1
Кофе чанагч
Таныг гар нүүрээ угааж байх зуур таны дуртай халуун ундаа бэлэн болсон байна гээд төсөөлөөд үз дээ. Жирийн нэгэн найруулсан кофе эсвэл дэлгүүрээс худалдан авсан кофеноос хэд дахин сайхан амттай гэхээр гоё санагдаж байна уу. Та өөрийн кофе чанагчтай болсноор кофены амт чанарт илүү анхаарах болж, кофены талаар илүү их мэдлэгтэй болох болно.
2
Хэт ягаан туяатай гэрэл
Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань хумсаа гелин лакаар будах ихээхэн сонирхолтой болсон. Тэгвэл энэхүү гелин лак хатаагч гэрлийг та өөрийн хайртай бүсгүйд бэлэглэснээр түүний цаг зав, мөнгийг хэмнэх болно. Гэхдээ энэ бэлгэнд дагалдуулж суурь, хамгаалагч, тосгүйжүүлэгч гэх мэт хумс будахад шаардлагатай зүйлсийг давхар авах хэрэгтэй. Харин лакны хувьд бага багаар авсан нь илүү тохиромжтой.
3
Нүдний тень
Орчин үед нүдний тень төрөл бүрийн өнгөтэй байх болсон бөгөөд өдрийн будалт, үдшийн будалт гээд аль алинд нь тохирохоор хослуулан нэг савалгаанд хийдэг болсон. Хэрвээ та хайртай бүсгүйдээ нүдний тень бэлэглэхээр шийдсэн бол тень тогтоогч суурийг нь хамт авч өгөхөө мартуузай.
4
Цүнх
Цүнхний тоо их байна гэж байдаггүй. Хэрвээ танд таны эмэгтэй маш олон цүнхтэй мэт санагдаж байвал түүнийг хуучин цүнхнүүдээ цэгцлэхийг санал болгоорой. Харин түүндээ шинэ загварын цүнх бэлэглээрэй. Цүнхэд дургүй бүсгүйчүүд бараг л байхгүй, тиймээс үнэхээр шилдэг бэлэг байх болно.
5
Бугуйн цаг
Энгийн цаг авах уу ухаалаг цаг авах уу гэдэг нь таны л сонголт. Хэдийгээр ухаалаг цаг маш ихээр зарагдах болсон ч эмэгтэйлэг цаг төдийлөн байхгүй байгаа.
Ухаалаг цаг бол бараг л утас гэсэн үг шүү дээ. Тэгэхээр таны хайртай нэгэнд цаг хэрэгтэй эсэхийг бодоод нэг үзээрэй. Тиймээс ухаалаг цагны оронд тансаг энгийн бугуйн цаг сонгосон нь зүгээр болов уу.
6
Гэрийн хувцас
Хаалга тогших үед таны гэргий, ээж, хайртай эмэгтэй тань хаалга онгойлгохынхоо өмнө заавал ямар нэг зүйл нөмөрч байна уу. Тэгвэл энд нэг зүйл буруу байгаа бололтой. Зөөлөн материалтай хувцас, тавчик нь гэрт тав тухыг мэдрүүлдэг бөгөөд бүсгүйчүүд энэ мэдрэмжинд мэдээж дуртай. Тиймээс хайртай дотны хүмүүстээ гэрийн хувцас бэлэглэхээр сонголт хийж болох юм.
7
Нүүр будалтын багс
Нүүр будалтын багс нь эмэгтэй хүн бүрт шаардлагатай бөгөөд тэдний чухал багаж хэрэгслийн нэг гэхэд буруутахгүй л болов уу. Өөртөө тохирсон гайхалтай нүүр будалт хийхэд чанартай багсны цуглуулга үүрэг гүйцэтгэдэг. Нэг удаа чанартай багс авсан байхад ойрын 7-10 жилд санаа зовохгүй байж болно. Тиймээс хайртдаа бэлэглээрэй.
8
Ил гал мэт асдаг лаа
Хэрвээ тав тух, тансаг байдлыг эрхэмлэдэг бол ил гал мэт асдаг лааг хайртай хүндээ бэлэглэж болох юм. Зуслангийн байрандаа ил галын хажууд сууж байгаа мэт мэдрэмж төрөх болно. Мөн тансаг байдал, таатай үнэрийг бий болгодог учраас бас л хэрэгтэй бэлэг байх болно.
9
Гэрэлтэй толь
Гэрэлтэй толь гэхээр зүгээр л нэг маяг мэт санагдаж байна уу. Үнэн хэрэгтээ энэ бол эмэгтэйчүүдэд хэрэгтэй бас нэгэн нүүр будалтын багаж бөгөөд гэрэлтүүлэг сайн байх тусам нүүр будалт төгс болдог байна. Иймээс хайртдаа энэ бэлгийг заавал сонгоорой гэж зөвлөе.
10
Хүзүүний зүүлт
Хамгийн тансаг хэзээ ч загвар нь хуучрахгүй хүзүүний зүүлт бол яах аргагүй жижигхэн мөртлөө чамин зүүлт юм. Бусад гоёл чимэглэлээс илүү .чамин бөгөөд ямар ч насны хүнд тохирдог тул танд санаа зоволтгүй сонголтоо хийгээрэй гэж зөвлөе.
Ингээд та хайртай эмэгтэйдээ ямар бэлэг өгөхөө шийдсэн гэдэгт итгэлтэй байна.