Харгис эцгийнхээ хүчирхийллийн золиос болсон охины эмгэнэлт түүх

Сүүлийн жилүүдэд бага насны болоод өсвөр насны охид бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт өртөх хэрэг олонтаа гарах болсон нь юутай харамсалтай вэ? Тэр дундаа ураг төрөл бүр цаашлаад төрсөн эцэг, ахдаа хүчиндүүлсэн гэх тодотголтой охид шүүхийн шинжилгээний газрын хаалга татах болсон нь үнэхээр аймшигтай. Ийм хэргүүдээс жишээ болгон хэдхэн жилийн өмнө Австри улсад дэлхий нийтийг цочроосон эмзэглэмээр хэрэг гарсныг та бүхэндээ сэрэмжлүүлэг болгох үүднээс бэлтгэн хүргэж байна. Гэмт хэрэгтнийг холоос биш, ойроос хай гэдэг дээ...

Харгис эцгийнхээ хүчирхийллийн золиос болсон охины эмгэнэлт түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Элизабет Фритзл (Elisabeth Fritzl) гэх энэ бүсгүй Австрийн Амстеттен хотод мэндэлжээ. Түүний эцэг эх бага залуу насандаа бие биендээ сэтгэлтэй болж хамтын амьдралаа эхлүүлсэн бөгөөд Элизабет тэдний дундаас гарсан 7 хүүхдийн нэг юм. 

Элизабет охиныг бага байхад эцэг нь хүчиндэж, бэлгийн дарамт үзүүлж байхад харин төрүүлсэн эх нь энэ асуудлыг огт ойшоодоггүй байжээ. Охин зовлонт өдрүүдийг чимээгүйхэн туулсаар эцэстээ тэсгэл алдран 18 насандаа оргохоор шийджээ.

Тэрээр төрсөн аавынхаа хачин зан авирыг тэсч гарахаас өөр аргагүй болсон ч ирээдүйд хэзээ нэгэн цагт энэхүү зовлонт амьдралдаа цэг тавьж, өөрийнхөө амьдралыг цоо шинээр эхлүүлнэ гэж өөдрөгөөр бодож явдаг байсан ба 15 настайдаа зөөгчийн ажилд орсон байна.

Элизабет ресторанд хамт ажиллаж байсан хүнтэйгээ нэлээд дотносож, түүнд аавынхаа гарт хэрхэн зовж байгаа тухайгаа уудлан ярьсан бөгөөд хамтдаа Вена (Vienna) хот руу зугтахаар шийджээ. Харамсалтай нь тэд насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар цагдаад баригдан гэртээ эргэн ирэхээс өөр арга замгүй болсон байна. Тэгж явсаар арай гэж насанд хүрч, аав ээжээсээ хол байх цаг ирсэн хэдий ч Элизабет 1984 оны 8-р сарын 29-ний өдөр ор сураггүй алга болсон түүхтэй. Ээж нь охиноо алга болсон даруйд нь цагдаад мэдэгдсэн ба ямар ч хэл сураггүйгээр алга болох хүүхэд биш хэмээн мэдүүлсээр байжээ.

Охиныг алга болсноос хойш сар гаруйн дараа түүний аав Жозеф цагдаа нарт охиныхоо бичсэн гэх захидлыг дамжуулан өгчээ. Уг захидалд "Би аав ээжтэйгээ амьдрахаас залхсан учир гадаад руу бүрмөсөн явлаа. Намайг эрж хайсны хэрэггүй шүү" хэмээсэн байжээ. 

Жозеф (Joseph) цагдаа нарт өгсөн мэдүүлэг бүртээ охиноо гэнэн томоогүй хүүхэд байсан, ямарваа нэгэн шашны бүлэглэлд л хууртан орж, тархиа угаалгаснаас гарцаагүй хэмээдэг байв.

Тэгвэл бодит байдал дээр Элизабет охин шашны бүлэглэлийн гишүүн биш харин хоригдол болчихсон байсан ба хэн ч охиныг барьцаалж, хулгайлаагүй ажээ. Харин түүний хорон санаат эцэг хэрэг гардаг өдөр Элизабеттай цуг гэртээ байхдаа охиноосоо зоорь луу хаалга оруулахад туслаач хэмээн гуйсан байна. 

Ингээд охиныг дөнгөж зоорийн давхар уруу орох үед Жозеф эфир шингээсэн алчуураар түүний амыг дарж ухаан алдсаных нь дараагаар хананд хүлж орхисон байна. Жозефийн охиндоо зориулан барьсан тасалгаа нь гаднаасаа цоожлогддог байсан ба дуу чимээг гадагш нэвтрүүлдэггүй байжээ. 

