Гэдсэнд хуримтлагдсан өөх тос, хорт бодисыг юу ч үлдээлгүй гадагшлуулах 10 хүнс

2018-01-15, 12:53
29,743

Зав зайгүй ажил, завсаргүй үргэлжлэх бүхний дунд эрүүл зөв хооллолтын хатуу дэглэм баримталж амьдрана гэдэг амаргүй даваа шүү дээ. Идэж буй хоол хүнсэндээ анхааралгүй, олдсон бүхнээ хоолойгоороо давуулах нь бидний эрүүл мэндийг муутгаж байдаг. Хэдийгээр одоо эрүүл байгаа мэт боловч ирээдүйд хэзээ нэг өдөр хор уршиг нь мэдэхдэх болно. Бидний мэдээлэлд багтсан эдгээр хүнсний ногоонуудыг өдөр тутамдаа хэрэглэх нь таны биеийг дотроос нь эрүүлжүүлж, гадаад төрхөнд тань хүртэл нөлөөлнө. Ингээд мэдээллээ хүлээн авна уу.

Гэдсэнд хуримтлагдсан өөх тос, хорт бодисыг юу ч үлдээлгүй гадагшлуулах 10 хүнс

1 Хүрэн манжин

Энэхүү амин дэмээр баялаг ногоо нь төмөр, кальци, бетайн гэх хүрэн манжингийн гол өнгийг бий болгодог антиоксидантаар баялаг ажээ. Бетайн нь эсийн тогтолцоог бэхжүүлж, хүний биеийн хамгийн гол ялгаруулагч эрхтэн болох элгэн дэхь эсийн нөхөн төлжилтийг дэмждэг байна. Таны элэг биеэс тань хорт бодисыг ялгаруулах гол үүрэгтэй бөгөөд үүнийг идэвхжүүлэх үйлчилгээтэй ногоог хэрэглэх нь үр дүнг ихэсгэнэ. 

Зөвлөгөө: Хүрэн манжингийн шим тэжээлийг хадгалахын тулд хальстай нь жигнэж эсвэл чанаж хэрэглээрэй. Мөн шарах шүүгээнд болгож, бага зэрэг шарж хоолны хачир болгон идэхэд нэн тохиромжтой. Эрүүл мэндэд тустай смүүти бэлтгэхэд ч хүрэн манжинг ашиглаж болох юм. 

Хүрэн манжин

2 Сонгино, сармис

Сонгино, сармис хоёрт элэгний хамгийн хүчтэй антиоксидант болох "Глутатион"-ыг үүсгэхэд оролцдог флавоноидууд агуулагддаг. Үүний тусламжтайгаар, хоол боловсруулах системээс хорт бодисын үлдэгдлийг шүүж хоргүйжүүлэх ферментийг бий болгодог байна. Үүгээр зогсохгүй, энэ нь бактер, янз бүрийн фаразитын эсрэг үйлчилгээтэй бөгөөд хүний биеийн дархлааг сайжруулдаг аж. 

Зөвлөгөө: Ямар ч хорт бодис гадагшлуулах хоолны дэглэмд энэ хоёр ногоог заавал оролцуулах хэрэгтэй. Түүхий эсвэл шарсан сармис нь салатыг гайхалтай амттай болгодог. Мөн сармистай талх, бинтэй хамт идэхэд тохиромжтой. 

Сонгино, сармис

3 Ногоон ургамалууд

Хар ногоон өнгийн навчит ургамлууд нь хоол боловсруулалтын тогтолцоог хлорофилын тусламжтай цэвэрлэдэг. Хорт бодис, бусад чөлөөт радикалуудтай холбогдон ердийн материал болгон хувиргадаг төдийгүй хүний биед хуримтлагдаж байдаг хүнд металлуудыг гадагшлуулдаг байна. 

Зөвлөгөө: Орчин үеийн хоолнууд их хүчиллэг болсон учир үргэлж бууцай, буржгар байцаа зэргийг хэрэглэж занших нь зүйтэй. Бууцайгаар амттай шөл хийж болох бол, буржгар байцааг оливийн тосонд хуурж, пиццандаа амт нэмээрэй. 

Ногоон ургамалууд

4 Нимбэгтэй ус

Цитрусын төрлийн жимснүүд "С" витамин болон антиоксидантаар баялаг учраас хоол боловсруулах эрхтэнд эерэг нөлөө үзүүлдэг. Энэхүү хүчирхэг нэгдэл нь хорт бодисыг усан хэлбэрт хувиргах элэгний ферментүүдийг идэвхжүүлж, ходоодны хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна. Нэг ёсондоо биеийн хорт бодисыг шингэн маягаар биеэс гадагшлуулна гэсэн үг юм. 

Зөвлөгөө: Өглөө босоод өдрийг эрч хүчтэй, үр бүтээмжтэй өнгөрүүлэхийн зэрэгцээ толигор сайхан арьстай болох, гэдэснийхээ гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахын тулд нэг стакан бүлээн усанд нэг нимбэгний шүүс шахаж хийгээд чимх давс, зөгийн бал эсвэл агч модны шүүстэй хольж уугаарай. 

