Дошны одууд

2013-07-06, 22:54
13,799
Улс орон бүр өөрсдийн гэсэн олны танил хүмүүстэй байдаг. Тэгвэл муж, тосгон, хотууд өөрсдийн гэсэн алдартантай байдаг билээ. Тэдний дэлхийн алдартангуудаас ялгарах гол онцлог нь тухайн хэсэгтээ өөрийн гэсэн нэгэн өвөрмөц байдлаараа танил болж хүн бүрийн хайр хүндэтгэл эсвэл уур хилэнг хүргэж байдаг. Ингээд зарим нэг улс үндэстний нутгийн алдартнуудын тухай бяцхан түүхтэй танилцацгаая.
Дошны одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Аляскийн усан дээгүүр гулгагч
Майкл Шарп, 33 настай бөгөөд Аляскийн Хомер хэмээх бяцxан хотод амьдардаг бөгөөд түүнийг тэнд танихгүй хүн гэж байхгүй. Ийнхүү нутагтаа алдартай болсон шалтгаан нь тэрээр цаг агаарын байдлыг үл хамааран өглөө бүр усан дээгүүр гулгалтаар хичээллэдэг байна.



2. Амьтдын хүрээлэнч
Коста-Рикагийн иргэн 63 настай Сандро Альвиани 4 жилийн өмнөөс Коста-Рикад амьдрах болжээ. Тэрээр Италийн иргэн бөгөөд Италид амьдарч байх үедээ амьтны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан бөгөөд нүүсэн ч энэ ажлаа орхихыг хүсээгүй байна. Сандро амьтны тал дээр гайхалтай мэргэжилтэн учир Пуэрто Виэйра-ийн иргэд түүн дээр өвчтэй болон гудамжинд төөрсөн, олдсон амьтдыг авчирч өгөх болжээ. Ингээд одоо тэрээр гудамжны амьтдыг орогнуулах хувийн байртай болсон бөгөөд хүмүүс түүнийг "Сан-Франческо" хэмээн дууддаг байна.



3. Гурван ихэр охин
11 настай Дайяна, Даниэль болон Дениз нар Бразилийн Кандиду-Годой хотноо гурван ихэр охин гэдгээрээ алдартай юм. Энэ хотыг Бразилийн ихэр хот гэдэг бөгөөд хүн амынхан 15 орчим  хувь нь ихэр байдаг байна. Зурган дээр буй охид хотынхоо анхны 3 ихэр учир тэднийг танихгүй хүн гэж энэ хотод байхгүй.



4. Нефтийн хаан болсон тариачин
Өмнөд Докотын иргэн Рон Аднесс 67 настай. Бараг л Канадын ойролцоо байх Стэнли хэмээх хотод хэн нэгэн нефтийн нөөц баялгийг илрүүллээ гэх яриа гарсан байна. Харин энэ газрын эзэн Род нэг шөнийн дотор л асар их хэмжээний мөнгөтэй болжээ. Хэдхэн жилийн өмнө Рон энгийн тариаланч байсан бол одоо нефтийн хаан болсноороо улсын хамгийн баян хүний тоонд багтах болсон байна.



5. Завьгүй загасчин
Марокко-д Лала Квира хэмээх нэгэн загасчдын бяцxан тосгон байдаг байна. Тосгоны бүх загасчид завьтай боловч 38 настай Абрахен Aбузд л завь байдаггүй гэнэ. Тэрээр загасчлахдаа ачааны машины дугуйтай явдаг байна. Хоёр жилийн өмнө тэрээр аварга туна загасыг энгийн хэрэгслээр барьж чадсанаар ийнхүү алдартай болжээ.



6. Дугуйтай нарийн боовчин
Бокас-дель-Торо хэмээх Панамагийн хотод цорын ганц дугуйтай нарийн боовчин байдаг бөгөөд түүнийг танихгүй хүн гэж байхгүй. Мауро 38 настай бөгөөд өглөө бүр барьсан шинэхэн талх, нарийн боовоо айл бүрт нь дугуйгаараа хүргэж өгдөг байна.



7. Балигийн рок одууд
Балид "XXX" хэмээх рок хамтлаг байдаг байна. Хамтлагийн гишүүд нь ах дүү Rahtwo, Rahtut болон Rahminc нар юм. Балидаа бол тэд алдартай одууд бөгөөд төрөлх хот болох Денпасартаа тоглолт хийх үед нь 10,000 орчим шүтэн бишригчид нь цуглардаг байна.



8. Марихуаны мэргэжилтэн
Калифорнийн 35 настай Эрик Слай нь Мендосинод хэмээх марихуана ургуулдаг хотод хамгийн алдартай нь юм. Хамгийн гол нь тэрээр «Grow» хэмээх марихуаны тухай сэтгүүлийн ерөнхий захирал юм байна. Энэ талаараа ч мэргэжлийн болж чаджээ.



9. Нохойтой чарганы мастер
57 настай Канадын Мо гэх эмэгтэй Аляск болон Юконы хооронд болдог "Yukon Quesт" хэмээх нохойтой чарганы тэмцээнд оролцдогоороо алдартай аж. Энэ уралдаан нь хамгийн хэцүү, хамгийн хатуу тэмцээний төрөлд ордог бөгөөд Мо энэ тэмцээний хамгийн ахмад эмэгтэй оролцогч учир ийнхүү алдартай гэнэ.



10. Ковбой профессор
Италийн иргэн 37 настай  Роберто Лозерини "Tuscan" хэмээх нэгэн хотод амьдардаг. Тэрээр ковбой хэв маягаар хувцасладаг учир хотдоо хамгийн алдартай бөгөөд философийн ухааны профессор юм байна.



11. Усны алиалагч
45 настай Дейв Бруклины хуучин усан боомт дээрх музейн эзэн юм. Энэ музей хуучин завин дээр байрладаг бөгөөд тэрээр энэ завин дээр амьдарч, алиалагчийн үүргийг гүйцэтгэдэг байна. Хүмүүс түүний музейг үзэхээр их ирдэг бөгөөд Дейв ч энэ ажилдаа их дуртай гэнэ.



12. Зохиолч хотын захирагч
71 настай Жан-Клод Фигноль Гайтид амьдардаг юм. Тэрээр Гайтид нүүрлэсэн газар хөдлөлтийн дараа зохиолчынхоо ажлыг орхиж, өөрийн биеэ хотын үйл ажиллагаанд тэр чигт нь зориулсан байна. Тэрх анх 1980 онд "Apricot" хэмээх хотын ард иргэдэд тусалж эхлсэн бөгөөд 2007 онд түүний сайхан сэтгэл, өөрсдийнхөө төлөө явсан хөдөлмөрийг нь үнэлж, хотын захирагч болгожээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()