Камерт бичигдэн үлдсэн аймшигт зүйлс

Гэр орон гэдэг бидний хувьд амарч алжаалаа тайлан, тамир тэнхээгээ нөхөх зориулалттай ариун дагшин газар билээ. Харин зарим хүмүүсийн гэртээ авахуулсан зурагт аймшигт юмс үзэгдэл, чөтгөр шулам зэрэг жихүүдэс төрүүлэм зүйлс өртсөн байдаг. Үүний зэрэгцээ технологийн дэвшил хурдассаны ачаар хяналтын камерыг гэрийнхээ дотор болон гадна талд суурилуулах боломж хүн бүрийн өмнө нээлттэй болсон. Ингэснээр бид гэртээ өрнөж буй бүхий л зүйлсийг хянаж чадахаар болжээ. За ингээд энэ удаагийнхаа нийтлэлээрээ бид айлын гэрт авагдсан айдас төрүүлэм зургуудыг тайлбарынх нь хамт хүргэхээр бэлтгэлээ. 

Камерт бичигдэн үлдсэн аймшигт зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Энэ хэний гар вэ?

Qbaxter 77 нэртэй Reddit-ийн хэрэглэгч уг зургийг өөрийнхөө Reddit хуудаснаа байршуулжээ. Хальт харах юм бол энгийн л нэг гэр бүлийн зураг мэт боловч нарийн сайн ажиглаад үзвэл зүүн гар талын хар цамцтай хүний мөрөн дээр хэнийх нь үл мэдэгдэх гар байгааг та анзаарах болно. Уг зургийг нийтэлсэн Qbaxter 77 "Би энэ зургийг авахуулах үедээ бугуйвч зүүсэн байсан. Энэ гар бол минийх биш ээ. Манай гэр яахын аргагүй гүйдэлтэй болсон бололтой" хэмээн доор нь сэтгэгдэл үлдээжээ. 

Энэ хэний гар вэ?

2 Зургийн аппарат асуудалтай юу? Эсвэл үнэхээр чөтгөр юм болов уу?

Зургийн аппарат хөдөлснөөс болоод л ийм гарсан байна шүү дээ гэж та бодож байж болох юм. Тэгвэл энэ зургийг дарсан хүний тайлбарыг эхлээд сонсъё. Paranormal360.co.uk сайтад тус зургийг нийтэлсэн зурагчин Д. Стефен "Би зураг авахдаа Kodak AZ522 аппаратаа хэрэглэдэг. Бүсгүйн зургийг авсныхаа дараагаар хөрөг зураг янзалдаг мэргэжлийн програмыг ашиглах үед зураг сүнстэй гарч ирсэн. Энэ програм нь хүний царайг таньж, автоматаар зургийн чанарыг сайжруулдаг ба энэ зургийг янзлах үед миний анзаараагүй байсан тэр аймшигтай сүүдрийг тодруулан гаргаж ирсэн юм. Гайхаж айсан би энэ зургаа шууд л Photoshop програмд оруулж үзтэл ахиад л ийм зураг гарсан даа. Энэ бүсгүйн зургийг би тэр өдөр 50 гаруй удаа дарсан боловч ганцхан энэ зураг л ийм хачин гарсан" гэсэн тайлбарыг зургийнхаа хамт нийтэлжээ. 

Зургийн аппарат асуудалтай юу? Эсвэл үнэхээр чөтгөр юм болов уу?

3 Гэр бүлийн зураг

Энэ зураг дээрх аймшигтай зүйлийг та олж харж чадав уу? Чадаагүй бол танд бага зэргийн сэжүүр өгье. Хамгийн арын эгнээнд зогсож буй хар хувцастай хар үстэй эмэгтэйн зүүн талд юу байгааг анхааралтай харах юм бол хар үстэй, гуалиг нарийхан биетэй цагаан даашинзтай залуухан бүсгүй байхыг анзаарах болно. Уг зургийг 1930-аад оны үед Шинэ Зеландын нэгэн гэр бүл авахуулсан ажээ. Энэ зургийг өөрийнхөө Reddit хуудаснаа байршуулсан Niffurlong "1960-70-аад оны үед манай авга ахын авахуулсан зургуудад яг энэ туранхай эмэгтэйн сүнс хэд хэдэн удаа гарсан байсан. Ихэнхдээ авга ахын ард юм уу эсвэл орных нь тэр хавьд гарч ирсэн байсан юм" гэж бичжээ. 

