1
Халуу оргино
"MedAnswers" платформын мэргэжилтэн, эмэгтэйчүүдийн номын зохиогч Шерри А.Россын хэлж байгаагаар "Секс хийсний дараагаар таны эрхтэн халуу оргиж, хавдаж, улайж, үтрээ хэсэгт цэврүү гардаг бол энэ нь үрийн шингэний харшил байх магадлалтай" ажээ. Гэхдээ эдгээр шинж тэмдгүүдийг илэрлээ гээд шууд л өөрийгөө үрийн шингэний харшилтай гэж оношилж болохгүй учраас заавал мэргэжлийн эмчид үзүүлж байж дүгнэлтэнд хүрээрэй. Бэлгэвч, тампон, сперматоцидын харшил болон бэлгийн замын өвчтэй эсэхийг нь шинжилж үзсэний дараа үрийн шингэний харшилтай эсэхийг тогтоох нь чухал байдаг.
2
Загатнана
Үтрээгээ загатнавал бид мөөгөнцөртжээ гэж боддог. Тэгвэл нийт эмэгтэйчүүдийн 75% нь амьдралдаа дор хаяж нэг удаа мөөгөнцөрийн өвчин тусдаг гэсэн судалгаа байдаг аж. Хэрвээ таны үтрээнээс өтгөн, шаргал өнгийн зүйл ялгардаггүй, зөвхөн сексийн дараа л загатнах мэдрэмж төрдөг бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн үрийн шингэний харшилтай эсэхээ тодруулаарай.
3
Өмнөх найз залуутайгаа ийм байгаагүй
Эрэгтэй хүн бүрийн үрийн шингэн өөр өөр байдаг. Таны одоогийн найз залуугийн үрийн шингэн дэх тодорхой нэг төрлийн уурагт таны бие хариу урвал үзүүлсэний улмаас ийм шинж тэмдэг илэрч байгаа хэрэг л дээ. Алабама мужийн үр тогтолт, эмэгтэйчүүд, эх барихын эмч Доктор Ризкийн хэлж буйгаар "Эмэгтэйн бие махбодь нэг эрэгтэйн үрийн шингэнтэй харилцан зохицож байхад өөр нэг залуугийнхтай огт таарахгүй байх тал байдаг" гэнэ. Ийм учраас оношлоход төвөгтэй болдог ажээ. Гэхдээ ийм тохиолдолд тухайн таарахгүй байгаа уургаас бага зэргийг авч эмэгтэйн үтрээнд хийх юмуу эсвэл тухайн уургийг тариа хэлбэрээр эмэгтэйн биед тарих эмчилгээ байдаг аж.
4
Хамгаалалтгүй сексийн үед л эдгээр шинж тэмдгүүд илэрдэг
Латексийн харшилтай хүний хувьд бэлгэвч хэрэглэсэн үед л шинж тэмдэг илэрдэг бол үрийн шингэний харшилтай хүнд хамгаалалтгүй бэлгийн харилцааны үед л дээрх шинж тэмдгүүд илэрдэгээрээ ялгаатай байдаг ажээ. Харин жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйн уургийн харилцан урвалыг үгүй болгох эмчилгээ амжилтгүй болсон тохиолдолд эмч таны биед хийсэн үрийн шингэнийг гаргаж, дараа нь умайн дотуур жирэмслүүлэх боломжтой байдаг.
5
Чонон хөрвөс гарна
Үрийн шингэн хүрсэн тэр хэсэгт л үрийн шингэний харшил туурна гэсэн юм байхгүй бөгөөд ямар ч төрлийн харшлын нэгэн адилаар чонон хөрвөс гарч, хавддаг байна.
6
Амьсгалахад төвөгтэй байна
Дээрх шинж тэмдгүүдээс гадна амьсгал хурдсах байдал мэдрэгддэг нь бие махбодид ямар нэгэн зүйл үнэхээр болохгүй байгааг сануулдаг гэдгийг Доктор Ризк бидэнд хэлсэн юм. Амьсгал хэт түргэсэх нь хүний амь насанд тун аюултай. Тэрээр үрийн шингэнээс болж эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдалд орсон хүнийг мэдэхгүй ч амьсгал хэт түргэссэнээс болж яаралтай тусламж авах тохиолдол гарч болохыг ч үгүйсгэсэнгүй.
7
Аман секс ч тавгүй байна
Аман секс хийсний дараа таны аман дотор улайлт, загатнаа, хавдалт үүсч, цэврүүтвэл энэ нь таныг үрийн шингэний харшилтай гэдгийг илтгэж байх боломжтой. "Хайртай залуу тань үрийн шингэнээ ялгаруулсан үед таны үтрээ болон ам нэгэн ижил хариу урвалыг үзүүлдэг" гэж Росс эмч тайлбарласан юм.