бусдын анхаарлыг татах моод дэлгэрээд байна. Та ямарваа нэгэн зүйл дээр хэмнэлт хийж, хямдралтай зүйлс олж чадаж байгаа нь бахархууштай зүйл болно гээд бод доо. Үүнээс харахад одоо их хэмжээний мөнгө үрэх бус харин хэмнэж өөрийн бизнесийг эхлүүлэх нь нэн тохиромжтой болжээ.
5
Таны хийж буй алхам чухал болохоос худалдан авалт чухал биш
Орчин үед шударга бус үйл ажиллагааны эсрэг тэмцэл маш ихээр өрнөж байгаа бөгөөд та энэ тэмцэлд нэгдвэл iPhone X эсвэл Adidas Yeezy Boost худалдаж авснаас илүү олны анхааралд өртөх болно. Тиймээс энгийн даруу амьдарч, сурч боловсрохын төлөө бүхнээ дайчлаарай.