1
Соёлтой яриа, үг хэллэг
Соёлтой ярьж, мэргэжлийн үг хэллэг ашигладаг эмэгтэйчүүдээс эрчүүд хол байдаг. Тэд иймэрхүү эмэгтэйчүүдийг зарчимч гэж үздэг бөгөөд үүний оронд хүүхэд шиг эрхлэнгүй ярьдаг охидод дуртай байх аж.
2
Инээд
Эрчүүдийг инээмсэглэл татдаг бол инээд түлхдэг ажээ. Өөртэй итгэлтэйгээр өөгүй цагаан шүдээ ярзайлган инээх нь эрчүүдэд таалагддаг ч тэд ийм эмэгтэйчүүдийг тэнгэрийн амьтад хэмээн зайгаа барих нь бий.
3
Идэмхий
Идэмхий охидод эрчүүд дургүй. Тэд байгалиасаа эмэгтэй хүнийг эмзэг турьхан байх ёстой гэж үздэг. Мэдээж эмзэг турьхан охид л бага иддэг.
4
Зан ааш
Эмэгтэйчүүдийг чимдэг дотоод гоо үзэсгэлэн бол зан ааш билээ. Хэдий царайлаг ч муухай ааштай эмэгтэйчүүд эрчүүдийн дургүйг өөрөө ч мэдэлгүйгээр хүргэсээр эцэстээ ганцаараа хоцордог.
5
Машин
Эрчүүд машинтай эмэгтэйчүүдээс зугтах хандлагатай байдаг. Ямар ч эрэгтэй хүн эмэгтэй хүнээр жолоо бариулчихсан хажууд нь сууж явахыг хүсддэггүй бөгөөд эмэгтэйчүүд өөрөөс нь илүү үнэтэй машин унадаг бол бүр ч ойртдоггүй.
6
Сормуус
Эрчүүд сормууслаг эмэгтэйчүүдэд тийм ч дуртай байдаггүй. Охид хүүхнүүд телевизийн сурталчилгаа, гоо сайхны дэлгүүр доторх зурагнаас хараад сормуусаа өтгөн, урт харагдуулахыг хичээдэг. Гэхдээ ийм сормуус сонирхдоггүй, харин ч нүүрэндээ будаг барагтай бол хүргэдэггүй байгалиас заяасан унаган нүд, сормуустэй охидыг эрчүүд илүүтэй таашаадаг байна.
7
Захирах
Эмэгтэйчүүд тэднийг захирч, тушаах хандлагатай байх нь эрчүүдэд огт таалагддаггүй. Тэд таныг маш хөөрхөн биш л бол үгэнд тань удаан ороод байхгүй гэнэ шүү.
8
Шивээс
Шивээстэй хүүхнүүд гоё, муухай гэж эрчүүд хоёр хуваагддаг ч гоё гэсэн эрчүүд хэсэг хугацааны дараа шивээстэй хүүхэн муухай гэчихсэн явж байдаг. Ерөнхийдөө хүүхнүүд үнэхээр үзэсгэлэнтэй эсвэл шивээс маш ихээр зохисон л биш бол эрчүүд тэднээс зугтдаг.
9
Хуримын бөгж
Та хэн нэгэнтэй хуримлаагүй л бол ядам хуруундаа бөгж зүүх хэрэггүй. Учир нь, ядам хуруундаа бөгж зүүх нь эрчүүдийг өөрөөсөө түлхэх шалтгаан болдог.