Тослог арьсыг хэрхэн арчлах вэ?

2018-01-09, 14:45
7,256

Манай улс шиг хатуу ширүүн уур амьсгалтай нөхцөлд бидний арьс амархан бохирдож, нүхжилт тослогжилт үүсэх нь элбэг байдаг. Ингэснээр наалдамхай, тослог элементээр дамжиж арьсан дээр хар, цагаан, идээт батга гарч эхэлдэг байна. Эмэгтэй хүн бүр л сайхан арьстай байхыг хүсдэг шүү дээ. Мэдээж энэ зорилгодоо хүрэхийн тулд бид бүгдээс маш их хүчин чармайлт шаардагдах нь тодорхой. Ингээд хамтдаа тослог арьснаас салах дараах зөвлөмжүүдийг сонирхоцгооё.

Тослог арьсыг хэрхэн арчлах вэ?

1 Тос шингээдэг гоо сайхны цаасаар нүүрний тослогоо арчиж цэвэрлээрэй

Хэрвээ танд нүүрээ олон дахин угаах хэцүү санагдаж байвал тос шингээдэг гоо сайхны цаас хэрэглээрэй. Энэ нь тослог бууруулах хамгийн шилдэг аргуудын нэгд тооцогддог бөгөөд үр дүн нь ч шууд ил харагддаг давуу талтай. 

Тос шингээдэг гоо сайхны цаасаар нүүрний тослогоо арчиж цэвэрлээрэй

2 Арьсаа арчиж болохгүй

Энэ бол тослог арьснаас салах 2-дох чухал арга. Хэзээ ч арьсаа арчиж болохгүй. Ингэснээр хүний нүүрний арьсанд байдаг ашигтай тосны хүчил үгүй болж, арьсны тэнцвэржилт байдал алдагддаг байна. Үүний оронд шавран маскаар арьсаа арчлаарай.

Арьсаа арчиж болохгүй

3 Хөнгөхөн будалт хийх

Хэт нүсэр будах нь арьсны нүх сүвийг бөглөрөхөд хүргэдэг байна. Үүнээс сэргийлж крем тавихаасаа өмнө заавал суурь хэрэглэж заншаарай. Мэдээж орой унтахдаа будгаа арилгахгүй байх нь хамгийн том алдаа юм.

Хөнгөхөн будалт хийх

4 Арьсаа чийгшүүлэх

Ихэнх хүмүүс чийгшүүлэгч тос хэрэглэх нь арьсыг тослог болгодог гэж боддог ч харин эсрэгээрээ энэ бол хамгийн чухал арга гэнэ шүү. Хэрвээ та арьсаа чийгшүүлж чаддаггүй бол энэ нь таны арьсыг улам л хуурай болгож тослогийг нэхэж эхэлдэг байна. Нэмж хэлэхэд "Aloe vera" болон глицерин агуулсан чийгшүүлэгч тосыг хэрэглээд нэг үзээрэй.

Арьсаа чийгшүүлэх

5 Зөв угаагч сонгох

Хэрэв та тослог арьстай бол нүүрний зөв цэвэрлэгчийг сонгох нь хамгаас чухал юм. Нүүр цэвэрлэгч сойз нь арьсыг гүн цэвэрлэж чаддаг ба арьсны эд эсийг цочроож өгдөг байна.

Зөв угаагч сонгох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()