Нимбэгтэй ус

5 Үр, самар

Хэрвээ та амттанаас салж чадахгүй байвал оронд нь үр, самар хэрэглэж хэвшээрэй. Учир нь:

  • Бүйлсэн самрыг өдөр тутамдаа хэрэглэх нь элэг орчим дахь өөхлөлтөөс сэргийлнэ.
  • Хушга нь элэгнээс шүвтэр ялгаруулахад туслах хүчиллэг арганинаар баялаг бөгөөд тархины үйл ажиллагааг сайжруулдаг. 
  • Маалингны үр бол сэтгэл санаа сэргээгч байгалийн бүтээгдэхүүн. Нухаж хэрэглэвэл нарийн, бүдүүн гэдэсээс хорт бодисыг гадагшлуулах чадвартай. Үүнээс гадна хоолны дуршил бууруулж, тураах үр ашигтай. 
  • Наран цэцгийн үр нь цусны даралтыг тогтвортой хэмжээнд байлгах магнигаар арвин бөгөөд зүрхний хэм алдагдалтаас сэргийлдэг байна. 

Үр, самар

6 Тараг

Тараг нь биологийн идэвхит бүтээгдэхүүн тул хүний биеийг ашигтай бактериар хангаснаар хоол боловсруулалт, дархлааны тогтолцоонд дэмжлэг үзүүлдэг. 

Зөвлөгөө: Сахар ихтэй тарагнаас татгалзаж амьд, идэвхитэй бифидо тараг сонгохыг хичээгээрэй. 

Тараг

7 Багваахай цэцэгний болон ногоон цай

Цусан дахь бохирдлыг гадагшлуулахад багваахай цэцэг нэн тустай. Харин ногоон цай нь хэдий нэг ургамлаас гаргаж авдаг ч хар болон улун цайтай харьцуулахад илүү их антиоксидант агуулдаг байна. Ногоон цайн дахь каффейн нь шээс ялгаруулах замаар биеэс хаван хавдрыг хөөдөг аж.

Зөвлөгөө: Дараагийн удаа уул, модонд зугаалахдаа эсвэл гэрийнхээ гадаах талбайгаас багваахай цэцэг түүж, сайтар угааж цэвэрлээд, хялбар хирнээ үр дүнтэй хорт бодисыг гадагшлуулах цай болгон уугаарай. 

Багваахай цэцэгний болон ногоон цай

8 Цагаан гаа

Хаван бууруулж, биеэс хорт бодис, муу зүйлүүдийг гадагшлуулдаг хамгийн түгээмэл арга нь цагаан гааг өдөр тутамдаа хэрэглэх юм. Энэ нь гэдсэн дэхь хүчлийн хэмжээг нэмэгдүүлж, нян бактерийг устган, халдвараас сэргийлхээс гадна метаболизмийг идэвхжүүлж, элэгний үйл ажиллагааг дэмждэг.

Зөвлөгөө: Цагаан гааг хэрэглэх арга маш олон бий. Лимон, зөгийн балтай цай уух эсвэл зүгээр л хоол, салад, шөлөндөө нэмж, амт оруулан туршиж үзээрэй.

Цагаан гаа

9 Лууван

Лууван бол глутатиноор баялаг хүнсний ногоонуудын нэг бөгөөд бэта-каротин, А витаминыг агуулж байдаг. Мөн зүрхний үйл ажиллагаанд ашигтай төдийгүй дархлааны системийг сайжруулхад өндөр үр дүнтэй.

Зөвлөгөө: Биеэс хорт бодисыг гадагшлуулахын тулд нэг юм уу хоёр өдөр лууван болон бусад ногоо идэж болно.

Лууван

10 Өргөст хэмх

Элэг цэвэршүүлэх, хоол шингээлтийг дэмжих, хорт бодисыг гадагшлуулах гээд олон ашигтай энэ ногоог хүмүүс тэр болгон яриад байдаггүй. Үнэндээ, өргөст хэмх нь хүний биед чийгшил өгч, шээс хөөснөөр хорт бодисыг ялгаруулдаг байна. 

Зөвлөгөө: Согтууруулах ундаа, давстай шорвог хоол идэсний дараа өргөст хэмх идэх нь хаван буулгаж, илүүдэл шингэнийг гадагшлуулдаг.

Өргөст хэмх

Бонус: Нарийн, бүдүүн гэдэс цэвэрлэх жүүс

Нэг стакан бүлээн усанд нэг амны халбага далайн давс хийгээд алимны жүүс, цагаан гаа, шинэхэн лимоны шүүс нэмээрэй. Ахиухан хэмжээгээр хийгээд хөргөгчиндөө хадгалаад, ам тань цангах бүрт уугаарай. Эсвэл хоолтойгоо хамт ч ууж болно.

Бонус: Нарийн, бүдүүн гэдэс цэвэрлэх жүүс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()