Гэр бүлийн зураг

4 Гэрт нь дайрч оржээ

2016 оны 8-р сарын 31-ны өдөр Калифорни мужийн нэгэн айлыг эзгүй байхад нь бүрэн зэвсэглэсэн бүлэг дээрэмчид нэвтрэн орж байгааг гэрийн эзэн ухаалаг утсаараа шууд үзэж, нэн даруй цагдаа дуудсан боловч сэргэлэн дээрэмчид цагдааг ирэхээс өмнө гэрээс нь үнэ цэнэтэй зүйлсийг нь хуу хаман арилж өгчээ. Цагдаагийн газрын мэдээллээр энэ бүлэг дээрэмчид нь өөр бусад айл ухсан хэргүүдтэй холбоотой байж болзошгүй гэнэ. 

Гэрт нь дайрч оржээ

5 Күүперийн гэр бүлийн сүнс

Энэ зургийг 1950-иад онд авсан бөгөөд Күүперийн гэр бүлийнхэн шинэ байрандаа дөнгөж орж ирээд зочны өрөөндөө сууж байгаа байдал харагдаж байна. Зургаа угаалгасны дараа уруугаа харж дүүжлэгдсэн байдалтай гарсан сүнс хүүхдүүдээс нь ердөө хэдхэн см-ийн зайтай байхыг хараад тэд ухаан алдах дөхсөн гэдэг. Зарим хүмүүс энэ зургийг үнэн биш гэдэг ч ихэнх нь үнэн гэж итгэдэг ажээ. 

Күүперийн гэр бүлийн сүнс

6 Залуу бүсгүйн сүнс

Нью-Йоркийн жирийн нэгэн байранд амьдардаг залуугийн эд зүйлс нь байдаг газраа байхаа больсонд найз охиныгоо эмх замбараагүй байна хэмээн сэжиглэн загнадаг болсон ба найз охин нь би юмсын байрлалыг солиогүй хэмээн үнэнээ хэлжээ. Ингээд учрыг олохоор шийдсэн өнөөх залуу гэрийнхээ хяналтын камерыг шүүж үзээд нүдэндээ ч итгээгүй гэнэ. Түүний гэрийн харанхуй өрөөнд залуу бүсгүйн сүнс тухалсан байв. 

Залуу бүсгүйн сүнс

7 Сүүдэрт нуугдсан охин

Зураг авч байгаа бүсгүйн сүүдэрт нуугдсан сүнсийг та харж байна уу? Энэ сүнсийг харах тусам айдас төрж байгаа биз? Тус зургийг өөрийнхөө Reddit хуудаснаа нийтэлсэн хүн "Ард минь ичимхий охин зогсож байна гэж надад хэлээч" хэмээн бичжээ. Сайтар бодоод үзэх юм бол ичимхий охин яалаа гэж ийм аймшигтайгаар инээх билээ дээ. Тийм биз дээ? 

Сүүдэрт нуугдсан охин

8 Бяцхан хүн гүйж байна

Аргентин улсад амьдардаг нэгэн эмэгтэй 2 настай хүүгийнхээ шалан дээр сууж буй бичлэгийг хийгээд ихээхэн гайхжээ. Зургийн арын фон хэсэгт жижигхэн хүн шиг зүйл гүйн нүд ирмэхийн зуур алга болж байгаа нь харагдаж байна. Харамсалтай нь уг бичлэгийн чанар тийм ч сайн байгаагүй учраас мэргэжлийн дүгнэлт өгөх боломжгүй байгаа ажээ. 

Бяцхан хүн гүйж байна

9 Найзуудтайгаа зураг авахуулсан чинь...

Марк өөрийнхөө найзуудыг гэртээ урьсан ба бөөнөөрөө зургаа авахуулжээ. Тэгтэл санаанд оромгүй зүйл болж авахуулсан зураг дээр нь эмэгтэй хүний сүнс гарч ирсэн байна. paranormal360 сайтад энэ зургаа байршуулсан Марк "Манайх Чишайрын Крюд амьдардаг. Намайг гэрийнхээ засварын ажлыг хийж байх үед 00-ын өрөөний ус өөрөө татагдаж, хөлийн чимээ гарах нь сонсогддог байсан. Энэ байрыг авсныхаа дараагаар өмнөх гэрийн эзэн нь тун удалгүй нас барсан гэдгийг би хүнээс сонссон юм" гэсэн тайлбарыг хажууд нь бичсэн байжээ. 

Найзуудтайгаа зураг авахуулсан чинь...

10 Өөрөө онгойдог хаалга

Чикаго мужийн иргэн Айрис Аламо шөнө унтаж чадахаа огт байсан бөгөөд яагаад ийм болсноо ч ойлгохоо больжээ. Ингээд өөрийг нь тайван нойрсоход саад болж байгаа ямар нэгэн зүйл эргэн тойронд нь байгаа эсэхийг шалгах зорилгоор гэрийнхээ хяналтын камерыг ухрааж үзжээ. Тэгтэл яасан гээч? Шөнө болж түүнийг орондоо байх үед гэнэтхэн хаалга өөрөө онгойж удалгүй бүсгүйн хөнжлийг хэн нэгэн татсан бөгөөд үүний дараахан бүсгүйг сэрж гэрлээ асаахад гэрэл өөрөө унтарч байгаа нь харагджээ. 

