Баярын бялуугаа хаанаас авах вэ?

Цагаан цас, сүлд мод, гэр бүл, найз нөхөд, инээд хөөр, баярын ширээ энэ бүхэн хүмүүсийн хүсэн хүлээдэг Шинэ жилийн баярын уур амьсгал билээ. Харин жилд ганц тохиох тус гайхамшигт баярын хамгийн чухал зүйлсийн нэг бол мэдээж шинэ жилийн баярын бялуу. Зоог апп-ын хамт олон шинэ жилийн “Баярын бялуу” хийдэг бэйкеринүүдийг танилцуулж байна. 

Баярын бялуугаа хаанаас авах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Tatuka Bakery

Үүд хаалгаа нээсэн цагаас хойш үйлчлүүлэгчдийнхээ талархалыг ихээхэн хүртсэн “Tatuka Bakery”-гийн эрч хүчтэй залуу хамт олон баярын бялууны захиалга авч байгаа ажээ. Тэд алдарт Magic Crepe, Choco Crepe, Oreo Crepe, Banana Crepe, Аарцтай болон Pinky Cheese бялуунууддаа 12 сарын 25 хүртэл захиалга авч байгаа бөгөөд та захиалсан бялуугаа 12 сарын 31-ний өдөр ямар ч оочер дараалалгүй шууд очин авах боломжтой байгаа юм. Мөн дээрх бялуунуудаас сонгон холимог Set-ээр захиалан авсан ч болох аж.
Хаяг: 19-ийн үйлчилгээний төвийн урд Атлантис төвийн 1 давхарт
Захиалга өгөх утас: 9808-0844

Tatuka Bakery

2 Жүр Үр

1998 оноос үйл ажиллагаа явуулж буй бялууны анхдагч хамгийн томоохон брендүүдийн нэг “Жүр Үр Бэйкери” Шинэ Жилийн Бялуундаа захиалга авч байна. Тэд 12 сарын 26-н хүртэл захиалга аваад 12 сарын 28-31 өдрүүдэд хүргэлтийг тань хийж өгөх ажээ. Мөн www.Jurur.mn сайтаа шинэ жилийн уур амьсгал оруулан баярын бялууны зураг, мэдээллийш оруулан захиалах үйл явцыг хялбар болгожээ. Жүр Үр Бэйкеригийн бялууг Улаанбаатар хотын 14, Эрдэнэтийн 3, Дарханы 2 салбараас авах боломжтой.
Захиалга өгөх утас: 7004-5555

Жүр Үр

3 Tous Les Jours

Солонгос технологиор Франц, Солонгос амттанг Монголчуудад таниулаад буй “Tous Les Jours”-ийн чадварлаг хамт олон “Magical Christmas” бялуунуудаар хэрэглэгчдээ баярлуулж байна. Өнгө үзэмж, загвар нь Шинэ жил, Зул сарын баярыг санагдуулам тус бялуунуудын захиалгыг 24 цагийн өмнө өөрийн биеэр болон утсаар өгөх боломжтой. Мөн бялуун дээрээ хүссэн үгээ бичүүлж болох аж.
Захиалга өгөх утас: 
Хүүхдийн 100 салбар - 94105808
Шангри-Ла салбар - 95105808
Наадам центр салбар - 94055808

Tous Les Jours

4 Батбайгаль Бэйкэри

1996 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бялууны ууган Байтбайгаль Бэйкэри нь Нандин Бялуу, Элит Бялуу зэрэг олон төрлийн амтат бялуунууддаа баярын захиалга авч байна. Захиалгаа өөрийн биеэр, утсаар өгж болох бол ажлын өдрүүдэд өөрсдийн Facebook-ийн Batbaigali Bakery хаягаараа захиалга авч байгаа ажээ. Батбайгаль Бэйкэри нь 22 салбар цэгүүдээс та бүхэнд үйлчилж байгаа юм.
Захиалга өгөх утас: 9511-9152, 11-462629

Батбайгаль Бэйкэри

5 Monbakery

1998 оноос үйл ажиллагаа явуулан олон хүний баярын ширээг чимэж буй “Monbakery”-гийн хамт олон шинэ жилийн баярын бялууны захиалга авч эхлээд байна. Тэдний амтат бялууг Улаанбаатар хотын Monbakery-гийн 3 салбар, 13 супермаркет салбаруудаас худалдан авах боломжтой юм.
Захиалга өгөх утас: 9977-6245, 9977-4251

Monbakery

Мөн "Зоог" апп дээрээс баярын бялууны захиалга авч буй газруудын хаяг, утасны дугаар, цагийн хуваарь зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг харж болох ажээ.

"Зоог" аппликейшнийг суулгах хаяг:

App Store: https://itunes.apple.com/app/zoog/id1286707424
Play Store: https://play.google.com/store/apps/details?id=mn.zoog.app

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.