Хэрэв та "ичгүүргүй" нэгэн бол ердөө ганцхан доллароор хонож болох Японы зочид буудал

Япон улс жуулчдын хувьд зардал өртөг багатай улс биш гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ хэрэв хувь хүн нь сэргэлэн бөгөөд нүүрэмгий байж чадаж гэмээ нь хамгийн өндөр өртөгтэй гэгддэг газраас хүртэл маш хямд хоноглох газар олох боломжтой байдаг аж. Тодруулбал, Фукуока хотын нэгэн зочид буудалд жуулчин өдөрт ердөө нэг доллараар өрөө түрээсэлж болох гэнэ. Харин үүний хариуд тэрээр ичимхий зан гаргахгүй байх учиртай... 

Хэрэв та "ичгүүргүй" нэгэн бол ердөө ганцхан доллароор хонож болох Японы зочид буудал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Фукуокагийн Чуо дүүрэгт байрладаг Asahi Business Ryokan зочид буудал нь тав тухтай, цэвэрхэн  боловч баргийн хүний санаанд оромгүй хачирхалтай тохиролцоог жуулчдад санал болгодог гэдгээрээ алдартай. Зочид буудлын үйлчлүүлэгчдэд хэрэг болох бүх зүйл энд байх бөгөөд тэр бүхэн нийтдээ 100 иен буюу өдөрт ойролцоогоор 3000 төгрөг байдаг. 

Үнийн хувьд гайхалтай боломжийн энэ зочид буудлын өрөө бүрт хором мөч бүрийг алдалгүй ажиглах камер суурилуулсан байна. Өөрөөр хэлбэл, таны үйлдэл бүрийг бичиж, цахим орчинд шууд цацдаг гэсэн үг юм. 

Гэхдээ та бүхний бодож байгаа шиг биш. Үйл хөдөлгөөн бүрийг олон нийтийн сүлжээгээр харуулна гэхэд ихэнх хүний толгойд нэгэн төрлийн хөгжилтэй бодол зурвасхийн орж ирэх нь мэдээж. Гэвч энд нүцгэлэх, бэлгийн харилцаанд орох эсвэл түүнтэй дүйцэхүйц элдэв үйлдэл хийхийг хориглосон заалттай аж. Жишээлбэл, зочид хувцсаа солихдоо олны нүднээс далд буюу угаалгын өрөөнд орох зэргээр асуудлыг зохицуулдаг гэнэ. 

Зураг авалтыг шөнийн цагаар ч гэсэн хэт улаан туяаны камер ашиглан хийдэг байна. Тоног төхөөрөмж нь микрофонгүй учир энэ зочид буудалд буусан хүмүүс хоорондоо тайван харьцаж, утсаар ярих боломжтой. Түүнчлэн аюулгүй байдлын үүднээс зочид буудлын өрөө бүрт зээлийн карт, паспорт болон бусад хувийн мэдээллийг үзүүлэхгүй байхыг сануулсан сэрэмжлүүлэг байдаг. 

Асахи зочид буудал энгийн цагт аялагчдын дунд маш их эрэлт хэрэгцээтэй байдаг учир хэрэв та Фукуокад зочилж, тохилог орчинд хямд төсөр хонохоор төлөвлөж байвал өрөөгөө урьдчилан захиалах хэрэгтэйг санаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()