1
Гитлер Иоахим фон Риббентропоор дайралт хийлгүүлсэн үү?
Хэдийгээр яг ийм зүйл болсон гэсэн баталгаа 100% байхгүй ч гэсэн олон тооны судлаачдын үзэж байгаагаар Гитлер Гадаад хэргийн сайд Риббентропоор дамжуулан Япончуудыг АНУ-ын эсрэг дайралт хийлгүүлсэн ажээ. Энэхүү дайралтыг хийхийнхээ урд өдөр нь Германчууд Москва хотыг юу юугүй эзлэх гэж байна гэсэн сэтгэгдлийг төрүүлсэн байдаг гэнэ. Уг нь бол тус оныхоо 12-р сарын эхэн үед Германчууд Орос руу дайрч бут цохигдсон ба зарим хэсгүүд өөрийнхөө дураар байрлалаа орхин зугтсан байдаг. Энэ бүхнээс бид ялалт анхнаасаа л Оросуудын гарт байжээ гэдгийг шууд ойлгож болох юм.
2
Гитлер шууд л Америкийн эсрэг дайн зарлаж байлаа
Галзуу солиотой сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ Япончууд Сувдан эрэг рүү дайралт хийсэн гэсэн мэдээ дөнгөж цацагдсаны дараа Гитлер шууд л Америкийн эсрэг дайн зарласан байдаг. Түүхчид Гитлер Оросуудыг 2 фронтоор байлдуулахыг хүссэн гэж үздэг билээ. Гитлер үнэхээр Оросуудыг Япончуудтай бас Холбоотнуудтай цуг байлдуулахыг хүссэн байж болох шүү дээ. Өөр нэг хачин онолоор бол Гитлерийн эцсийн зорилго нь Америкчуудыг дайндаа татан оролцуулах явдал байсан гэнэ.
3
Уинстон Черчилль
Черчилль АНУ-ыг дайнд оруулахыг хүсч байсан нь нууц биш юм. Тэрээр өөрийнхөө өдрийн тэмдэглэлдээ Гитлерийг дайн зарласанд ямар их баярласнаа тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд АНУ-ыг "аварга том уурын тогоо"-той зүйрлэсэн байдаг. Бас өөр нэгэн сонирхолтой мэдээлэл гэвэл Английн Тагнуулын Алба тус дайралтыг хийхээс өмнө хэдэн жилийн туршид Япончуудыг чагнаж тагнасан байдаг. Гэхдээ тэдний ямар мэдээллийг гартаа оруулсан байдаг нь нууцын зэрэглэлтэй хадгалагдаж байдаг ажээ.
4
Тагнуулын Албыг тоогоогүй
АНУ-ын Тагнуулын Албаны цуглуулсан мэдээллийг нууцын зэрэглэлээс гаргасан билээ. Эдгээр мэдээллээс бид АНУ-ын засгийн газар өөрийнхөө Тагнуулын Албанаас гаргасан Япончуудыг дайралт хийх магадлалтай байгаа тухай мэдээллийг юман чинээ тоогоогүй болохыг мэдэж болно.
5
Рузвельтийн амлалт
Тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө "Би эх орныхоо хөвгүүдийг харийн дайнд хэзээ ч явуулахгүй" гэж ард түмэндээ батлан хэлснийхээ хүчинд АНУ-ын Ерөнхийлөгч болсон билээ. Гэвч тэрбээр хэлсэн амандаа хүрээгүй бөгөөд улс төрийн онолчдын үзэж байгаагаар Рузвельт өөрийнхөө цэрэг армийн эдийн засгийг сайжруулах зорилгоор цэрэг эрсээ дайнд оролцуулсан байх өндөр магадлалтай ажээ.
6
"Winds Code"
Цаг агаарын мэдээ хэлбэрээр цацагдаж байсан уг тагнуулын ажиллагаа нь Япончуудын цэргийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг тухайд нь дамжуулдаг байжээ. Баруун зүгээс салхитай гэдэг нь Япончууд Британи руу довтлоно, зүүн зүгт бороотой гэдэг нь АНУ руу дайрахыг илэрхийлж байсан бол хойт зүгт үүлэрхэг байна гэдэг нь ЗХУ руу дайрахыг илтгэж байв.
7
Шууд сануулга ба гэнэтийн идэвхижил
Тухайн цаг үед АНУ-ын Тагнуулын албаны үйл ажиллагаа хамгийн шилдэгт тооцогддог байсан ба АНУ-ын нууц үг тайлагчид Япончуудын илгээж байсан мессежийг тайлж чадсан байдаг билээ. Япончууд өөрийнхөө цэргийн хэсгүүдийг дайралтын байрлалд оруулсан гэдгийг ч бид сайн мэддэг. Гэвч АНУ-ын цэргийн хүчин дайралт хийх зөвшөөрлийг өгсөн эсэх нь өнөөг хүртэл эргэлзээтэй байдаг юм.
8
"The Deadly Double" тоглоом
Сувдан эрэгтэй холбоотой хамгийн хачин жигтэй зүйл бол энэхүү тоглоом юм. Тоглоомын зар сурталчилгаа тус дайралтыг болохоос хэдэн 7 хоногийн өмнөөс цацагдаж эхэлсэн ба зар сурталчилгаанд нь Achtung гэсэн герман үг байжээ. Рекламыг үзсэн олон хүн шоон дээрх тоонуудыг хараад сэжиг авсан байдаг. Хэр баргийн шоон дээр 12, 7 гэсэн тоонууд байдаггүй шүү дээ. Улс төрийн онолчид уг тоглоомоор дайн эхлэх өдрийг урьдчилан хэлсэн гэж батладаг.
9
АНУ анх гал нээжээ
Японы шумбагч онгоцыг олж харсан Америкийн тал анх гал нээжээ. Ингэж л Дэлхийн Хоёрдугаар Дайн эхэлсэн гэдэг. Японы шумбагч онгоц АНУ-ын нутаг дэвсгэрт явж байсан учраас АНУ өөрийгөө хамгаалах зорилгоор гал нээсэн нь тодорхой. Далай судлаачдын дүгнэлтээр Япон, АНУ агаарын дайралтаа хийхээсээ өмнө үнэхээр усан доогуур байлдсан гэж дүгнэдэг. Яагаад гэвэл тэд шумбагч онгоцонд гарсан бууны сумны нүхийг хараад ийм дүгнэлтэнд хүрсэн байна.
10
Сувдан эргийн хоригдол
Сувдан эргийн дайралтын үеэр нийт 3500 хүний алтан амь үрэгдсэн гэдгийг бид мэддэг хэдий ч Японы довтлогчдын нэгийг олзолсон тухай төдийлөн сайн мэддэггүй. Японы жижиг хэмжээтэй шумбагч онгоцнууд ус руу оржээ. Харамсалтай нь АНУ-ын дайралтанд өртсөн нэг шумбагч онгоцны хэвийн ажиллагаа алдагдаж багийнх нь 1 хүн усанд живж тэр дороо нас барсан бол усан цэргийн офицер Казуо Сакамаки эрэг дээр шидэгдэн үлдэж улмаар Америкчуудад олзлогджээ. Тэрбээр дайн дууссаны дараа энх тайвны төлөө тэмцэгч нэгэн болсон бөгөөд 1999 онд 81 насандаа таалал төгсжээ.