Сэтгэл санааны гүн хямралд хүргэдэг 9 өвчин

Сэтгэл санааны гүн хямрал ихэнхидээ амьдралын “хар бараан зураас”-ны үед тулгардаг гэж бид боддог. Гэтэл үнэн хэрэгтээ сэтгэл санааны гүн хямралд орох маш олон шалтгаан байдаг. Жишээлбэл: Урт удаан хугацааны туршид амин дэм, эрдэс бодис дутагдах үед сэтгэл санааны гүн хямралд  орох магадлал өндөр байдаг юм. Үүнээс гадна төрөл бүрийн өвчлөлийн улмаас сэтгэл санааны гүн хямрал үүсэх магадлалтай. Ингээд сэтгэл санааны гүн хямрал үүсгэх магадлалтай 9 төрлийн өвчинтэй танилцацгаая. 

Сэтгэл санааны гүн хямралд хүргэдэг 9 өвчин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зүрх судасны өвчин

Сэтгэл санааны гүн хямралд орох нэг шалтгаан нь зүрх судасны өвчин байж болно. Зүрхний шигдээс өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 20% нь сэтгэл санааны гүн хямралд орсон болох нь статистикаар тогтоогджээ. Цус харвалт болон судас битүүрэл нь тархины үйл ажиллагаанд саад учруулж энэ нь сэтгэл санааны гүн хямрал үүсэх нөхцлийг бүрдүүлдэг аж. Цус харвасан хоёр хүн тутмын нэг нь сэтгэл санааны гүн хямралаар шаналдаг байна. 

Зүрх судасны өвчин

2 Бодисын солилцооны асуудал

Бие организмд тулгарсан бүхий л төрлийн доголдол нь сэтгэл санааны гүн хямрал үүсэхэд нөлөөлдөг байна. Жишээлбэл: цусны ялгаруулдаг ферментийн системийн асуудлаас болж порфирия хэмээх бодисын солилцооны хүнд өвчин үүснэ. Үүний гол  илрэх шинж тэмдэг нь дотор муухайрах, өтгөн хатах, бөөлжих, булчингийн сулрал болон хараа муудах зэрэг болно. 

Бодисын солилцооны асуудал

3 Дотоод дархлааны системийн үйл ажиллагааны алдагдал

Бие организмыг хамгаалахын тулд дархлааны систем нь биеийн дотоод эсүүдэд муугаар нөлөөлөх магадлалтай. Дотоод эрхтнийг гэмтээдэг холбогч эд ангиуд болох арьс болон үе мөчний үрэвсэл сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг. Оношийг тогтоох хүртэл хугацаанд зарим хүмүүс ой санамжийн хувьд ч асуудалтай болдог аж. Энэ нь эмчилгээний хүндрэл, нян, стресс зэрэгтэй холбоотойгоор сэтгэл санааны гүн хямрал үүсэх магадлалтай. 

Дотоод дархлааны системийн үйл ажиллагааны алдагдал

4 Халдварт өвчин

Халдварт өвчний үед сэтгэл санааны гүн хямрал нь сэтгэцийн халдварт үзүүлж буй хариу үйлдэл эсвэл өвчний шинж тэмдэг байх магадлалтай. Эмчилгээний явцад болон эмчилгээний дараа ч сэтгэл санааны гүн хямрал илэрдэг байна. Жишээлбэл: Элэгний вирустэй хүмүүсийн хувьд өвчний аль ч шатанд сэтгэл санааны гүн хямрал ажиглагдана. Ерөнхий шинж тэмдэг нь үе мөч өвдөх, дотор муухайрах, хоолны дуршилгүй болох, биеийн температур нэмэгдэх зэрэг багтана. Уушгины үрэвсэлтэй үед ой тогтоолт алдагдах, сэтгэл санааны гүн хямрал ажиглагдана. 

Халдварт өвчин

5 Дааврын өөрчлөлт

Дааврын өөрчлөлт нь сэтгэл санааны гүн хямрал үүсэх томоохон шалтгаан болдог. Ялангуяа бамбай булчирхай асуудалтай болох үед ядарч, сэтгэл санаа таагүй болдог аж. Бөөрний булчирхайн үрэвсэл ч сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг бөгөөд онош тогтоогдохоос өмнө энэхүү шинж тэмдэг илэрдэг байна. Сэтгэл санааны гүн хямралаас гадна хавантах, яс хэврэг болох, арьс гэмтэх гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. 

Нойр булчирхайн үйл ажиллагааг алдагдах үед чихрийн шижин өвчин үүсэх бөгөөд энэ нь нүд болон мэдрэл гэмтэхэд нөлөөлдөг. Ингээд сэтгэл санааны гүн хямрал үүсэх магадлалтай болно. 

Дааврын өөрчлөлт

6 Эмийн хэрэглээ

Эмчийн зааврын дагуу хэрэглэсэн эм бэлдмэл ч сэтгэл санааны гүн хямрал үүсгэх магадлалтай. Энэхүү бүлэгт удмын сэтгэл санааны гүн хямралд өртөгсөд болон эмийн хэрэглээг төдийлөн хүлээж авч чаддаггүй өндөр настнууд  илүү өртөнө. Тиймээс уг сэтгэл санааны гүн хямралыг эмчлэхийн тулд мэргэжилтнүүд тухайн хүнд бичиж өгсөн эмээ л өөрчилдөг байна. Зарим тохиолдолд тухайн хүн өөрөө сэтгэл санааны гүн хямралаа  эмчлэх хэрэгтэй болдог.

Сэтгэл санааны гүн хямралд хүргэдэг 200  орчим төрлийн эм бүртгэгдсэн байдаг бөгөөд үүнд Партинсон өвчний эм бэлдмэл, тархины даралтын эм, үрэвслийн эсрэг эм, жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл болон дааврын гаралтай эм бэлдмэл багтана. 

Эмийн хэрэглээ

7 Шинээр үүсэж буй өвчлөлүүд

Энэ төрлийн өвчин нь мэдрэлийн эсийн үйл ажиллагааг алдагдах үед тохиолддог. Жишээлбэл: Паркинсон эсвэл Альцгеймерийн өвчлөлийн үед ой тогтоолт муудах шинж тэмдэг илэрнэ. Тухайн хүн орон зайн мэдрэмжээ алдаж, харилцааны тал дээр асуудалтай болж, зарим тохиолдож амьдралдаа юу тохиолдож байгааг ч ойлгохгүй. Ингээд өвчлөгсдийн 85% нь сэтгэл санааны гүн хямралд ордог байна.  

Шинээр үүсэж буй өвчлөлүүд

8 Архаг ядаргаа

Архаг ядаргаа нь эрч хүчгүй болох, толгой өвдөх, ой тогтоолт муудах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Дээрх шинж тэмдгүүд нь сэтгэл санааны гүн хямралын шинж тэмдэгтэй ижил учир андуурах тохиолдол бий. 

Архаг ядаргаа

9 Хордлого

Өмнө нь хордлого тусаж байсан хүмүүс сэтгэл санааны гүн хямралд орох нь элбэг байдаг. Жишээлбэл: мөнгөн ус, хархны хор, шавьж устгах бодис болон хар тугалга агуулсан бодисонд хордсон хүмүүст ихэнхидээ энэ аюул тулгардаг байна. Бромид агуулсан зарим төрлийн эм бэлдмэл нь сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг аж. 

Хордлого

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()