Та эдгээрийг цэвэрлэхгүй орхисноор юу болох вэ?

Ариун цэврийг сайтар сахиснаар та элдэв нян, баткери, өвчлөлөөс өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалж, эрүүл, аюулгүй амьдрах бүрэн боломжтой юм. Харин ажил ихтэй гэрийн эзэгтэй нар амралтын өдрүүдээр их цэвэрлэгээ хийж, эд зүйлсээ угааж, арчдаг. Гэвч бид зарим зүйлсийг угааж цэвэрлэх ёстой гэдгийг ор тас мартаж, нян бактерийг үржүүлж, эрүүл мэндэдээ аюул учруулдаг байна. Иймд та бүхэндээ заавал угааж байх ёстой зүйлсийг танилцуулъя. 

Та эдгээрийг цэвэрлэхгүй орхисноор юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хаалганы бариул, унтраалга

Бидний хамгийн их хүрч хэрэглэдэг зүйлс бол хаалганы бариул болон унтраалга юм. Харин та эдгээрийг долоо хоногт хэдэн удаа угааж цэвэрлэдэг вэ? Арай сардаа нэг л цэвэрлэж, угаадаг юм биш биз? Хэрэв тийм бол одооноос эхэлж тогтмол цэвэрлэж, сайтар угааж байгаарай. Хаалганы бариул болон унтраалганд маш их хэмжээний нян бактери нуугдаж байдаг бөгөөд улмаар биед орж, өвчин үүсгэх магадлал өндөр байдаг.

Хаалганы бариул, унтраалга

2 Цонхны хаалт

Бидний хараанд өртөж, анхаарал татаад байдаггүй цонхны хаалт нь маш их тоостой, бохирдол ихтэй байдаг. Гэрийн эзэгтэй нар үүнд төдийлэн ач холбогдол өгөлгүй орхидог нь маш том алдаа юм. Учир нь цонх онгойлгож, агаар оруулахад өнөөх тоос, бохирдол нь гэрт орж ирэн, бид үүгээр нь амьсгалахад хүрдэг. Тиймээс та цонхны хаалтаа байнга цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэхдээ цагаан цууг алчууранд шингээж арчиж болно. 

Цонхны хаалт

3 Хогийн сав

Хог хийдэг болохоор хогийн сав муухай, эвгүй үнэртэй байдаг гэх утгагүй бодлоо толгойноосоо авч хаяж, заавал цэвэрлэж байгаарай.

Хогийн савыг цэвэрлэж, эвгүй үнэрийг арилгах: 

  • Бүх хогийг асгаж цэвэрлэнэ.
  • Хогийн саваа халуун усаар зайлж, арчаарай.
  • Дараа нь ариутгалын бодис цацаж, сайтар үрнэ.
  • Үрж, угаасан хогийн саваа 5-10 минут байлгасны дараа бүлээн усаар зайлах ёстой. 

Хогийн сав

4 Угаалгын машин

Угаалгын машиныг сардаа нэг удаа бүрэн цэвэрлэхгүй бол, хувцсанд бохирдол хурах, муутгах аюултай байдаг. Тиймээс заавал цэвэрлэх хэрэгтэй. Үүний тулд угаалгын машинаа хамгийн бага устай угаалга дээр тааруулан, дээр нь 80 гр орчим нимбэгний хүчил, бага зэрэг хүнсний сода хийж ажиллуулаарай. Бохирдол цэвэрлэгдэж, эвгүй үнэр нь арилах болно.

Угаалгын машин

5 Шүдний сойзны сав

Та бохирдсон шүдний сойзоор амаа угаадаггүй шиг савыг нь ч бас цэвэрлэж, бохирдлоос нь салгах хэрэгтэй. Эс бөгөөс саванд хуралдсан нян бактери сойзонд шингэж, таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Та халуун усанд бага зэрэг шингэн саван хийж хөөсрүүлээд, үүгээрээ шүдний сойзныхоо савыг үрж угаагаарай. 

Шүдний сойзны сав

6 Шүршүүрийн хөшиг

Шүршүүрээ тогтмол цэвэрлэж, ариутгаж байхгүй бол нян, бактери үржиж, таны биед сөрөг нөлөө үзүүлж ч мэднэ. Ялангуяа шүршүүрийн хөшгийг угаахаа мартдаг тул энэ нь өөртөө асар их нянг хуримтлуулсан байдаг. Та үүнийг угаалгын машинд хийж, угааж болохоос гадна, халуун усанд хүнсний сода хийгээд пролон ашиглан үрж, угаах боломжтой юм. 

Шүршүүрийн хөшиг

7 Удирдлага, компьютерийн гар, хулгана

Сүүлийн үед хүмүүсийн хамгийн их хүрч ашигладаг удирдлага, гар утас, компьютерийн гар зэргийг тогтмол цэвэрлэж, хэрэглэсний дараа гараа угааж байх шаардлагатай. Эдгээрийг цэвэрлэх маш хялбархан бөгөөд энгийн юм. Та ердөө бактерийн эсрэг үйлчилгээтэй нойтон салфеткиар арчиж байхад л хангалттай. 

Удирдлага, компьютерийн гар, хулгана

8 Цонхны тор

Зуны улиралд ялаа шумуулаас сэргийлж, айл бүр цонхондоо тор байрлуулдаг. Гэхдээ үүнийгээ цэвэрлэх тухай боддог хүн цөөхөн байгаа болов уу? Та торыг цэвэрлэхдээ хэрэглэхээ больсон шүдний сойз, сойтог зэргийг ашиглаж, хөөсрүүлэн угаагаарай.

Цонхны тор

9 Зургийн жааз

Та зургийн жаазныхаа тоосыг арчихдаа хүрээ болон дотор талыг нь чухалчилж арчдаг уу? Хэрэв үгүй бол өнөөдрөөс энэ тал дээр анхаарлаа хандуулж, жижиг хэсгийг нь ч орхигдуулалгүй модтой хөвөн ашиглан, цэвэрлэж байгаарай. 

Зургийн жааз

10 Цүнх болон түрийвч

Цүнх болон түрийвч нь маш амархан бохирддог. Үүнийг цэвэрлэхэд танд спиртний орцтой цэвэрлэгч бодис, зөөлөн алчуур хэрэг болох юм.

Цүнхэн дээр тогтсон толбыг арилгахдаа 1:1 харьцаатай архи, цагаан цууг нэгтгэн, үүнийгээ алчууранд шингээж, үрээд үзээрэй. Өнгө нь сэргэж, толбо арилах болно.

Цүнх болон түрийвч

11 Цэвэрлэгээний зүйлс

Элдэв зүйлс угааж, арчсаны дараа цэвэрлэгээний бүтээгдэхүүнээ ариутгах хэрэгтэй. Ялангуяа аяга угаахад ашигладаг пролоныг тогтмол цэвэрлэж байгаарай. Ингэхийн тулд та чийгтэй пролоноо богино долгионы зууханд хийж, 2 минут эргүүлэхэд хангалттай. Энэ нь пролоныг ариутгаж, цэвэрлэж байгаа хэрэг юм. 

Цэвэрлэгээний зүйлс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()