Хар тамхины наймааны эцэг Пабло Эскобарын тухай итгэмээргүй 10 баримт

Пабло Эскобар (Pablo Escobar) бол 1980-аад оны Колумбын хар тамхины наймаачин, мансууруулах бодисын сүлжээний тэргүүн байсан юм. Тэрээр нас барснаасаа хойш 20 гаруй жилийн дараа, хамгийн хүчтэй мансууруулах бодисуудыг наймаалдаг гэмт этгээд байсан гэдгээрээ олонд танигдсан билээ. Тиймдээ ч түүний тухай олон алдартай ном зохиол, дуу хөгжим бүр кино ч бүтээгдсэн байдаг. Тэгвэл түүний амьдралын хамгийн сонирхолтой 10 баримтыг хүргэе.

Хар тамхины наймааны эцэг Пабло Эскобарын тухай итгэмээргүй 10 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мансууруулах бодисын холбоог үүсгэн байгуулсан

Эскобар бол жирийн фермер, багш хоёроос төрсөн хүү байсан бөгөөд өсвөр наснаасаа л гэмт хэрэгт орооцолдож эхэлжээ. Зарим мэдээллээр, түүний анхны хууль бус үйлдэл нь хуурамч диплом борлуулах байжээ. Дараа нь тэрээр хууль бус үйлдлээ улам өргөжүүлж, хуурамч тайлангийн картууд гаргаж, стерео төхөөрөмж хууль бусаар зөөвөрлөж, яваандаа бүр булшны чулуу хүртэл хулгайлж дахин борлуулдаг болсон байна.

Тэрээр мөн 1974 онд машин хулгайлж, анх удаа баривчлагдсан юм. Үүнээс хойш удалгүй хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлж эхэлсэн бөгөөд 1970 оны дунд үеэс Колумбын Меделлин хотын мансууруулах бодисын холбоог үүсгэн байгуулахад гар бие оролцжээ.

Мансууруулах бодисын холбоог үүсгэн байгуулсан

2 "Mucho Dinero"

Удалгүй Меделлин хотын хар тамхины сүлжээ нь кокаиний худалдаанд ноёлж, оргил үедээ долоо хоногт 420 сая ам.долларын орлого олсноор, тус холбооны тэргүүн болох Эскобар дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болжээ. Тэрээр 25 тэрбум ам.доллар буюу үлдсэн амьдралдаа хэрэглэх хангалттай хэмжээний мөнгөтэй болсон байна.

Түүний тансаг амьдралын хэв маягт хувийн онгоц, дээд зэрэглэлийн орон сууц зэрэг багтаж байлаа. Харин 1980 онд Колумб улсын зүгээс түүнд 10 тэрбум ам.долларыг улсдаа төлбөл, хууль бус эд хөрөнгийг нь шилжүүлэн авахгүй байхаар тохиролцох санал тавьж байжээ.

Хамгийн сонирхолтой нь 1992-1993 онд Эскобар гэр бүлээрээ зугтаж байх үедээ охиноо дааруулахгүйн тулд 2 сая ам.доллар шатаасан гэх яриа байдаг аж. Энэ мэт Эскобар мөнгөө хэчнээн их үрсэн ч, бүгдийг нь үрж бараагүй бөгөөд ихэнх нь агуулах, талбайд хадгалагддаг байжээ. Эскобарын ахын хэлснээр агуулахад хадгалсан мөнгөнөөс жил бүр 10 хувь нь хархуудад идэгдэж, зарим нь элэгдэж, үүрч дуусдаг байсан аж.

"Mucho Dinero"

3 "Hacienda Nápoles" эдлэн

Эскобар хэд хэдэн орон сууцны газар эзэмшиж байсан бөгөөд тэднээс хамгийн алдартай үл хөдлөх хөрөнгө нь Богота, Меделлин хотуудын хооронд байрлах 7,000 акр талбай бүхий Наполес (Hacienda Nápoles)  эдлэн газар ажээ.

