Нацистуудын тоносон алт эрдэнэс илэрчээ

Дэлхийн 2-р дайны төгсгөлд холбоотнуудын улаан армийн байршлаас холгүй Вермахтад хүрч явсан нацистуудын дээрэмдсэн алт, үнэт эдлэл ачсан галт тэрэг сураггүй болсон гэх цуурхал гарсан байдаг. Нацистуудын сураггүй болсон гэх тэрхүү галт тэргийг Вермахтад хүрэхэд нэлээн ойртож ирээд уулын замруу орсноор сураггүй алга болсон гэж үзэж байгаа ажээ.
Нацистуудын тоносон алт эрдэнэс илэрчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Харин саяхан Польшид 2 этгээд сураггүй болсон галт тэргийг олсон талаар яриа гарч, дэлхий даяар шууугиан тариад байна. Харин тухайн үед Польшийн баруун өмнөд дүүргийн эрх баригчид алга болсон галт тэргийн талаар үнэн бодит мэдээллийг өгвөл галт тэргэнд буй үнэт эдлэлийн 10 хувийг өгнө хэмээн амлаж, хуульчид, цагдаа нар энэхүү хэрэг дээр хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа хэмээн Валбрих хотын дарга дурссан байдаг. 



  Гэвч тэрхүү сураггүй болсон гэх 24 чингэлэг нэн ховор уран зургууд, алт мөнгө болон үнэт эрдэнэсийг ачсан 200 гаруй сая долларын өртөг бүхий  галт тэргийг германчууд нууцаар Унгар руу явуулахаар оролдож байсан бөгөөд Америк цэргүүд замаас нь олзолсон гэсэн таамаглал ч мөн байдаг ажээ. Германчууд энэ асар их алт, үнэт эрдэнэсийг баян еврейчүүдийн амийг хороож, эд хөрөнгийг тонож цуглуулсан билээ.



Галт тэргэнд байсан Германчуудын дээрэмдсэн алт







 Америк цэргүүдийн олзолсон нацистуудын дээрэмдсэн алт, мөнгө





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()