Охиныг ухаан ормогц Жозеф түүнд үүнээс хойш хэзээ ч түүнийг зоорийн давхраас гарч чадахгүй гэдгийг нь тайлбарласан бөгөөд цагдаа нарт үзүүлэх захидал бичиж өгөхгүй бол тархинд нь сум зооно хэмээн сүрдүүлсэн байна. Энэ цаг мөчөөс эхлэн 20 гаруй жилийн турш Жозеф Элизабетэд гурав хоног тутамд нэг удаа хоол хүнс болон бусад зүйлсийг оруулж өгдөг болжээ. 

Элизабетийг хорьсоноос хойш Жозефийн бэлгийн хүчирхийлэл улам гаарсан бөгөөд түүнийг хорионд байхад нийт 7 удаа жирэмслүүлсэн байдаг. Охин 24 жилийн дотор эцгийнхээ 6 хүүхдийг тээж төрүүлсэн бөгөөд тэднийхээ гурвыг нь зоорийн давхарт өсгөсөн ажээ. 

Харин үлдсэн гурван хүүхдийг түүний эцэг Жозеф, эх Рөүзмэри (Rosemarie) нар нь гэртээ өсгөн хүмүүжүүлсэн байна. Жозеф маш овжин байдлаар өөрийн эхнэртээ эдгээр хүүхдүүдийг гэрийнх нь гадаа хаяад явчихсан байсан хэмээн итгүүлж чаджээ. 

Элизабетийг түүний 4 дэх хүүхдийг төрүүлсний дараа Жозеф гэр бүлийнхэнээсээ байшингийнхаа дотор талыг томруулахыг шаардсан байна. Үүнээс гадна тэрээр зоорийн давхрыг зурагт, хөргөгч, телевиз, радио зэрэг цахилгаан хэрэгслүүдээр тохижуулж амжсан гэдэг. Гэвч тэрээр үргэлжлүүлэн Элизабетад аймшигтай анхааруулга, хатуу чанга шийтгэлүүдийг оногдуулдсаар байсан юм.

Жозеф зоорины хаалга, цоожинд хүрсэн хэнийг ч болов цахилгаанаар цохиулах болно хэмээн анхааруулжээ. Оргох гэж оролдох юм бол хийгээр утах бөгөөд үгэнд нь ороогүй тохиолдолд гэрлийг нь унтраахаас гадна хоол унд өгөхгүй тамлан зовооно гэдгээ хэлсэн байна.

Жозефийн эхнэр, хүүхдүүд зоорийн давхрыг түүний ажлын цех л гэж боддог байсан учраас тийшээ орох гэж зүтгэдэггүй байжээ. Заримдаа тэднийд нийгмийн ажилтанууд ирдэг байсан ч гаднаас олдсон хүүхдүүдийн талаар огтхон ч сэжиглэдэггүй байсан гэдэг. 

Тэдний байшингийн доод давхрын өрөөг 12 жилийн турш хөлсөлсөн нэгэн залуу шалнаас нь үе үе дуу чимээ гарч байхыг сонссон ч чухам яг юу болохыг нь хэлж чаддаггүй байжээ.

Гэтэл нэг өдөр Элизабетийн охин Керстин тун хүндээр өвдөв. Өвчтэй байгаа охиноо эмнэлэг рүү авч явахыг Элизабет Жозефоос гуйсан ба Жозеф түүнийг аргагүйн эрхэнд зоориноос авч гарсан байна. Ингэж л Элизабет бүхэл бүтэн 24 жилийн дараа нарыг дахин олж харжээ. 

Жозеф эмнэлгийн ажилчдад охиныг гудамжнаас олсон гэж хэлсэн боловч хэн ч түүнд итгээгүй юм. Охин хүнд хэлбэрийн бөөрний дутагдалд орсон байсан бөгөөд өөрийнхөө бодит амьдралын талаар цагдаа нарт ярьж өгснөөр ийнхүү Элизабет болон түүний хүүхдүүд суллагдсан билээ.

Элизабет болон түүний 6 хүүхдэд эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд тэд Австрийн нэр нь үл мэдэгдэх хот руу нүүсэн ажээ. 

Харин Жозефийг 2009 оны 3-р сарын 19-нд шүүхээс хэзээ ч нарны гэрэл харахааргүй гяндангийн өрөөнд бүх насаар нь хорих шийдвэр гарсан бөгөөд тэрбээр өөрт оногдсон ялаа үг дуугүй хүлээн авчээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()