Бидний хувцаслалтандаа гаргадаг алдаа

Таны стилистийн санал болгож буй хувцас нь хаана ч өмсөж болохоор ерөнхий чиг хандлагатай байсан ч зарим тохиолдолд үнэхээр болж өгдөггүй. Байгууллагынхаа шинэ жилд орохдоо хамт ажилладаг хүмүүстэйгээ хамт орохоо санаж, зөв зохистой хувцаслаарай.

Бидний хувцаслалтандаа гаргадаг алдаа

1 Хэтэрхий урт гоёлын даашинз

Албан байгууллагын шинэ жилийн үдэшлэгт урт хормойтой гоёлын даашинз өмсөх нь тийм ч оновчтой сонголт биш. Энэ төрлийн даашинзыг киноны нээлтний улаан хивсний ёслолд оролцож байгаа алдартнууд л ихэвчлэн өмсдөг. Зарим шинэ жилийн үзэшлэг дээр бүжиглэх, эсвэл өөр ямар нэг хөдлөхийг шаардсан тэмцээн уралдаан зохиоход ийм даашинз хэцүү байж мэднэ. Богино эсвэл хагас урттай гоёлын даашинзнуудаас өөрт тохирохыг нь сонгоорой. 

Хэтэрхий урт гоёлын даашинз

2 Дан хар

Бүх хувцас чимэглэлээ ижил өнгөтэйг сонгох нь сайхан санаа биш шүү. Танай ажлынхан загвар, стиль мэдэхгүй байсан ч гэсэн дан хар хувцас өмссөн эмэгтэй лав сайхан харагдахгүй. Мөн дан цэнхэр, улаан, шар гээд бусад өнгөнүүд ч адилхан. Мэдээж классик загварын хувцас хэзээ ч буруудахгүй. Харин зүүлт, ээмэг, бүс, гутал зэрэг нэмэлт гоёл чимэглэлээ өөр өнгийнхөөр солиорой.

Дан хар

3 Хямдхан материал

Хэдийгээр та үнэхээр сайхан галбиртай байсан ч хувцас тань хямдхан, чанаргүй харагдвал яагаад ч гоё харагдахгүй. Хүмүүс ихэвчлэн чанаргүй атласан материалаар хийсэн хувцас нь тэднийг ёслолын байдалтай харагдуулж байна гэж эндүүрдэг. Хэдий байгууллагын шинэ жил ч гэсэн тэмдэглэлт үдэш учраас яагаад дажгүйхэн материалтай, гайгүй үнэтэй хувцас сонгож болохгүй гэж? Хэрвээ та үдэшлэгийн гүнж болохыг хүсч байвал, хэтэрхий хямдхан даашинзнаас татгалзаж хамбан материалтай хувцас сонгоод үзээрэй. 

Хямдхан материал

4 Хэт бариу даашинз

Хэт бариу даашинз нь таны биеийн онцлог хэсгүүдийг тодруулж өгөхийн зэрэгцээ таны нуух гэсэн хэсгүүдийг ч ил гаргаад байдаг. Мөн ийм даашинз нь хамтран ажиллагсад тань таны ямар дотуур хувцас өмссөнийг харах боломж олгодог. Зарим хүмүүс ч иймэрхүү хов живэнд дуртай шүү. Гэхдээ та үнэхээр бариу даашинз өмсөхийг хүсвэл аль болох зузаан материалтайг нь сонгоорой. 

Хэт бариу даашинз

5 Хээтэй тирко

Тирконы тал дээр хамгийн их анхаарах зүйл бол хээ. Хэдий таны хөл гайхалтай сайхан хэлбэртэй, урт байсан ч гэсэн хүмүүсийн анхаарлыг татах хэтэрхий "онцгой" зүйл сонгох хэрэггүйг стилистүүд зөвлөж байна. Урт нарийхан хөлөө харуулахад танд улиралдаа зохицсон даруухан шилэн трико байхад л хангалттай. 

Хээтэй тирко

6 Хэт их өд сөд, үслэг эдлэл

Үслэг эдлэлийг тусгай төрлийн үйл ажиллагаанд буюу цаанаас заагдсан хувцасны кодтой үед сонгох нь зөв. Мөн энэ төрлийн хувцас нь үдэшлэгийн үеэр заваарах магадлал хамгийн их. Жишээ нь: Хэн нэгэн тань дээр загас унагаачихвал яана. Харин жижиг гоёл чимэглэл, цүнхээ өд сөдтэй, үслэг чимэглэлтэйг сонгож хэрэглэвэл зүгээр. 

Хэт их өд сөд, үслэг эдлэл

7 Амьтны хээтэй хувцас

Та өөрийнхөө хувийн шинж чанар, хүсэл сонирхлоо хувцаслалтаараа илэрхийлж болохгүй гэж хэн ч хэлээгүй л дээ. Гэхдээ л албаны үдэшлэг дээр энгийн байх нь сайхан харагдуулдаг. Үүнээс гадна, амьтны арьсны хээтэй хувцас өмссөн хүн хэдэн жилээр хөгшин харагдах эрсдэлтэй. Цулгуй, бага зэргийн хээтэй даашинз таныг итгэл даахуйц, илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг.

