Өдөр бүр хардаг ч, бидний анзаардаггүй сэтгэлзүйн баримтууд

Хүний уураг тархи одоог хүртэл асар их нууцыг хадгалж байгаа. Гэвч эрдэмтэд тэр их нууцаас цөөн хэдийг нь илрүүлжээ. Эдгээрээс та бүхэндээ бидний амьдралд өдөр бүр тохиолддог ч бидний мэддэггүй сэтгэлзүйн сонирхолтой 20 мэдээллийг хүргэе. 

Өдөр бүр хардаг ч, бидний анзаардаггүй сэтгэлзүйн баримтууд

  • Тестостероны (эр даавар) түвшин өндөртэй хүмүүст бусдын уурлаж байгаа нь таалагддаг. 
  • Зарим хүмүүс төрөлхийн математикийн чадвартай төрдгийг тогтоосон.
  • Тархи заримдаа бидний сонссон уйтгартай яриаг сонирхолтой яриагаар сольж санах ойд хадгалдаг. Ингэж "давхарлаж буюу дээр нь дарж бичсэн"-ий улмаас бид сонирхолгүй зүйлсийг санадаггүй.
  • Дуулах нь сэтгэлийн зовнилыг бууруулж, сэтгэл гутралтай тэмцэхэд тусалдаг.  
  • Ходоодны мэдрэлийн систем тархитай холбоотой байдаг болохоор уурлаж бухимдаж сэтгэл хямрахад гэдэс дагаж хямардаг. Үүнтэй адилаар хөөрч баярлахад гэдэсний үйл сайжирдаг.
  • Найзгүй байх нь тамхи татахтай адил хортой. Учир нь, ганцаардал нь уургийн коагуляцитай холбоотой бөгөөд удаан ганцаараа явбал архаг тамхичин шиг зүрхний шигдээс юм уу цус харвалт болдог.

  • Зарим хүмүүс генэндээ илүү өөдрөг үзэлтэй байдаг учир муу зүйлсэд бусдаас бага бухимддаг. 
  • Хэдий тийм ч хүн өөдрөг үзлийг сурдаг бөгөөд төрөхдөө ийм зүйлийг эзэмшээгүй байдаг. 
  • Хүн олон зүйл хүсдэг ч хязгаартай сонголтоос л өөрт хэрэгтэйг олж авч чаддаг. Ийм болохоор бид том супермаркет, олон хуудастай каталогоос сонголт хийхэд хэцүү байдаг. 
  • Өнгөрсөнд болсон аль нэг үйл явдлыг санах гэж оролдоход хамгийн сүүлд болсон явдал л түрүүлж санаанд ордог. 
  • Өөрөө хийгээгүй хоол илүү амттай байдаг нь амталж, үнэрлээгүйтэй холбоотой. Ийм болохоор илүү амттай санагдаж, их иддэг. Эсрэгээрээ өөрийнхөө хийсэн хоолноос нэлээд идсэн юм шиг санагддагаас болж бага иддэг.
  • Оюун ухаан, мэдрэхүй хоёр хоорондоо холбоотой. Тийм болохоор мэдрэхүй, оюун ухаан шиг хөгжиж чаддаг. 
  • Эрдэмтэд оюун ухаан, самбаатай байх хоорондын уялдаа холбоог илүү анхаарч байна. Ойлгомжтой байдал нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг гэдгийг нотолж байна.
  • Төрөлхийн хараагүй хүмүүс хэзээ ч шизофренитэй болдоггүй.
  • Хүмүүс үргэлж өөрсдийнхөө эерэг зан чанаруудыг хэтрүүлж ярьж, боддог.

  • А төлөвлөгөө бүтэлгүйтэхэд хэрэгжүүлэх Б төлөвлөгөөнд бид илүү анхаарч, энэ төлөвлөгөөн дээр хамаг цагаа зарцуулдаг болохоор А төлөвлөгөө ихэнхдээ бүтдэггүй. 
  • Эрэгтэй хүн жилд 6-17 уйлдаг байхад эмэгтэй хүн 30-64 удаа уйлдаг.
  • Ихэнх эмэгтэйчүүдэд эрчүүдийн сэтгэл татам байдлын 70 хувь нь тэдний хүчирхэг байдал байдаг. 
  • Зорьж буй зүйлээ бусдад хэлэхээр биелдэггүй нь сонссон хүмүүс ойлгохгүй эсвэл онц ач холбогдол өгөөгүйгээс болж таны урам зориг унтарч байгаагаас болж буй үзэгдэл юм.
  • Бор нүдтэй хүн цэнхэр нүдтэй хүмүүсээс илүү найдвартай байдаг. Учир нь, бор нүдтэй хүмүүс илүү нэр алдарт хүрч байна.
  • Хүн таалагддаг хүнтэйгээ ярихдаа дуу хоолойгоо өөрчилж чаддаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()