Тус газарт 63 сая ам.долларын үнэтэй хөл бөмбөгийн талбай, үлэг гүрвэлийн хөшөөнүүд, хиймэл нуур, спортын талбай, онгоцны буудал, теннисийн талбай, амьтны хүрээлэн, сонгодог загварын машинуудын цуглуулга зэрэг байдаг байна. Мөн Эскобар анхны хар тамхиа Америк руу зөөхөөр онгоц хөөргөх үед онгоц Наполес эдлэнгийн урд хаалганы дээд хэсгийг шүргэн нураасан нь өнөөгийн хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг ул мөр юм.

"Hacienda Nápoles" эдлэн

4 Ширэнгийн хаан

Эскобарын хувийн амьтны хүрээлэн нь тэмээн хяруул, заан, анааш, тэмээ зэрэг 200 гаруй амьтны гэр болсон тул тэрээр ширэнгэн ойн эзэн шиг л байжээ. Мөн түүний эдлэн газрын доторх ихэнх бүтээлүүд нь хилийн чанадаас, хар тамхины хөлөг онгоцоор, хууль бусаар нэвтрэн орж ирсэн байдаг.

Эскобарыг 1993 онд нас барснаас хойш ихэнх амьтдыг амьтны хүрээлэнд шилжүүлсэн юм. Гэвч Эскобарын хувийн амьтны хүрээлэнд 4 усны үхэр үлдээжээ. Тэдгээр нь удалгүй үржиж, 2016 он гэхэд тоо толгой нь 40 гаруй болсон байна. Гэвч усны үхэр хэт олноор үржвэл, нутгийн иргэд, хүүхдүүдэд аюул учруулж болзошгүй хэмээн сэрэмжилсний үндсэн дээр, эрх бүхий хүмүүс эрэгчин усны үхрийг хянах замаар үржлийг нь бууруулсан ажээ.

Ширэнгийн хаан

5 Робин Гүүд хочтой

Эскобар Колумбчуудын итгэлийг олж, дэмжлэг авахын тулд буяны ажил үйлддэг болсноор Робин Гүүд гэдэг хочтой болжээ. Тухайлбал, тэрээр эмнэлэг, цэнгэлдэх хүрээлэн, ядууст зориулж орон сууц зэргийг олноор бариад зогсохгүй хөлбөмбөгийн багуудыг мөн ивээн тэтгэж байжээ.

Ингэснээр тэр Колумбчуудын итгэлийг олж чадсан нь, 1982 онд Конгрессын орлогчоор сонгогдсоноос батлагддаг. Хоёр жилийн дараа, түүний өмнө нь хийж байсан хууль бус үйлдлүүд илэрч, суудлаасаа татгалзахаас аргагүйд хүрсэн. Харин үүнийг удирдан явуулсан шүүгч алагдсан юм.

Робин Гүүд хочтой

6 “Plata o Plomo” арга

Эскобарийн бүх асуудлыг шийдэх арга нь "Plata o Plomo" буюу мөнгө (хээл хахууль) эсвэл сум (бууны) байсан аж. Тэрээр эдгээрээс эцсийн сонголт хийхдээ огтхон ч эргэлздэггүй байсан бөгөөд тэрээр энэ хэрцгий зангаараа нэрд гарсан байна.

Эскобар цагдаа болон бусад төрийн албан хаагчид гээд нийт 4000 гаруй хүний амийг хороосон байдаг. 1989 онд түүний хар тамхины холбоо нь сэжиг бүхий зорчигчидтой гэх шалтгаанаар онгоцонд тэсрэх бөмбөг хаян, 100 гаруй хүний аминд хүрчээ.

“Plata o Plomo” арга

7 Хөлсний алуурчид

"Салбартаа" оройлон манлайлахын тулд тэрээр түншүүд болоод дайснуудынхаа хүрээлэлд аль алинд нь хүчирхийлэл үйлдэх хэрэгтэй болов. Гэхдээ тэр өөрийн гартаа хэзээ ч цус хүргэдэггүй байсан бөгөөд харин хөлсний алуурчдын бүхэл бүтэн сүлжээг удирддаг байжээ.