Амьтны хээтэй хувцас

8 Хэтэрхий их гоёл чимэглэл

Дэрвэгэр юбка, цацаг, унжлагатай цамц, өвөрмөц гутал, хэдэн бөгж, бугуйвч, том унжсан ээмэг, өргөн хүзүүний зүүлт гээд энэ бүхэн ганцхан хүнд арай л их харагдаж байна. Дээр нь энэ бүгд гялалзсан, гэрэлтсэн байвал таныг чимэглэсэн гацуур модтой зүйрлэх нь яг тохирно. Хэтэрхий их гоёл чимэглэл зүүж хэрэглэх нь таныг онцгүй харагдуулах тул том ээмэг сонгосон бол жижиг зүүлт сонгох гэх мэтээр тааруулж тохируулж сонгоорой.

Хэтэрхий их гоёл чимэглэл

9 Зохимжгүй гутал

Бүхий л стилистүүд шинэ жилийн үдэшлэгт хамгийн тохиромжтой гутал бол өндөр өсгийт эсвэл түрийтэй гутал гэдэг дээр санал нийлдэг. Түрийтэй гутал гээд өвлийн гутал өмсөж болохгүй. Гутлаа хувцсандаа тохируулж сонгох хэрэгтэй. Жишээ нь: Дунд зэргийн урттай даашинзан дээр түрийтэй гутал өмсөх хэрэггүй. Харин мини даашинз, юбкан дээр өвдөг давсан урт түрийтэй гутал гайхалтай зохицно. Гэхдээ мини гэдэг нь хэт богино биш шүү.

Зохимжгүй гутал

10 Унтлаганы хувцас эсвэл спортлог хувцас

Өргөн өмд, сул цамц, зөөлөн материалтай подволк зэрэг нь мэдээж өмсөхөд маш тухтай таатай хэдий ч үдэшлэгт үнэхээр тохирохгүй. Магадгүй зохион байгууллагчийн зүгээс тэгж хүссэн байвал өмсөж болох юм. Үүний оронд үргэлжилсэн өмд цамц өмсөх нь таныг загварлаг харагдуулахаас гадна тухтай байх болно.

Унтлаганы хувцас эсвэл спортлог хувцас

11 Торон даашинз

Хэтэрхий задгай, нэвт харагддаг даашинз ажлын үдэшлэгт ердөө ч тохирохгүй. Ийм задгай даашинз нь бусдын анхаарлыг шууд тань дээр татна. Гэхдээ та хамт ажилладаг хүмүүсээсээ ийм төрлийн анхаарал хүснэ гэж үү? Торон оруулгатай цамц, даашинз нь гоёмсог харагддаг ч хэтэрхий задгай биш, яг тохирсонг сонгоорой. 

Торон даашинз

12 Хүүхдийн тоглоом, чимэглэл

Та хэзээ ч албан байгууллагынхаа шинэ жилийн үдэшлэгт хуванцар титэм, гялалзсан саваа бариад ирж болохгүй. Та бол хүүхэд хөгжөөх гэж ирсэн алиалагч биш шүү дээ. Сүүлийн үед сэдэвчилсэн үдэшлэгүүд ихээр зохион байгуулагдах болсон тул ийм шоунд уригдвал хиймэл сахал, малгай гэх мэт зүйлс өмсөж зурагчны өмнө хэсэгхэн хугацаанд хүүхэд шиг аашилж болно.

Хүүхдийн тоглоом, чимэглэл

13 Зуны даашинз

Хэрвээ та үнэхээр л "өвлийн" үдэшлэгт оролцож байгаа бол зуны материалтай буюу нимгэн гэрэлтдэг даавуун даашинз сонгохоос татгалз. Иймэрхүү даашинзыг онгорхой сандалтай өмсөх нь үнэхээр эвгүй харагдах бөгөөд эсрэгээр нь түрийтэй гутал, тирко өмсвөл инээдтэй харагдана. 

Зуны даашинз

14 Биед эвгүй хувцас

Хувцасны цахилгаан тайлагдах, юбка тань эргэх зэрэг асуудал гарах зэргийг бодолцон хувцсаа сонгох хэрэгтэй. Учир нь шинэ жилийн үдэшлэг дээр хөгжөөнт тоглоом, бүжиглэх зэрэг үйл ажиллагаа үргэлж болж байдаг. Гэхдээ таатай байхаас гадна орчиндоо зохицсон байх ёстойг мартаж болохгүй. 

Биед эвгүй хувцас

15 Оффис хувцас

Зарим хүмүүс "албан байгууллагын" шинэ жил гэдгийг хэтэрхий шууд утгаар нь хүлээж аваад, ажлынхантайгаа юм чинь гээд өдөр тутам оффистоо өмсдөг хувцсаа өмсөх хэрэгтэй гэж ойлгож магадгүй. Энэ тохиолдолд та бусдаасаа тэс өөр харагдах магадлал маш өндөр. Та албан байдалтай харагдахыг хүсч байвал энгийн загвартай, багахан чимэглэлтэй хувцас сонгохыг зөвлөж байна. 

Оффис хувцас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()