Агаарын бохирдлыг ямар модод хамгийн сайн бууруулдаг вэ?

Эрт цагаас эхлэн хүн төрөлхтөн хот суурин барихын тулд ойг тайрч, мод бутыг хэрэглээндээ ашигласаар ирсэн. Тэгвэл одоо үед хүмүүс модтой байхын сайн талыг ойлгож эхэлсэн тул мөхлийн ирмэгт ирээд байсан ой модод дахин сэргэх шатандаа ороод байна. Ургамал, модод нь хотуудад зэрлэг амьтад болон хүмүүст амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, хотын агаарыг цэвэр байлгахад тусалдаг билээ. Тэгвэл яг ийм зорилгоор тарьсан моддоос аоь төрөл нь хамгийн сайн "ажлаа хийдэг" вэ?

Агаарын бохирдлыг ямар модод хамгийн сайн бууруулдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

2019 оны нэгдүгээр сард Лондон хотын захирагч уг ондоо багтаж хотод 7000 мод суулгана гэдгийг зарлаж байсан билээ. Мөн түүнчлэн Хятад улсын Хэбэй мужид төв хотоо тойруулан ногоон байгууламжтай болох талаар ч дурдаж байсан. Харин Парис хотын хувьд түүхэн дурсгалт газруудын ойролцоо их хэмжээний мод тарьж цаг уурын өөрчлөлт болон хотын агаарын бохирдолтой тэмцэж байгаа билээ.

Хэдийгээр бүхий л модод агаарын бохирдлыг бууруулахад сайн нөлөөтэй ч орчин үеийн хөгжиж буй хотуудын хувьд их хэмжээний мод тарихад нэн саад бэрхшээлтэй байгаа юм. Гэхдээ зарим мод нь бусад төрлөөсөө илүү ихээр агаарыг цэвэршүүлдэг тул нөөц бололцоо, менежмэнтдээ тааруулан зөв модоо сонгож тарих нь чухал шаардлага болоод байна.

Модод шууд болон шууд бус замаар агаарын чанарыг сайжруулж байдаг. Шууд бус зам гэвэл моддын сүүдэр агаарын хэмийг багасгаж байдаг бөгөөд хэрэв модод барилга байгууламжийг сүүдэрлэж эхэлбэл агаар цэвэршүүлэгч, сэнс гэх мэтээр эрчим хүч зарцуулах ч шаардлагагүй болох юм. 

Сонирхолтой нь  модод "эх дэлхийн уушги" болохын хажуугаар "экосистемийн элэг" нь болдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Тодруулбал модод навчныхаа тусламжтай хүхэр болон азотын давхар ислүүд, нүүрс, машины утаа, барилгын талбайгаас үүссэн тоосонцорыг шүүдэг байна.

Ланкастерийн их сургуулийн саяхны судалгаагаар 9 төрлийн модод дээр туршилт хийсний үндсэнд навчин дээрээ бичил үслэгтэй модод тоосонцорын эсрэг хамгийн сайн хамгаалдаг болохыг олж мэджээ. Хус мод, тэс мод болон хөгшин модод тоосонцорыг хамгийн сайн шүүж байсан юм. Шалтгаан нь уг моддын навчин дээрх үл мэдэг үслэгүүд нь тоосонцорыг тогтоож авахдаа сайн байжээ. 

Мөн 2015 онд Бээжин хотод байрлах Цинхуа их сургуулийн хүрээлэнгийн экологич Жун Яанг ихэнх хотуудад олноор тарьдаг төрөл зүйлийн модод дээр тоосонцорыг шүүх чадварын шинжилгээ хийгээд, агаарын бохирдол өндөртэй хотуудад нарс, шинэс, гацуур гэх мэт шилмүүст модод тарих нь хамгийн ашигтай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Шилмүүст моддын зүү мэт нарийн навчис нь тоос болон бусад бохирдлыг хамгийн их шүүж авч, тогтоодог аж. Харин ургамал судлаач эрдэмтэн Новак-н хэлснээр шилмүүст моддыг хотод тарихад нэг асуудал байгаа нь хөрсний асуудал бөгөөд уг модод нь давсны төвшин өндөртэй хөрсөнд ихээхэн мэдрэг байдаг аж..

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()