Түүний №1 хөлсний алуурчин нь "Попай" хочтой Жон Хайро Веласкез байлаа. Попайн үйлдсэн хамгийн том "ажил" бол улсын Ерөнхийлөгчийн суудалд горилогч, хар тамхины худалдааны эсрэг аян дайн өрнүүлж байсан Луис Карлос Галаныг Эскобарын замаас зайлуулах байв. Уг аллагын хэргээр баривчлагдсаныхаа дараа Попай хүн амины 300 гаруй хэрэгт шууд оролцсон, 3000 гаруй хэргийг зохион байгуулахад оролцсон болохоо хүлээсэн байдаг. 

1992 онд Попай 52 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд 2014 онд өршөөлөөр суллагджээ.

Хөлсний алуурчид

8 Насанд хүрээгүй охид

1976 онд буюу хар тамхины бизнесээ эхлүүлсэн байх үедээ Пабло Эскобар нь Мариа Викториа Эноатай гэрлэсэн юм. Тэр үед Эскобар 26 настай, Эноа 15 настай байжээ. Улмаар насанд хүрээгүй залуу охидтой холбогдох явдал түүний бизнес ид цэцэглэх үед ч үргэлжилжээ. Ядуу айлын охидыг Эскобарын байгуулсан "Los Senuelos" буюу "Занга" нэртэй бүлэглэлийн эрчүүд цуглуулан авчирч наргидаг байв. Колумбын "Semana" сэтгүүлд дурдсанаар цагдаа нар тус бүлэглэлийн байрлаж байсан нэгэн газраас бүгд 19-өөс доош насны 24 охины цогцосыг олж байжээ.

Тэрээр өөртөө зориулсан тансаг шорондоо сууж байхдаа ч гэсэн насанд хүрээгүй охидтой орооцолдох хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлж байжээ.

Насанд хүрээгүй охид

9 "La Catedral" шорон

1991 онд Эскобар хэрвээ өөрийн гэсэн шорон барихыг нь зөвшөөрвөл, тэр шорондоо сууж, өөрийгөө эрх баригчдын мэдэлд шилжүүлэхээр санал болгожээ. Төрийн эрх мэдэлтнүүд ч үүнийг нь зөвшөөрсөн байна. Ингээд Эскобар тансаг зэрэглэлийн "La Catedral" шоронг барьжээ.

Гэвч энэ нь шорон гэхэд хэтэрхий тансаг бөгөөд шөнийн цэнгээний газар, саун, хүрхрээ, хөл бөмбөгийн талбайтай, дээр нь утас, компьютер, факсын машинтай байжээ. Гэсэн ч Эскобар харгис аллага үйлдсээр шоронгийн 2 харгалзагчийг хэрцгийгээр хөнөөсөн байна. Тиймээс төрийн эрх баригчид түүнийг жинхэнэ шоронд хорих хэрэгтэй хэмээн үзжээ. Харамсалтай нь 1992 оны долдугаар сард буюу түүнийг шорон руу шилжүүлэхийн өмнөхөн Эскобар оргосон байна.

"La Catedral" шорон

10 Эскобарын үхэл

Эскобарыг оргосны дараа Колумбын Засгийн Газар АНУ-ын тагнуулын албаныхан, Эскобарын хар тамхины компанийн өрсөлдөгчид зэргээс тусламж хүсэж, асар том эрлийн багийг бүрдүүлсэн байна. Харин тэр үед буюу 1993 оны арван хоёрдугаар сард Эскобар 44 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, бялуу, дарс зэргийг хүртэж байжээ.

Гэвч маргааш нь эрлийн баг түүний Меделлин хотод нуугдсан газрыг нь олсон байна. Тэд барилгыг бүсэлж байхад, Эскобарын бие хамгаалагч нь түүнийг дээвэр рүү гаргажээ. Тэр үеэр маш аймшигт зэвсэгт мөргөлдөөн гарч, эцэст нь Эскобар буудуулсан юм.

Зарим тохиолдолд түүнийг амиа хорлосон ч гэж ярьдаг. Учир нь хэрвээ тэр үед Эскобар амьдаараа баригдсан бол АНУ-ын шоронд шилжих ёстой байсан аж. Харин тэрээр “Америкийн шоронд хоригдсоноос, Колумбд булшлагдсан минь дээр” хэмээн хэлж байжээ.

Эскобарын үхэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()