Өөрөө онгойдог хаалга

11 Босгон дээр бэлэг тавьдаг алиалагч

2016 онд АНУ-д алиалагчид бусдыг айлгаж байх ид үед энэхүү алиалагч нэгэн айлын хяналтын камерт бичигджээ. Хамгийн эвгүй нь энэ алиалагч тус айлын хяналтын камер луу зориуд ойртож заналхийлсэн харцаар харж байсан явдал юм. Тэрбээр од хэлбэрийн бөмбөлөг хоёр ширхэгийг гартаа барьсан байгаа нь харагдаж байгаа бөгөөд үүнийгээ өгөхөөр камер луу дөхдөг. Алиалагчид гэрийн эздийг санаатайгаар айлгаж, амгалан тайван байдлыг нь алдагдуулахыг хичээж байгаа нь яаж ч бодсон хэвийн зүйл биш болов уу. 

Босгон дээр бэлэг тавьдаг алиалагч

12 Мэдрэмжтэй нохой

Youtube-ийн хэрэглэгч Mama Owl Paranormal нэртэй хүн өөрийнх нь гэрт ер бусын зүйл болсон гэдгийг харуулсан бичлэгийг тус сайтад байршуулжээ. 2014 оны 7-р сарын 1-ний шөнө тэрээр өөрийнхөө хайртай Босси хэмээх нохойтойгоо унтаж байтал нохой нь гэнэт сэрээд архиран хуцаж гарсан гэнэ. Тухайн үеийн бичлэгийг шалгаж үзэхэд түүний нохойны дэргэдүүр ер бусын гэрэл явж өнгөрсөн бөгөөд бүсгүй ч үүнийг мэдэрч шөнө дунд сэрсэн ажээ. Бичлэг дээрээс харахад уг ер бусын гэрэл түүний гэрийн шаахайны орчмоос гардаг байна. Бүсгүйн хэлж байгаагаар Босси нь туйлын мэдрэмжтэй сайн нохой бөгөөд ямар нэгэн зүйлийг үнэхээр мэдэрсэн тохиолдолд л хуцаж архирдаг гэнэ шүү. 

Мэдрэмжтэй нохой

13 Ямар санаатай нь мэдэгдэхгүй дээрэмчин

2016 оны 7-р сарын нэгэн орой Чикаго мужид оршин суудаг эхнэр нөхөр болох Жэк Макерчер, Жордон Буранскас нар гадуур хооллохоор гарсан бөгөөд түрийвчээ олохгүй байсан учраас гэртээ ирээд хяналтын камераа шалгаж үзсэн байна. Гэтэл түрийвчнийхээ сургийг гаргахын оронд өглөөний 3 цаг 30 минутанд тэднийг том өрөөнийхөө диван дээр унтаж байх үед юүдэнтэй цамцтай үл таних этгээд шатаар дээш өгсөж тэднийг яаралгүй ажиглаж байхыг хараад тун их цочирджээ. Цагдаагийн газрын мэдээлсэнээр тэрээр "Мөлхөө Чөтгөр" нэрээрээ алдартай нэгэн бөгөөд орон байрны хулгайч байжээ. 

Ямар санаатай нь мэдэгдэхгүй дээрэмчин

14 Амитивиллегийн тоглож буй чөтгөр

1976 онд алдарт Амитивиллегийн байшинд судлаачид хяналтын нууц камерыг суурилуулан ажиглалт хийсний үр дүнд ганц ийм зурагтай болжээ. Уг байшинд ДеФеогийн гэр бүлийнхэн алагдсны дараа энэ байшинг эзэмших болсон Жорж Лутзын үзэж байгаагаар тус зурган дээрх бяцхан хүү бол энэ байшинд нас барсан Жон ДеФеогийн зураг гэнэ. 

Амитивиллегийн тоглож буй чөтгөр

15 Дураараа нэвтрэгчийг баривчилжээ

2014 оны 4-р сарын 18-ны орой орондоо унтаж байсан 2 настай хүүхдийн өрөөний цонх онгорхой байхыг ашиглан 18 настай Кристофер Гомез хүүхдийн өрөөнд нэвтрэн орж түүнийг нэлээд удаан хугацааны турш ажиглаж суусан нь камерт бичигдэн үлджээ. Энэ үед хүүхдийн аав ээж доод давхарт өрөөндөө унтаж байлаа. Гомезийг айлын гэрт дураараа нэвтрэн орсон гэсэн үндэслэлээр шийтгэсэн байдаг юм. 

Дураараа нэвтрэгчийг баривчилжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()