1
Жолоо барьж явахдаа "Хөдөлгүүр унтраах" товчлуурыг дарж болохгүй
Хэрэв та дундаж хурдаар жолоо барьж явахдаа санамсаргүйгээр энэ товчлуурыг дарах юм бол ямар нэгэн эрсдэл тохиолдохгүй. Орчин үеийн машинуудад эдгээрийг тооцоолж, болзошгүй эрсдлээс хамгаалагдсан байдаг. Гэхдээ ямар ч байсан явж байх үед "хөдөлгүүр асаах, унтраах" товчлуурыг дарж болохгүй.
2
Жолоо барьж явахдаа "Ухрах" араанд хийж болохгүй
Жолоо барьж явахдаа ухрах араанд хийхээс зайлсхийж байгаарай. Хэдийгээр таны автомашины компьютерийн систем хөдөлж байх үед ухрах арааг тоохгүй байж, ямар нэгэн зүйл болохоос сэргийлдэг ч ухрахад хийх нь сайхан санаа биш.
3
Жолоо барьж явахдаа "Парк"-д хийж болохгүй
Үүнийг хийж болохгүй шүү. Таны машин дахь компьютер энэ командыг аваад автомашиныг түгждэг ч явж байх үед "паркинг" команд өгөх юм бол автомашиныг тань эвдэнэ.
4
Асаах түлхүүрт хэт олон түлхүүр холбож болохгүй
Асаах түлхүүрт хэт олон түлхүүр холбосноор жин дарж, асаагуурын ажиллагаа муудах, эвдрэх нөхцөл бүрддэг. Тиймээс түлхүүрүүдийг тусад нь холбо. Асаах түлхүүрт хоёр түлхүүр л холбож болно.
5
Тосоо солиулахгүй байх
Автомашины тосыг солихдоо "Үйлдвэрлэгчийн тодорхойлолт"-ыг дагахад гэмгүй. Ялангуяа шинэ машин дээр үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Зарим үйлдвэрлэгчид худалдаанд гаргаж буй шинэ автомашинд маш бага тос хийсэн байдаг. Тиймээс 1000 км яваад тосоо солих шаардлагатай болдог.
6
Хөдөлгүүрийг хэт дүүргэж болохгүй
Хөдөлгүүрүүд нь тос "дүүрэн" эсэхийг хэмждэг түвшин заагчтай ирдэг. Хөдөлгүүрт тос хийхдээ хэт дүүргэхгүй байхыг анхаараарай. Эс бөгөөс үйл ажиллагааны доголдол үүсч, автомашины булан бүрээс утаа гардаг.
7
Шатахууны сав дуусахыг хүлээх хэрэггүй
Хамгийн цэвэр шатахуунд ч жижиг тоосонцрууд бий. Тоосонцрууд таталцлын хуулийн дагуу шатахууны банкны ёроол хэсэгт тунасан байдаг. Шатахууны савыг хоосортол ажиллуулбал тэдгээр тоосонцор хэсгүүдийг хөдөлгүүр өөртөө сороод авна. Иймд банкыг 1/4 орчим шатахуунтай байхад нь бензинээ нэмээрэй. Мөн шахуургууд шатахуунд умбаж, нойтон байвал бүрэн хүчин чадлаараа сайн ажилладаг гэнэ шүү.
8
Анхааруулах дохиог үл ойшоох ёсгүй
Машинуудын анхааруулах тэмдгүүд бүгд хоорондоо адилгүй боловч ерөнхийдөө өнгөөр кодолсон байдаг. Ногоон (зариманд нь цэнхэр) тэмдгүүд тухайн систем идэвхжсэн болохыг заадаг. Шар өнгөтэй тэмдгүүд ямар нэг үйлчилгээ хийх эсвэл шалгах шаардлагатай байгааг илтгэдэг. Харин улаан өнгөтэйнүүд нь зарим нэг ноцтой асуудал үүссэнийг харуулж байгаа бөгөөд аюулгүй байдлын үүднээс эдгээр тэмдгүүдийн дагуу арга хэмжээ авах эсвэл зогсох ёстой. Хэрвээ хянах самбар дахь анхааруулах дохионы гэрэл асахгүй байгаа бол үүнийг үл тоолгүйгээр механикч дуудаж засуулаарай.
9
Дугуйны хийг шалгахгүй байх
Өөр нэг сайн туршлага нь дугуйны хийг шалгах явдал юм. Автомашины дугуй дугуй хэлбэртэй байх ч суухад хавтгай юм шиг мэдрэмж төрвөл хий нь яг таарсан байна гэсэн үг. Дүүрэн хийгүй дугуйтай явах нь тун аюултай бөгөөд дугуйг хурдан элэгдүүлдэг.
10
Тэнхлэг тохиргоо хийлгэхгүй байх
Хазганаж явж буй хүн эвгүй харагддаг шиг тэнхлэг тохиргоогүй автомашин ч бас тэгж харагддаг. Хүнээс ялгаатай нь автомашиныг оношлогооны төвд авчраад хормын дотор тэнхлэг тохиргоо хийлгэж болдог. Тэнхлэг тохиргоо автомашины "эрүүл, зөв" ажиллахын үндэс болдог.